Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Хайрст үлд

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Ангилал Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Зөвлөгөө Оношилгоо Эмчилгээ

“Хайрст үлд” нь арьсны эсүүдийн гуужих, нөхөн ургах давтамж өөрчлөгдөх дархлааны системийн өвчин бөгөөд арьсны гадаргуу дээр эд эсүүд хуралдан улайж, маш ихээр загатнуулдаг толбо, тууралт хэлбэрээр илэрдэг.
Зарим хэсгийн үлд эдгэрч байхад зарим нь гарч эхлэх байдлаар удаан хугацаанд үргэлжилдэг, архаг явцтай өвчин юм. Энэ өвчнийг бүрэн эмчлэх арга шинжлэх ухаанд нэвтрээгүй байгаа бөгөөд арьсны эсүүд хуралдах, хурдацтайгаар тархах байдлыг зогсоох эмчилгээ хийдэг.
Хайрст үлд нь үсний хаг шиг гуужиж унах бөгөөд тархалтын хувьд янз бүрийн хэмжээтэй байна. Ихэнх тохиолдолд хэдэн долоо хоногоор гарч байгаад хэсэг хугацаанд намдаад дахин гарч эхлэх байдлаар үргэлжилдэг.

Ангилал

Хайрст үлдийн дараах төрлүүд байдаг.

Тахал маягийн хайрст үлд – Арьсыг улаан эсвэл саарал өнгийн хайрс шиг зүйл бүрхэж, тэр хэсгийн арьс нь хуурайшин, загатнадаг. Аман дотор, бэлэг эрхтний орчим гэх мэт биеийн эмзэг хэсгүүдэд гарах боломжтой.

Хумсны хайрст үлд – Гар, хөлийн хумс давхар ургах, өөр өнгөтэй болох байдлаар илрэх бөгөөд давхар ургасан хумс арьснаас хөндийрч, үйрч унах аюултай.

Хуйхны хайрст үлд – Хуйханд улаан, саарал, цагаан өнгийн хайрс үүсэх бөгөөд загатнах, хаг шиг цагаан зүйл унадаг.

Дусал хэлбэрийн хайрст үлд – Хүүхэд болон залуу хүмүүст илүү ажиглагдах ба бактерийн халдвараас шалтгаалж үүсдэг. Арьсан дээр олон жижиг тууралт байдлаар илэрч, хэсэг хугацааны дараа арилах, дахин үзэгдэхгүй ч байж болно.

Дотор хэсгийн хайрст үлд – Цавь, суганы дотор хэсэг, хөхний доод хэсэг, бэлэг эрхтэн дээр гардаг бөгөөд улаан өнгөтэй, үрэвссэн байдлаар харагддаг. Хөлрөхөд илүү их гардаг.

Идээт хайрст үлд – Гар, хөл болон хурууны үзүүрээр гардаг. Энэ төрлийн үлд нь идээгээр дүүрсэн байх бөгөөд хэдхэн цагийн дотор улайж, хөндүүрлэнэ. Мөн халуурах, загатнах, гүйлгэх зэрэг шинж тэмдэг ажиглагддаг.

Арьс хуулрах үлд – Энэ төрлийн хайрст үлд нь хамгийн ховор тохиолдох бөгөөд биеийг бүхэлд нь хайрс бүрхэж, маш хүчтэй загатнан, арьс хуурдаг.

Хайрст үлдээс үүдсэн ясны үрэвсэл – Хайрст арьс үрэвссэн тохиолдолд үе мөчөөр өвдөж, хавдах шинж тэмдэг илэрнэ.

Шалтгаан

Хайрст үлд үүсэх шалтгаан нь тодорхойгүй боловч дархлаа болон арьсны эсүүдэд өөрчлөлт орсонтой холбоотой гэж үздэг. Ямар нэгэн байдлаар арьс гэмтэх үед арьсны эсүүд тухайн гэмтсэн арьсыг нөхөн төлжлүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Харин хайрст үлд өвчний үед гэмтсэн арьсыг бус эрүүл арьсыг андуурч нөхөн төлжүүлснээр шинэ давхар арьс үүсгэж байгаа буруу үйлдэл гэж ойлгож болно.

Тухайлбал удамшлын нөлөө, дархлааны өвчин, хэт таргалалт, стресс зэрэг нь уг өвчнийг үүсгэхэд нөлөөлөхөөс гадна

  • Биеийн аль нэг хэсэг вирус болон нянгийн халдвар авсан байх
  • Нарны хортой туяанд хэт түлэгдэх
  • Амьтанд хазуулах
  • Хүйтэн агаар
  • Алкоголийн зохисгүй хэрэглээ
  • Цусны даралт буурах, өвчин намдаах үйлчилгээтэй эмийн гаж нөлөө
  • Тамхи татдаг хүмүүс өвчлөх магадлал өндөр байдаг.

Шинж тэмдэг

Хүн бүрт өөр өөр шинж тэмдэг явагддаг бөгөөд дараах зовиурын аль нэг нь илрэвэл хайрст үлд гэж мэдэх боломжтой.

  • Арьсан дээр улаан гүвдрүү үүсэх
  • Хүүхдийн толгой хэсгийн үс халзрах
  • Арьс хуурайших, хагарах, цус гарах
  • Хумс зузаарч, хугарах
  • Үе мөчөөр хавдаж, хөдөлгөөн хязгаарлагдах

Хүндрэл

  • Үений үрэвсэл үүсэх
  • Нүдэнд өөрчлөлт орох буюу нүдний торлог бүрхүүл үрэвсэх, хараа муудах
  • 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй болох
  • Цусны даралт өндөр болох
  • Зүрх судасны өвчтэй болох
  • Бусад дархлаа тогтолцооны өвчтэй болох
  • Бөөрний дутагдалд орох магадлалтай.

Зөвлөгөө

Хайрст үлд өвчний үед загатнах, хорсох шинж тэмдгүүдийг намдаахад туслах дараах аргуудыг хэрэгжүүлээрэй.

  • Ургасан арьсыг усанд дэвтээх
  • Химийн бодис агуулаагүй тосыг үлд гарсан хэсэгт түрхэж арьсаа зөөлрүүлэх
  • Нарны хортой туяа бага ялгардаг цагаар наранд биеэ шарах
  • Арьсны үрэвсэл үүсгэх өдөөгчөөс зайлсхийх
  • Алкоголь хэрэглэхгүй байх
  • Зуун настын навчийг зүсэж үлд гарсан арьсыг зөөлөн арчих байдлаар загатнааг арилгах
  • Загасны тос нь үрэвсэл дарах үйлчилгээтэй тул ууж хэрэглэх боломжтой.

Оношилгоо

Арьсны эмчийн үзлэгээр хайрст үлдийг оношлох боломжтой. Нарийн шинжлэхийн тулд шаардлагатай тохиолдолд арьснаас дээж аван оношилдог.

Эмчилгээ

Хайрст үлдийг бүрэн эмчлэх боломжгүй тул дахин арьс ургахаас сэргийлэх, үрэвсүүлэхгүй байх, давхар ургасан арьсыг авах эмчилгээ хийдэг. Мөн тосон түрхлэг түрхэж өвчин намдаах, загатнааг арилгах боломжтой.

Гэрлийн туяагаар эмчлэх буюу эмнэлгийн нөхцөлд зориулалтын шарах машин, лазер эмчилгээний аргаар нэмж ургасан арьсыг хатаадаг. Хэрэв хайрст үлд хүндэрч эдгээр эмчилгээ нөлөөлөхгүй бол арьсны эсүүдийг устгах тариа хэрэглэдэг.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Арьс хагарах, Арьс хуурайших, Улаан гүвдрүү гарах, Үе мөч хавдах, Үе мөчний хөдөлгөөн хязгаарлагдах, Хумс зузаарах, Хумс хугарсан байх

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Үү Шүд цооролт
Scroll to top