Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд

2022-11-30/26 Comments/ Онцлог, Эрүүл бие

Хооллолтын бэрхшээл нь ихэвчлэн өсвөр насанд болон 20-30 насанд түгээмэл тохиолддог. Энэ нь хооллох хэвийн байдал алдагдаж эрүүл мэнд, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх явдал юм. Энэхүү эмгэг нь дотроо хэд хэдэн төрлүүдэд хуваагдана. Эдгээрээс хамгийн нийтлэг тохиолддог нь анорексия буюу хоол идэхээс татгалзах, хоёрдугаарт булимия буюу хэт их хоол идэх эмгэгүүд юм.

Хооллох хэвийн байдал алдагдсанаар биед шаардлагатай витамин, шим тэжээлийн хэмжээ хэт ихсэх эсвэл багасдаг ба биеийн амин чухал эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагаа доголдоход хүрдэг. Тодруулбал, зүрх судас, хоол боловсруулах тогтолцоо, яс, шүд, амны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Үүний зэрэгцээ хооллолтын бэрхшээл нь хүндэрсэн тохиолдолд сэтгэл гутралд орох, нийгмийн харилцаанд муудах, амиа егүүтгэх талаар бодох, түүнийгээ үйлдэл болгох зэрэг аюултай нөхцөл байдлууд үүсдэг.

ХООЛЛОЛТЫН БЭРХШЭЭЛ ЮУНААС БОЛЖ ҮҮСДЭГ ВЭ?

Дээр дурдсанчлан хооллолтын бэрхшээл нь өсвөр насныхан болон 20-30 насанд элбэг тохиолддог. Үүний зэрэгцээ нийт тохиолдлын дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Өсвөр насанд уг эмгэг тохиолдох нь тэдний насны болон биеийн хөгжилтэй холбон тайлбарлаж болох болов уу. Тодруулбал, өсвөр насанд тэдний нийгмийн харилцааны хэрэгцээ илүү нэмэгддэг тул анги хамт олон, үе тэнгийнхэндээ хүлээн зөвшөөрөгдөх, тэдэнтэй дотно нөхөрлөх хүсэл нь давамгайлдаг. Иймдээ ч нийгмийн тогтоосон стандартад нийцэхийн тулд гадаад төрхдөө хэт их анхаарах тохиолдол гарах нь олонтоо.

Мөн энэ насанд биеийн хөгжил хамгийн эрчимтэй явагдаж байдаг тул маш их энерги шаардагддаг. Үүнийгээ дагаад ч өдөрт авах шаардлагатай витамин, эрдэс бодисын хэмжээ нэмэгдэнэ. Тухайн мөчид өөрийн бие махбодод явагдаж буй өөрчлөлтийг таньж, мэдэхгүйн улмаас хооллолтын хэвийн байдлыг алдагдуулах магадлал өндөрсөнө.

Анагаах ухааны зүгээс дараах хүчин зүйлсийг хооллолтын бэрхшээл бий болоход нөлөөлдөг гэж тодорхойлсон байдаг. Үүнд:

  • Удамшил – Гэр бүлийн хэн нэгэн хооллолтын бэрхшээлтэй бол өвчлөх магадлал нэмэгдэнэ
  • Сэтгэл зүйн өөрчлөлт – Өөртөө итгэлгүй, сэтгэл гутралд амархан өртдөг байх
  • Нийгмийн харилцаа муу байх – Бусадтай таардаггүй, ангийн хүүхдүүд, хамт олны дунд нэр хүнд муутай байх
  • Нас хүйсийн онцлог – Өсвөр насныхан, 20-30 насны эмэгтэйчүүд
  • Илүүдэл жинтэй эсвэл хэт таргалалттай байх

ХООЛЛОЛТЫН БЭРХШЭЭЛИЙН ҮЕД ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХ ВЭ?

  • Хоол идэхгүйн тулд шалтаг тоочих
  • Махан хоол идэхгүй байх
  • Гэр бүлийнхэнтэйгээ хооллохгүй байх
  • Бусадтай харьцах дургүй болох
  • Жин хасах тухай ярих мөртлөө хичээл зүтгэл гаргахгүй байх, хэт тарган байх
  • Хэт их дасгал хийх
  • Хоол идсэний дараа бөөлжих
  • Нууцаар идэх
  • Хоолноос сэжиглэх

Хэрэв танд болон таны ойр дотнын хэн нэгэнд их хэмжээгээр иддэг болох эсвэл огт хоол идэхгүй байх, өөрийн эрхгүй хоолноос айх зэрэг шинж тэмдэг илэрвэл зайлшгүй эмчид хандахыг зөвлөж байна.

ХООЛЛОЛТЫН БЭРХШЭЭЛИЙН ТӨРЛҮҮД

Төрөл Тайлбар
Анорексия нервоза Жин нэмэхээс маш ихээр айснаас болж хоол идэх хүсэлгүй болох, хоол идэхийг хүссэн ч хоол хоолойгоор давахгүй байх зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Анорексиягаар өвчилсөн хүмүүс жин багатай байх бөгөөд энэ байдлаа хадгалахын тул хоолоо бөөлжиж гаргах, ховор тохиолдолд өлсөж үхэх хүртэл аюултай. Удаан хугацаанд хатуу хоолны дэглэм барих, хоол хүнсээр дамжуулан хангалттай шим тэжээл авч чадахгүй байх үед хоол боловсруулах тогтолцооны хэвийн үйл ажиллагаа алдагдаж эргээд хэвийн хооллохыг хүссэн ч хүндрэл учрах эрсдэлтэй болохыг ойлгох нь зүйтэй.
Булимиа нервоза

 

Энэ нь маш их идэх эмгэг бөгөөд эрүүл мэнд, амь насанд эрсдэл ихтэй өвчин юм. Өдөр тутамдаа хэвийн хэмжээтэй идэх боловч үе үе булимиа хөдөлж өөрийн идэх хүслийг дарж чадахгүйд хүрдэг.
Их идэх өвчин

 

Энэ нь булимиа нервозагаас ялгаатай нь хэвийн үед хэт их идэж өөрийн идэх хүслийг дарж чаддаггүй. Цадсан ч идэх хүсэл нь хэвээрээ мэдрэгддэг. Их идэх өвчнөөс үүдэн биеийн жин нь хэт нэмэгдэж улмаас анорексия, булимиа зэргээр хавсарч өвчлөх магадлалтай.
Пика өвчин

 

Энэ өвчний үед саван, даавуу, шороо, хүүхдийн тальк, цаас зэрэг хоол хүнсэнд зориулалтгүй зүйлсийг иддэг байна. Эдгээрийг ойр ойрхон идсэнээр нарийн гэдэсний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Пика нь сэтгэл зүйн тогтворгүй байдал, төмрийн дутагдал, аутизм, сэтгэцийн өөрчлөлттэй холбоотой байж болно.
Эргэж гаргах өвчин

 

Энэ өвчний үед хоол идсэний дараа бөөлжиж гаргах, эсвэл хоолыг зажилсан хэр нь залгиж чадахгүй байх шинж тэмдгүүдээр илэрдэг. Эргэж гаргах өвчнөөр өвчилсөн тохиолдолд тэжээлийн дутагдалд орж турах магадлалтай ба сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүст элбэг тохиолддог.
Хоол идэхээс зайлсхийх

 

Энэ үед хоолыг таргалуулна гэж айхгүй боловч өнгө, үнэр, агууламжаас нь айж идэхийг хүсэхгүй болно. Хоолонд хахаж үхэхээс айх тохиолдолд ч мөн энэ эмгэгт өртдөг.

ХООЛЛОЛТЫН БЭРХШЭЭЛИЙГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?

Энэ төрлийн өвчнийг эмээр эмчлэх боломжгүй тул сэтгэл зүйн хувьд тогтворжуулах эмчилгээ голлодог. Түүнчлэн бие махбодын хувьд шим тэжээлийн дутагдалд орсон бол нөхөх зорилготой эмчилгээг мөн хийдэг байна.

Мэдээж хэрэг хүн биеийн эд эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах витамин, эрдэс бодисыг авдаг. Харин хооллолтын бэрхшээлийн үед эдгээрийн тэнцвэрт байдал алдагддаг тул тэдгээрээс үүдсэн бусад эд, эрхтний гэмтэл, эмгэгийг мөн илрүүлэн оношилж, тухайлсан эмчилгээг хийнэ.

ХООЛЛОЛТЫН БЭРХШЭЭЛЭЭС ХЭРХЭН УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • Өсвөр насны хүүхдүүдийнхээ хооллолтыг хянах, тэдэнтэй үргэлж ярилцдаг байх
  • Хүүхдийнхээ жинг анхаарах. Ихэнх эцэг эхчүүд өсвөр насны хүүхдийнхээ биеийн жинд төдийлөн ач холбогдол өгдөггүйгээс хүүхэд хэт таргалж, улмаар өөртөө итгэлгүй болж цаашлаад сэтгэл зүйн асуудлуудад өртөж эхэлдэг
  • Сэтгэл зүйн хувьд тогтовортой байж өөрийгөө бусдаас тусгаарлахгүй байх
  • Хэвийн жинтэй байх, илүүдэл жинг эрүүлээр хаяах мэдлэгтэй байх
  • Эрүүл хооллолтын талаарх мэдлэгээ тэлэх
  • Амьдралын эрүүл хэв маягийг эрхэмлэх

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/hoolloltiin-berhsheel.png 630 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2022-11-30 16:30:542023-03-20 15:29:03Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Өсвөр насанд зайлшгүй хамрагдах 10 шинжилгээ
Өсвөр үеийн сэтгэл зүй ба тэдэнд тулгамдаж буй асудлууд
Ходоод гэдсээ хамгаалах 7 зөвлөмж

Trackbacks & Pingbacks

  1. average cost of cialis 20 safeway says:
    2023-12-03 at 00:26

    […] when is a 20mg dose of cialis used for […]

  2. tadalafil xtenda 20 mg comprar says:
    2023-12-02 at 19:06

    […] auro-tadalafil 20 mg manufacturer […]

  3. pill tadaafil says:
    2023-12-02 at 18:07

    […] cialis sale us […]

  4. buy viagra cheap uk says:
    2023-12-02 at 18:00

    […] generic vardnafil online […]

  5. 50mg viagra prices says:
    2023-12-02 at 17:59

    […] tadalafil 20mg tablets […]

  6. cialis soft (tadalafil) - 20mg says:
    2023-12-02 at 16:20

    […] can 20 mg tadalafil be split into 4 5mg […]

  7. where to buy crestor online says:
    2023-10-26 at 01:56

    […] cheapest crestor […]

  8. depakote tablets 500mg says:
    2023-10-26 at 01:54

    […] depakote xr 250 tablets […]

  9. diltiazem hcl 30 mg tablet says:
    2023-10-26 at 01:35

    […] where can i buy diltiazem cream […]

  10. flomax 0.2mg says:
    2023-10-26 at 01:14

    […] tamsulosin price […]

  11. buy lasix horses says:
    2023-10-26 at 00:40

    […] lasix 2023 […]

  12. neurontin tablets says:
    2023-10-26 at 00:24

    […] where to buy neurontin […]

  13. omeprazole sale says:
    2023-10-26 at 00:21

    […] omeprazole discount coupons […]

  14. cheap price for nexium says:
    2023-10-26 at 00:14

    […] order nexium online […]

  15. sitagliptin 2023 says:
    2023-10-25 at 11:18

    […] mail order januvia […]

  16. buy topiramate says:
    2023-10-25 at 11:07

    […] buy topamax weight loss […]

  17. diclofenac sodium ec tablets 50mg says:
    2023-10-25 at 09:33

    […] buy diclofenac 50 mg […]

  18. colchicine tablets uk says:
    2023-10-25 at 09:28

    […] medicine colchicine tablets […]

  19. prednisolone says:
    2023-10-25 at 06:28

    […] buy prednisolone […]

  20. where can i buy allegra over the counter says:
    2023-10-25 at 01:20

    […] allegra-d order canada […]

  21. buy singulair 4 mg chewable says:
    2023-10-25 at 01:12

    […] cheap singulair you […]

  22. synthroid 75mcg says:
    2023-10-25 at 00:16

    […] levothyroxine […]

  23. discount coupons for cialis 20mg says:
    2023-10-24 at 23:16

    […] tadalafil 20mg cost rite aid […]

  24. cialis 20mg cvs says:
    2023-10-24 at 22:08

    […] cialis oral jelly 20mg sachets […]

  25. norvasc price says:
    2023-10-24 at 20:04

    […] norvasc cheap […]

  26. what is the generic for cialis 20 mg says:
    2023-10-24 at 19:15

    […] diferencia entre cialis de 5mg y de 20 mg […]

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Халдварт өвчний “цагаан толгой” Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг...
Scroll to top