logo
эмнэлэг

Цагийн хуваарь

Даваа - Баасан: 8:30-17:00
Бямба: 10:00-14:00
Ням: Амарна

Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Ард Аюушийн-1

Вэб хуудас: www.achtanhospital.mn

Имэйл: info@achtanhospital.mn

Утас: 7000 9624, 7000 9625

Ачтан Клиникийн Эмнэлэг

Манай эмнэлэг нь Монгол улсын анхны хувийн нэгдсэн эмнэлэг. 2001,2003,2007 онд ашиглалтанд орсон А-4 давхар, В-5 давхар, С-8 давхар орчин үеийн тохилог байртай. Хүн амд 36 төрөлжсөн мэргэжлийн тусламжийг хэвтэн эмчлүүлэх (стационар), оношилгоо, нөхөн сэргээх төрлөөр хот (71%-74%), хөдөө (25%-26%), гадаадын (2%-3%) иргэдэд үйлчилж байна. Манай хамт олон 2016 онд “Чадварлаг, Чанарлаг, Ёс зүйт эмнэлгийн тусламж” гэсэн зорилго дэвшүүлж “Эмч, ажилчдын амьдралын баталгаа, хүнлэг чанарыг хангаж, хүн амд буцалтгүй, хүлээгдэлгүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх” зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Үүсгэн байгуулагдсан огноо: 2001 он

Эмч, мэргэжилтний тоо: 280


Давуу тал

  • Улсын хэмжээнд (ЧД, ХУД) Ерөнхий болон Мэдрэлийн мэс заслын яаралтай тусламжийн үйлчилгээг 24 цагаар үзүүлдэг.
  • Эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тусламжийн (10 ортой) баазтай.
  • Төрөлжсөн мэргэжлийн 8 төрлөөр эх орондоо тэргүүлдэг.


Техник, тоног төхөөрөмж:

  • 4D ЭХО оношилгооны аппарат
  • Дижитал рентген
  • Компьютер томограф
  • Дуран шинжилгээний аппарат (ходоод, гэдэс)
  • Орчин үеийн Япон, Герман улсын төхөөрөмжөөр тоноглогдсон.


Шинжилгээний төрөл

  • “Ачтан”-биолаборатори тасаг нь Герман улсын Roche компани болон Япон улсын Sysmex компанийн бүрэн автомат анализаторууд суурилагдсан олон улсын стандартын дагуу үйлчилгээ явуулдаг.
  • Иммунологийн шинжилгээ(хавдрын маркер, вирус, гормон)
  • Коагулограммийн шинжилгээ
  • Бактериологийн шинжилгээ (биологийн бүх төрлийн шингэнд шинжлэнэ)
  • Биохимийн шинжилгээ (бүх дотор эрхтний үйл ажиллагаа, ферментүүд, эрдэсүүд)
  • Эмнэл зүйн ерөнхий шинжилгээ (цус, шээс, нугасны ус)


Төрөлжсөн үйлчилгээ

  • Ерөнхий мэс заслын эмчийн үзлэг, зөвлөгөө                                                                  
  • Мэдрэлийн мэс заслын эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Хүүхдийн, нярайн эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Дотор, зүрх судас, бөөр-дотоод шүүрлийн эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Нүд, шүд, ЧХХоолойн эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Уламжлалт болон нөхөн сэргээх эмчилгээ, зөвлөгөө
  • Арьс гоо засал