Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Өсвөр үеийн сэтгэл зүй ба тэдэнд тулгамдаж буй асудлууд

2021-11-29/ Эрүүл бие

Баримтууд       

1 Дэлхийн зургаан хүн тутмын нэг нь 10-19 насны хүүхдүүд байдаг.
2 10-19 насны хүмүүсийн өвчлөл, гэмтэл үүсэх шалтгааны 16 хувийг сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд эзэлж байна.
3 14 нас хүрэхээс өмнө сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын тал хувь нь тохиолддог боловч ихэнх тохиолдол оношилгоо, эмчилгээнд хамрагдаагүй байдаг байна.
4 Өсвөр насныхны өвчлөл, хөгжлийн бэрхшээлийн тэргүүлэх шалтгаануудын нэг нь сэтгэл гутрал юм.
5 15-19 насныхны нас баралтын тэргүүлэх 3 дахь шалтгаан Амиа хорлолт юм.
6 Өсвөр насандаа сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаа илрүүлж, шийдэж чадаагүйн улмаас насанд хүрэх үед бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амьдралын хэвийн хэмнэлийг хязгаарладаг.

Өсвөр үе (10-19) нь хувь хүн төлөвшил олж авах амьдралын чухал үе юм. Бие махбод, сэтгэл хөдлөл, гэр бүлийн харилцаа, нийгмийн амьдрал дахь төрөл бүрийн өөрчлөлтүүд нь сэтгэцийн эрүүл мэндэд асуудал бий болгож улмаар  улам хүндрүүлдэг байна. Өсвөр үеийнхний сэтгэл зүйн байдлыг сайжруулах, түүнийг хадгалах, хөгжихөд сөрөг нөлөө үзүүлж болох, хүчтэй цочрол, эрсдэлт хүчин зүйл зэргээс хамгаалах нь цаашдын эрүүл/чанартай амьдралын баталгаа болно. Товчхондоо, өсвөр насанд хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах нь үлдсэн амьдралын тогтвортой байдлыг тодорхойлдог гэсэн үг юм.

Сэтгэцийн эрүүл мэндийг тодорхойлох хүчин зүйлүүд

Өсвөр насанд сэтгэцийн тогтвортой байдлыг хангах нь цаашдын амьдралын чухал суурь үе байдаг. Гэр бүлийн харилцаа, нийгмийн амьдралын болон сэтгэл хөдлөлийн зөв дадал зуршил хөгжүүлэх, бэхжүүлэх нь сэтгэцийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг байна. Үүний тулд биеийн эрүүл мэндэд анхаарал тавих /нойрны зөв хэмнэл, дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт, хорт зуршилд “үгүй” гэж хэлэх/, сэтгэцийн эрүүл мэндийг хадгалах /хүнд хэцүү нөхцөл байдалд гаргалгаа олох, асуудлыг таньж мэдэх, түүнийг хүлээн зөвшөөрөх, шийдвэрлэх, харилцааны ур чадвар, сэтгэл хөдлөл болон өөрийгөө хянах чадварыг хөгжүүлэх/ зэрэг багтана. Өсвөр насны хүүхдийн тогтмол харилцааны гол объектууд бол гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч нар, сургуулийн хүмүүжүүлэгч, сурагч найз нар, хүрээлэн буй орчны хүмүүс юм. Иймд эдгээр харилцааны хүрээллээс тэдний сэтгэцийн болон зан авирын өөрчлөлтөд анхаарал тавих, сэтгэцийн эрүүл мэндийн талаар хангалттай хэмжээний мэдлэгтэй байх шаардлагатай юм.

Өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн тоо нэмэгдэж байгаа нь учруулж болзошгүй үр дагаврыг улам бүр хүндрүүлж байгаа юм. Өсвөр насанд стрессийн түвшинг нэмэгдүүлэх хүчин зүйлүүд нь бие даасан байдалд тэмүүлэх, үе тэнгийнхний хүлээлтэд хүрэх хүсэл эрмэлзэл, бэлгийн дур хүсэл, ухаалаг утас, технологийн хэрэглээний хүртээмж, хэрэглээ зэрэг нь улам бүр нэмэгдэж байгаатай холбоотой. Хэвлэл мэдээлэл, жендерийн стандартын нөлөө нь түүний амьдарч буй байдал ба ирээдүйн хүсэл эрмэлзлийн хоорондох үл нийцлийг улам бүр нэмэгдүүлж болзошгүй юм. Сэтгэцийн эрүүл мэндийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн эрсдэлүүд нь хүчирхийлэл (эцэг эхийн хөндий харилцаа, хүмүүжүүлэх хатуу арга барил, үе тэнгийнхэн дээрэлхэх гадуурхал, дээрэлхэх гэх мэт) ба нийгэм, эдийн засгийн асуудлууд тооцогддог. Хүүхэд өсвөр насныхан бэлгийн хүчирхийлэлд өртөмтгий байдаг бөгөөд энэ нь сэтгэцийн эрүүл мэнд муудах шалтгаан болдог байна.

Зарим өсвөр насныхан амьдралын нөхцөл байдал, гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалт, нийгмээс тусгаарлах, чанартай тусламж, зөвлөгөө, үйлчилгээ авах чадваргүй байдлаас болж сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд орох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Энэ нь тогтворгүй амьдралын хэмнэл, архаг өвчин, аутизмын спектрийн эмгэг, оюун ухааны хомстол, эсвэл мэдрэлийн бусад өвчнөөр шаналж буй өсвөр насныхан, жирэмсэн болон эрт эцэг/эх болсон, албадан гэрлүүлсэн өсвөр насныхан, өнчин, бэлгийн цөөнх аль эсвэл бусад шалтгааны улмаас гадуурхагдсан  өсвөр насныханд хамааралтай. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай өсвөр насныхан ялгварлан гадуурхалт, гутаан доромжлох, тусалмж хүсэх хүслийг нь хязгаарлах, суралцахад хүндрэл үүсэх, зан авирт сөрөг өөрчлөлт гарах, бие махбодын өвчлөл, хүний эрх зөрчигдөх зэрэг олон бэрхшээлтэй тулгардаг.

Сэтгэл гутрал

Өсвөр насанд сэтгэл хөдлөлийн эмгэг багагүй үүсдэг. Сэтгэл гутралаас гадна түгшүүр, уур бухимдал, хангалтгүй мэдрэмж их хэмжээгээр нэмэгддэг. Илэрч буй шинж тэмдгүүд нь нэгэн зэрэг сэтгэл гутралын хэд хэдэн эмгэгийг санагдуулж болох ба сэтгэл зүйн байдал огцом, гэнэт өөрчлөгдөх хэлбэрээр илэрхийлэгддэг. Залуу, өсвөр насныхан хэвлийгээр өвлөх, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг бие физиологийн өөрчлөлтүүд ч мөн давхар илэрдэг байна.

Сэтгэл гутрал нь 15-19 насныхны дунд өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдах шалтгааны 4 дүгээр, 10-14 насныханд 15 дугаар байр эзэлдэг. Харин сэтгэл түгших эмгэг нь 15-19 насны өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын ёс дэх, 10-14 насны өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын зургаа дах шалтгаан болж байна. Түүнчлэн сэтгэл санааны хямрал нь суралцах хүсэл эрмэлзэл, ирцэд хүчтэй нөлөөлдөг. Өөрийгөө тусгаарлах, нийгмээс хөндийрөх зэрэг нь ганцаардлын мэдрэмжийг улам даамжруулдаг. Цаашлаад сэтгэл гутрал даамжирсан тохиолдолд амиа хорлоход ч хүргэх аюултай.

Хүүхдийн зан үйлийн эмгэг

Хүүхдийн зан үйлийн эмгэг нь 10-14 насны өсвөр насныхны өвчлөлийн тэргүүлэх хоёр  дахь, 15-19 насны өсвөр насныхны дунд өвчлөлийн 11 дэх шалтгаан болж байна. Идэвх ба анхаарлын хямрал, төрх үйлийн хэт хөдөлгөөн, хийсэн үйлдлийн үр дагаврыг харгалзан тооцоолохгүй байх зэргээр ажиглагддаг. Энэ нь даамжирснаар хүнд хэцүү зан үйлийн шинж тэмдэг болж хувирна.  Хүүхдийн зан үйлийн эмгэг нь өсвөр насны хүүхдийн суралцах явцад сөргөөр нөлөөлж, хуулийн эсрэг үйлдэл хийхэд ч хүргэдэг.

Хоолны эмгэг

Хоол боловсруулах тогтолцооны эмгэг нь ихэвчлэн өсвөр насанд тохиолддог ба охидод түгээмэл ажиглагддаг байна. Анорексия, бөөлжих эмгэг, хэтрүүлэн идэх зэрэг эмгэгүүд нь калорын хэрэглээг хязгаарлах, хяналтаас давж хэтрүүлэн хооллох зэрэг хүний биед хооллолтын сөрөг  зуршлуудаар илэрнэ..  Хоол боловсруулах тогтолцооны эмгэг нь биеийн бусад эд, эрхтэнд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд ихэвчлэн сэтгэл гутрал, мансууруулах бодис, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхтэй холбоотой байдаг.

Сэтгэцийн эмгэг

Өсвөр үе болон залуу насанд сэтгэцийн аливаа нэг эмгэгт өртөх магадлал нийтлэг ажиглагддаг. Энэ насанд түгээмэл ажиглагдах сэтгэцийн эмгэгүүдэд шизофрени, шизофренийн хэв шинжит ба дэмийрэх зэрэг багтана. Эдгээр эмгэгийн үед бодит байдал болон төсөөлөл хоорондоо уусах, огцом ууртай болох, дэмийрэх, гүн сэтгэл гутрал, хий зүйл сонсогдох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Уг нөхцөл байдлаас үүдэн нийгмийн амьдралд оролцоход хүндрэл үүсэх, суралцахад асуудлууд гарч ирэх гэхээс эхлээд олон хүндрэлүүд бий болно.

Амиа хорлолт ба өөрийгөө хохироох

2016 онд 62 000 насныхан өөрийгөө гэмтээснээс үүдэн амь насаа алдсан байдаг. Амиа хорлох нь 15-19 насныхны нас баралтын тэргүүлэх 3 дах шалтгаан болж байна. Дэлхий дахинд өсвөр насныхны 90 орчим хувь нь хөгжиж буй, нэн ядуу улс орнуудад амьдардаг бөгөөд нийт амиа хорлолтын 90 гаруй хувь нь эдгээр улс орнуудад тохиолддог. Амиа хорлолтод хүргэх эрсдэлт хүчин зүйлс нь олон янз байдаг бөгөөд үүнд согтууруулах ундааны хэрэглээ, бага насанд үйлдэгдсэн хүчирхийлэл, эцэг эх, асран хамгаалагч, хүрээлэн орчноос хүссэн тусламжийг хайхрахгүй байх, доромжлол, амиа хорлох хэрэгслийн хүртээмж зэрэг багтана. Мөн цахим сүлжээ өргөн хөгжсөнтэй холбоотойгоор амиа хорлох зан үйлийн талаарх мэдээлэл хяналтаас гарч улам бүр нэмэгдэж байна.

Эрсдэлд хүргэх зан үйл

Сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа, тамхи, бэлгийн эрсдэлтэй зан үйл зэрэг эрүүл мэндэд хор хөнөөл учруулах зуршлууд ихэвчлэн өсвөр наснаас эхэлдэг. Эрсдэлд хүргэх зан үйл нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг даван туулах гэсэн бүтэлгүй оролдлогууд, өсвөр насныхны оюун санаа, бие бялдрын хувьд сөрөг үр дагаварт хүргэх хүчин зүйлүүд болдог.

2016 онд дэлхий даяар 15-19 насныхны дунд давтамжтай архины хэрэглээний тархалт 16.6% байсан нь хөвгүүд, залуу эрэгтэйчүүдэд хамгийн их аюул занал учруулж байна.

Үүний зэрэгцээ тамхины хэрэглээ мөн онцгой анхаарал татдаг. Насанд хүрсэн олон хүмүүсийн дийлэнх нь 18 нас хүрэхээсээ өмнө анхны тамхиа туршиж үзсэн байжээ.

PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Хэрэв танд ямар нэгэн асуудал тулгарч байгаа бол та эмч, мэргэжилтэнд хандаж шаардлагатай зөвлөгөөг авахыг зөвлөж байна.

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/Өсвөр-үеийн-сэтгэл-зүй-ба-тэдэнд-тулгамдаж-буй-асуудлууд1.webp 630 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2021-11-29 12:01:252023-03-20 15:33:22Өсвөр үеийн сэтгэл зүй ба тэдэнд тулгамдаж буй асудлууд

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Өсвөр насанд зайлшгүй хамрагдах 10 шинжилгээ
Өсвөр үе яагаад хамгийн хүнд байдаг вэ?
#НийНуугүйЯриа: Анхны шөнө цус гарах нь охин биеийн баталгаа юу?

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Ковид-19 туссаны дараагаар эрүүл мэндээ дэмжих... Витамины “Цагаан толгой”
Scroll to top