Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Халдварт өвчний “цагаан толгой”

2022-11-22/7 Comments/ Онцлог, Эрүүл бие

Жил бүр нийгмийн эрсдэл дунд хүн амын өвчлөлийн индекс хамгийн өндөр байдаг. Манай улсын хувьд халдварт өвчнөөр өвчлөгсөд, хэвтэн эмчлүүлэгчид болон хорт хавдраар өвчлөгсдийн тоо тасралтгүй өсөж байгаа нь үүний гол шалтгаан болж буй.

Аливаа өвчин эмгэг үүсэх шалтгааныг болон халдварлах замыг таньж мэдэх нь өөрийгөө тухайн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд тус болох хамгийн чухал мэдлэгүүдийн нэг болох юм.  Иймд, энэ удаагийн нийтлэлээр бид түгээмэл тархалттай халдварт өвчлөлүүдийг онцлон, тэдгээрийн ерөнхий ойлголтын талаарх мэдээллийг нэгтгэн танд хүргэж байна.

Нэн ялангуяа ханиад, томуугийн улирал эхэлж байгаа тул энэхүү мэдээлэл танд хэрэг болох нь гарцаагүй билээ.

Гахайн хавдар бол агаар дуслын замаар дамждаг халдварт өвчин

Гахайн хавдар үүсгэгч вирус нь хүний биед амьсгалын замаар дамжин нэвтэрдэг бөгөөд салстаас цусанд орж тархан булчирхай бүхий газруудад сонгомлоор тогтон үрждэг. Уг өвчнөөр гол төлөв 3-15 насны хүүхдүүд өвчилдөг ч цөөн тохиолдолд урьд өмнө өвчилж байгаагүй насанд хүрэгчид өвдөх нь бий. Өвчнийг сайн эмчлүүлэхгүй аваас эрэгтэй хүүхдийн төмсөг, эмэгтэй хүүхдийн хөх, өндгөвч, нойр булчирхайг гэмтээх хандлагатай байдаг.

Улаанууд өвчин нь агаар дуслын замаар, эхээс урагт ихсээр халдварладаг өвчин

Улаанууд нь Rubella, Герман улаан бурхан вирусийн халдвараар үүсгэгдэнэ. Нүүрээр нь эрвээхэй хэлбэрийн улайлт туурч хэлэх ба хэдэн цагийн дотор бүх биеэр тархана. Нуруу, нүүр, өгзөг, гар, хөлийн тэнийлгэгч гадаргуугаар илүү шигүү, алга, уланд тууралт гарахгүй ба хааяа тууралт нь бага зэрэг загатнах шинж тэмдэг илэрнэ. Халдварын эх үүсвэр нь төрөлхийн улаануудтай нярай, вирус тээгч 12-18 сартай хүүхэд болох юм.

Жирэмсний эхний гурван сард улаанууд өвчнөөр өвчилсөн тохиолдолд ургийн гажиг үүсэх аюултай байдаг. Тухайлбал, зүрхний гажиг, нүдний катаракт буюу болор цайх өвчин, төрөлхийн дүлийрэл зэрэг үүнд багтана.

Салхин цэцэг нь вирусийн гаралтай хордлогын шинжтэй цочмог халдварт өвчин

Салхин цэцэг нь хүний херпес вирусийн 3 дугаар хэв шинжийн вирусээр үүсгэгдэг. Ихэвчлэн бага насны хүүхдүүд өвчлөх ч, цөөн тохиолдолд насанд хүрсэн хүн ч мөн ижил өвчлөх магадлалтай. Шинж тэмдэг нь бага зэргийн халуурах, арьсан дээр толбон, гүвдрүүт, улаан тууралт гарах, хоолны дуршил буурах зэрэг зэргээр илэрнэ. Тууралт нь загатнаа ихтэй учир бага насны хүүхэд маажиж хоёрдогчоор халдварлаж, тууралт идээлж улмаар дархлал суларсан өвчтөний арьсан дээр буглаа үүсэх эрсдэлтэй байдаг аж.

Сүрьеэ нь агаар дуслын замаар халдварлагддаг амьсгалын замын халдварт өвчин

Сүрьеэ нь дан ганц уушги бус бусад аль ч эрхтэнг гэмтээх эрсдэлтэй юм. Уушгины сүрьеэгээр өвчилсөн, цэрэнд нь сүрьеэгийн нян байгаа хүмүүс ханиалгах, найтаах, цэрээ хаях, мөн ярих, дуулах төдийд ч нянг агаарт цацдаг байна. Бохирдсон агаараар амьсгалсан хүмүүс сүрьеэгийн халдвараар өвчлөх магадлалтай.

Гэхдээ энэ агаараар амьсгалсан хүн бүр өвчлөхгүй. Жишээлбэл, сүрьеэгээр өвчилсөн хүний гэр бүл ойр дотнынхон халдвар авсан ч өвчлөхгүй байх магадлалтай ба биеийн эсэргүүцэл суларсан үед нян идэвхжиж, өвчлөх магадлалтай.

Менингококк нян нь агаар дуслын замаар халдварладаг нян 

Менингококк нян үржих таатай нөхцөл нь 36-37 хэм учир хамар, хоолойн залгиурт үржин ханилгах, найтаалгах үед гадагш тархана. Ихэвчлэн 0-6 насны хүүхдүүд өвчлөх эрсдэл өндөр байдаг байна. Уг нянгийн түгээмэл тохиох хэлбэрүүдийн нэг нь менингит. Энэ тохиолдолд өвчтөн өндөр халуурах, цэгчилсэн хэлбэрээс хэмжээгээр том тууралт бүх биеэр тархаж өвчний шинж тэмдэг илэрдэг. Цаашлаад хамар, ходоод, бөөр, өндгөвчөөс цус алдалт, харвалт үүсэх магадлалтай.

Эдгээр шинж тэмдгүүд даамжирсаар тархи, нугасыг гэмтээсэн тохиолдолд менингоэнцефалит үүснэ. Ийм үед менинигококк нь гол төлөв тархины зөөлөн давхаргад бөөгнөрөн идээт үрэвсэл үүсгэдэг байна. Ингэхдээ хамар, залгиур, үнэрлэх мэдрэлийн замаар эвсэл цусаар дамжин төв мэдрэлийн системд нэвтэрдэг. Энэ үе шатанд ихэвчлэн арьс, сонсгол, хараа хэт мэдрэг болж, дагзны булчин хөших, татах, дэмийрэх, шөрсөм татах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Гар, хөл, амны өвчин нь хоолой залгиурын халдвараар эхэлдэг халдварт өвчин

Уг өвчин нь коксакийвирус, энтеровирусээр үүсгэгддэг. Ихэвчлэн 10-аас доош насны хүүхдүүдийн дунд элбэг тохиолдоно. Намрын эхэн сард тархах хандлагатай бөгөөд халдвартай хүний ханиах, найтаах, нус нийх үед вирусээр халдварлагдсан тоглоом, хаалганы хонх гэх мэт зүйлд хамар, нүд, ам хүрэх үед, өвчтэй хүний цэврүүний шингэн болон ялагдсаар бохирлогдсон зүйлд хүрэх үед хүнээс хүнд дамжин халдварладаг байна.

Ихэвчлэн халуурах, толгой өвдөх, хоолны дуршил муудах, жижиг хэмжээний цэврүү гар, хөл живх хийдэг хэсгүүдээр туурч, тэмтрэх үед өвдөлт мэдрэгдэх, хоолой өвдөх, гүйлсэн булчирхай, ам, хэл шархлах зэрэг түгээмэл шинж тэмдгүүд илэрнэ.

Гепатит нь элэгний үрэвсэл

Элэгний үрэвсэл үүсгэгч олон төрлийн вирус байдаг. Эдгээрээс хүний эрүүл мэнд, амь насанд хамгийн том эрсдэл учруулдаг нь гепатит А, В болон С вирусүүд юм. Эдгээр нь бохир хүнс ба усны хэрэглээгээр, хамгаалалтгүй бэлгийн хавьтал, цус, цусан бүтээгдэхүүнээр дамжин халдварладаг. Цусаар гэдэг нь ямарваа нэгэн ариутгал хийгдээгүй бохир багажаар эмнэлгийн болон гоо сайхны үйлчилгээ авснаас үүдэн вирус цусаар дамжин биед орно гэсэн үг юм.

Эдгээрээс урьдчилан сэргийлэх арга зам нь угтаа бол хүн бүрийн л мэддэг энгийн алхмууд юм. Үүнд:

  • Гараа тогтмол угаа
  • Хоол хүнс хэрэглэхийн өмнө ариутгах, бүрэн боловсруулах
  • Тогтмол бэлгийн хамтрагчтай байх, хамгаалалттай бэлгийн харьцаанд орох,
  • Эмнэлгийн болон гоо сайхны үйлчилгээ авч буй тохиолдолд багажийн ариутгалыг зайлшгүй шалгах

Цусан суулга нь Шигеллийн төрлийн нянгаар үүсгэгддэг гэдэсний халдварт өвчин 

Энэхүү нян нь сүү болон сүүн төрлийн бүтээгдэхүүн, зайрмаг, махан хоол, ногоо жимсэнд их үрждэг. Гадаад орчинд өвчтэй хүн, нян тээгчийн өтгөнөөр ялгаран тархаж, хөрс, ус, хоол хүнсийг ариутгалгүй хэрэглэх зэрэг ахуйн хавьтлын замаар хүнээс хүнд халдварладаг. Халдварын эх уурхай нь шинж тэмдэг илэрсэн болон илрээгүй өвчлөгсөд байна. Ихэнх тохиолдолд халуурах, бөөлжих, цус, залхагтай олон удаа суулгах, гэдэс базлах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Архаг өвчингүй, дархлаа хэвийн бол 5-7 хоногийн хугацаанд эдгэрдэг. Зарим тохиолдолд өвчний шинж тэмдэг илэрдэггүй ч халдварыг бусдад тараадаг.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМУУД

Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг бид авч чадна:

  • Гараа тогтмол угаах
  • Олон нийтийн газар, нийтийн тээвэрт амны хаалт зүүж хэвших
  • Өглөө, оройдоо тогтмол бүлээн ус, саримс, нимбэг, царвангийн уусмалаар хоолой амаа зайлах
  • Өрөө, тасалгааг агааржуулах, өдөр бүр хөнгөн чийгтэй цэвэрлэгээ хийх, тасалгааны хэмийг 18-20 хэм байлгах
  • Биеийн эсэргүүцлээ сайжруулан чацаргана, аньс, аарц зэрэг бүтээгдэхүүнийг ариутган, бүрэн боловсруулан хэрэглэх
  • Цэгэн иллэгийн эмчилгээ зааврын дагуу хийх
  • Эмчээс заагдсан тунгаар лархлаа дэмжих витамин, эрдэс бодисыг хэрэглэх

Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дур мэдэн эмчилгээ хийлгүйгээр мэргэжлийн эмчид хандах

Эдгээр энгийн алхмуудыг өдөр тутмын амьдралдаа хэвшил болгосноор бид өөрсдийн болон ойр дотнын, хүрээлэн буй бусдын эрүүл мэндийг хамгаалах боломжтой. Угтаа чанартай, эрүүл энх амьдрах боломж бидний гарт бий. Өөрийн эрүүл мэндийн суурь мэдлэгийг нэмэгдүүлж, эрүүл, чанартай амьдарцгаая!

PS: Энэхүү нийтлэл нь мэдээлэл олгох зорилготой. Хэрэв танд ямар нэгэн зовуурь илэрч байгаа бол мэргэжлийн эмчид хандаж, шаардлагатай зөвлөгөө үйлчилгээг авна уу. 

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/ezgif.com-gif-maker.webp 630 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2022-11-22 16:17:262023-03-20 15:29:04Халдварт өвчний “цагаан толгой”

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Дархлаа дэмжих 5 зөвлөмж
Ходоод гэдсээ хамгаалах 7 зөвлөмж
Шим тэжээлээр хамгийн баялаг 10 хүнс

Trackbacks & Pingbacks

  1. blue viagra pill 100 says:
    2023-02-25 at 20:28

    […] 75 mg of viagra […]

  2. cialis 5mg pills says:
    2023-02-25 at 18:43

    […] is 40mg of cialis too much […]

  3. cialis 5 says:
    2023-02-25 at 18:42

    […] cialis generic 20mg price […]

  4. best price for 5 milligram cialis says:
    2023-02-25 at 18:04

    […] lilly cialis 20 mg […]

  5. walmart price cialis 20mg united states says:
    2023-02-12 at 04:21

    […] cheapest price for cialis 20mg for 180 pills […]

  6. cialis tadalafil 10 mg says:
    2023-02-12 at 04:17

    […] cialis icd 10 […]

  7. user review of online real money casino says:
    2023-02-08 at 11:02

    […] play online casino for real money free […]

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Төмөр дутлын цус багадалт Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд
Scroll to top