logo
эмнэлэг

Цагийн хуваарь

Даваа - Баасан 08:00-17:00
Бямба 09:00-14:00
Ням: Амарна

Хүүхэд, эмэгтэйчүүдийн амбулатори

Даваа - Баасан 08:00-17:00
Бямба 09:00-17:00
Ням: 09:00-13:00

Яаралтай тусламж

Даваа - Ням 24 цаг

 

Холбоо барих

Хаяг: Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Вэб хуудас: www.intermed.mn

Facebook: fb.com/intermedmongolia.imc 

Имэйл: info@intermed.mn

Утас: 7701 1111, 7710 0203

Яаралтай тусламж: 7000 0103

Интермед эмнэлэг

Интермед эмнэлэг нь үндэсний 100%-ийн хөрөнгө оруулалттай, Европ стандартын дагуу Монголд баригдсан анхны эмнэлэг бөгөөд 2012 оноос БНСУ-ын Корей Их Сургуулийн Эрүүл Мэндийн Төвтэй, 2014 оноос Америкийн Нэгдсэн Улсын Юнайтэд Фэмили эмнэлгийн сүлжээнд нэгдсэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Үүсгэн байгуулагдсан огноо: 2014 он

Эмч, мэргэжилтний тоо: 290

Давуу тал:

  • Эмнэлгийн барилга, инженерийн бүтэц,зохион байгуулалт нь Европын стандартын дагуу төлөвлөгдсөн
  • Эмнэлгийг гадны болон Монголын хамтарсан чадварлаг менежментийн баг удирдаж байна
  • Эмчилгээ, оношилгооны чанар болон үйлчилгээнд шинэ соёл, менежментийг нэвтрүүлж байна
  • Эмнэлгийн мэдээллийн цогц цахим системийг нэвтрүүлсэн
  • Сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай багаж, тоног төхөөрөмжүүдийг оношилгоо, эмчилгээндээ ашиглаж байна
  • Оношилгоо, эмчилгээ, үйлчилгээндээ шинэ технологийн эм, хэрэгслийг ашиглаж байна.
  • Оношилгоо, эмчилгээг олон улсын стандарт, удирдамжийн дагуу хийнэ.
  • Өндөр хүчин чадалтай лаборатори болон дүрс оношилгооны тасаг ажиллана.


Тусламж үйлчилгээний онцлог:

  • Үзлэг, шинжилгээний цагийг утсаар, интернетээр болон биечлэн ирж авах боломжтой.
  • Үйлчлүүлэгчийн мэдээлэл насан туршид нь хадгалагдах тул үйлчлүүлэгч давтан бүртгүүлэх шаардлагагүй.
  • Хэвтэн эмчлүүлэгч нь тохилог 1 ортой, 2 ортой болон VIP өрөөнөөс сонголт хийх боломжтой.
  • Оношилгоо, шинжилгээний дүгнэлтийг өндөр хөгжилтэй орнуудын эмнэлгээр баталгаажуулах боломжтой.
  • Үйлчлүүлэгчид эмнэлгийн дотуур эмийн сангаас өндөр үр дүнтэй эм, хэрэгслээр хангагдана.
  • Гишүүн болон гэрээт үйлчлүүлэгчид нь эмнэлгийн түргэн тусламжийн, орон нутгийн алсын түргэн тусламжийн болон гадаадын эмнэлгүүдэд өвчтөн тээвэрлэх үйлчилгээ авах боломжтой. 
  • Хувь хүн, гэр бүл, байгууллага хамт олон нь өөрийн өвөрмөц хэрэгцээнд тохирсон урьдчилан сэргийлэх үзлэгийн багц оношилгоо, шинжилгээ авах боломжтой.


Техник, тоног төхөөрөмж:


Мэс засал, эрчимт эмчилгээний тасаг

  • Евро стандартын дагуу бүрэн тоноглогдсон
  • Амьсгал цусны эргэлтийн хяналтын монитор болон төвийн хяналтын систем  (Mindray, BeneviewT6/T8 )
  • Зохиомол амьсгал удирдах амьсгалын хүрээний  найдвартай хяналт болон зохицуулга бүхий зохиомол амьсгалын аппарат ( Draeger ,Evita 4)
  • Цус цусан бүтээгдэхүүн, судасны болон ходоод гэдэсний замын тэжээл,судас агшаах эм бэлдмэлд зориулсан дуслын болон шингэний автомат шахуургууд ( Presenius Agilla etc)
  • Бөөрний дутагдлын эмчилгээнд зориулсан бөөр орлуулах эмчилгээний гемодиализын аппарат (Presenius 4008S)
  • Зөөврийн Рентген
  • Зөөврийн Эхо аппарат


Дурангийн тасаг

  • Япон улсын “OLYMPUS” фирмийн сүүлийн үеийн загвар болох EXERA-III дурангийн иж бүрдлээр бүрэн тоноглогдсон. 
  • Герман улсын “ERBE” фирмийн VIO 300C загварын Аргон түлэгч бүхий коагуляцын аппарат
  • Герман улсад үйлдвэрлэсэн INNOVA E3 DH загварын дуран ариутгагч
  • Япон улсын “OLYMPUS” фирмийн Ultrasonic багаж хэрэгслийн ариутгагч,
  • Герман улсын “MMM” фирмийн Formomat PL 349-1 загварын хийн ариутгагч


Радиологийн тасаг

  • Соронзон Резонанс Томограф (MRI)
  • 128 зүсэлттэй Компьютер Томограф (CT)                         
  • Хөхний рентген аппарат (Mammography)
  • Рентген аппарат (DR)            
  • Ясны сийрэгжилтийн аппарат (BMD)
  • Өнгөт, допплер ЭХО аппарат             
  • Хагалгааны зөөврийн рентген аппарат (C-arm)                                           


Хамтын ажиллагаатай эмнэлэг:

2012 оноос БНСУ-ын Корей Их Сургуулийн Эрүүл Мэндийн Төвтэй

2014 оноос  АНУ-ын Юнайтэд Фэмили эмнэлгийн сүлжээнд нэгдэн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.


Хүчин чадал:

Амбулатори - 250-300 хүн

Хэвтэн эмчлүүлэх - 91 хүн

VIP өрөө - 2

 

үйлчилгээ

Төрөлжсөн үйлчилгээ

  • Эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоо, эмчилгээ /хөхний болон умайн хавдар, жирэмснээс хамгаалах аргууд, гэр бүл төлөвлөлт, цэвэршилт, дурангийн хагалгаа гэх мэт/
  • Эх барих, төрөхийн тусламж үйлчилгээ
  • Хүүхэд, нярайн эмчилгээ үйлчилгээ
  • Дотор /мэдрэл, зүрх судас, уушги, бөөр, хоол боловсруулах эрхтнүүд, дотоод шүүрэл/
  • Оношилгоо, эмчилгээний дуран /улаан хоолой ходоод дээд гэдэсний дуран, бүдүүн гэдэсний дуран, уушгины дуран, цагаан мөгөөрсөн хоолой ба гуурсан хоолойн дуран/
  • Мэс засал /ерөнхий мэс засал, хүүхдийн мэс засал, улаан хоолой, уушги, ходоод, элэг, цөс, нойр булчирхай, түрүү булчирхай, нарийн бүдүүн гэдэсний хавдрын мэс заслууд болон дурангийн мэс засал/
  • Нүд, шүд, чих хамар хоолой
  • Урьдчилан сэргийлэх үзлэг
  • Өдрийн эмчилгээ
  • Эрчимт эмчилгээ
  • Өдөр бүр 24 цагаар ажиллах дүрс оношилгоо /рентген, 128 зүслэгт компьютер томограф, MRI, ясны сийрэгжилтийн шинжилгээ болон хөхний маммограф/
  • Өдөр бүр 24 цагаар ажиллах лаборатори /клиник лабораторийн шинжилгээ, молекул биологийн шинжилгээ, нян судлалын шинжилгээ, эд, эсийн шинжилгээ/