Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Харшил

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Урьдчилан сэргийлэлт Эмчилгээ

Дархлаа хэт их идэвхжиснээс харшил үүсдэг. Хүний дархлаа хэт идэвхжихэд харшил үүсэх эсвэл хүний бие өөрөө өөрийнхөө эсрэг дархлааны урвал өрнүүлдэг.

Хүний дархлааны систем харшил үүсгэгчийг биед сөрөг нөлөөгүй байсан ч, сөрөг нөлөөтэй хэмээн үзсэнээр харшил хөдөлдөг. Харшил үүсгэгчийг дархлааны систем илрүүлмэгц арьсан дээр тууралт гарч, амьсгалын зам боогдох, хоол боловсруулах системд асуудал учрах зэрэг өөрчлөлтүүд биед илэрч эхэлдэг.

Шалтгаан

Харшилтай хүмүүсийн 50 хувь нь удамшлаас, үлдсэн 50 хувь нь амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй байдаг байна. Дараах зүйлсээс харшлах нь элбэг байдаг. Үүнд:

  • Агаарт хөвөгч зүйлс – Модны хөвөн, тоос шороо, амьтны хаг
  • Зарим хүнс – өндөг, буудай, самар, газрын самар, загас, хясаа,тоор, сүү г.м
  • Шавжинд хатгуулах – Зөгийнд хатгуулах, хэдгэнэд хатгуулах
  • Эм тариа – Пенциллиний агууламжтай эм тариа, зарим антибиотик
  • Хүрэхэд харшилдаг зүйлс – Угаалгын нунтаг, Аяга таваг угаагч г.м
  • Зарим төрлийн хачиг

Дараах тохиолдолд харшилтай байх магадлал нэмэгдэнэ.

  • Удамшил
  • Хүүхдүүд – Хүүхдүүд томчуудтай харьцуулбал олон зүйлээс харшилдаг.
  • Багтраа өвчтэй байх зэрэг орно.

Шинж тэмдэг

Харшлын шинж тэмдгүүд нь юунаас харшиж байгаагаас шалтгаалан өөр өөр байдаг.

Хамрын харшлуудын үед

  • Найтаалгах
  • Хамар, ам, хоолой загатнах
  • Хамар битүүрэх
  • Нүд улайх, нулимс цээлэгнэх

Хоолны харшлын үед

  • Ам биржигнэх
  • Ам уруул, нүүр, хоолой хавдах
  • Арьсаар юм туурах
  • Амьсгал боогдох шинж тэмдэг өгөх ба зарим хоолны харшил нь амь насанд аюултай нөхцөл үүсгэж болно.

Шавьжид хатгуулан харшил өдөөгдсөн үед

  • Хатгуулсан хэсэгт хавдах
  • Биеэр загатнах, юм туурах
  • Ханиалгах, цээж давчдах, амьсгал давчидах
  • Амь насанд аюултай байдал үүсэх магадлалтай.

Эмийн харшлын үед

  • Арьсан дээр улаан зүйл туурах
  • Арьс загатнах
  • Нүүр хавдах
  • Салстууд хөөж хавдах
  • Амьсгал боогдох
  • Амь насанд аюултай байдал үүсэх
  • Экзем
  • Загатнах
  • Улайх
  • Арьс хуурч унах зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг.

Хүндрэл

  • Харшилтай бол багтраа өвчтөй болох магадлалтай
  • Чих, хамар, уушгины ямар нэгэн өвчин тусах
  • Арьсны өвчин үүсэх магадлал өндөр болно.

Урьдчилан сэргийлэлт

  • Хэт их ариун цэврийг сахиж, вакумжсан орчинд амьдрахаас зайлсхийх
  • Дам тамхидалтад өртөхгүй байхыг хичээх
  • Хүүхдээ хөхөөр хооллох
  • Хүнсний зөв хэрэглээтэй байх
  • Гоо сайхны бүтээгдэхүүнийг өөрийн арьсандаа тохируулан зөв сонгох
  • Эмийн зохистой хэрэглээг эрхэмлэх
  • Нотолгоонд суурилсан эмчилгээг хийх
  • Харшлын сорил тавиулах
  • Харшил хөдөлсөн үед хэрэглэх хамрын дусаагуур, нүдний дусаагуур, амьсгалуур зэрэг зүйлсийг үргэлж биедээ авч явах.

Эмчилгээ

Орчин үеийн анагаах ухаан харшлын өвчнийг одоогоор төгс эдгээж чадахгүй байна. Хүний биеийн дархлааг дарангуйлж багасгаж болохгүй. Харшилтай хүмүүст хийдэг эмчилгээ нь дархлааг зүгшрүүлэх эмчилгээ юм. Тухайн хүний харшлын төрөл, мэдрэгшлийн зэргийг тогтоосны дараа эмчилгээ хийдэг. Гурваас дөрвөн жил эмчилгээг таслахгүй сайн хийвэл 10-15 жил харшлаар өвдөхгүй байх ч боломжтой.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Арьсан дээр тууралт гарах, Загатнах, Зүрхний цохилт нэмэгдэх, Найтаалгах, Нүд улайх, Толгой эргэх, Улайх, Ухаан балартах, Хамар битүүрэх, Хамар хоолой загатнах, Экзем

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Таргалалт Чонон яр
Scroll to top