Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Васкулит

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэлүүд Оношилгоо Эмчилгээ Зөвлөгөө Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ

Васкулит нь судас үрэвсэх өвчин юм. Судасны хана өргөсөж, нарийсч, зузаарч, сорвижиж эсвэл нимгэрч улмаар цусны эргэлтийг удаашруулж эд эрхтнүүдийг гэмтээх аюул дагуулдаг. Богино хугацааны васкулитыг хурц хэлбэрийн гэх бөгөөд урт хугацаанд тохиолдох васкулитыг архаг хэлбэртэй гэж үзнэ.

Васкулит нь хэнд ч тохиолдож болох ба хөнгөн хэлбэртэй бол эмчилгээгүй эдгэх тохиолдол ч байдаг. Хэрэв эмчилгээ шаардлагатай гэж үзвэл үрэвсэл намдаах эм тариа хэрэглэнэ.

Шалтгаан

Васкулит нь тухайн хүний биеийн онцлог, удамшлын байдлаас болж үүсдэг байх боломжтой бөгөөд зарим тохиолдолд дархлааны систем муудсанаас үүддэг. Дархлааны систем дараах тохиолдолд муудсан байх магадлалтай. Үүнд:

  • Элэгний В болон С вирусийн халдвар авсан
  • Цусны хорт хавдар туссан
  • Чонон яр, Хэрх өвчин зэрэг дархлалын өвчин туссан
  • Вирусийн халдварууд
  • Зарим эмийн сөрөг нөлөө зэрэг орно.

Васкулитаар өвчилсөн судаснаас цус шүүрч үрэвсдэг бөгөөд үрэвсэл нь судасны ханыг зузаарахад хүргэнэ. Зузаарсан хана нь судсыг нарийсгадаг тул түүгээр урсах цусны хэмжээ багасдаг. Үүний улмаас биеийн бусад эд эрхтэнд очих хүчилтөрөгч, шим тэжээлийн хэмжээ буурдаг байна.

Шинж тэмдэг

Цусны эргэлт удааширснаас үүдэн дараах шинж тэмдгүүд ажиглагддаг. Үүнд:

  • Халуурах
  • Толгой өвдөх
  • Ядрах
  • Жин хасах
  • Бие тавгүйрхэх
  • Шөнө ихээр хөлрөх
  • Арьсаар улаан зүйл туурах
  • Биеийн аль нэг хэсгээр бадайрах
  • Гарын шуунд зүрхний цохилт мэдрэгдэхээ болих зэрэг орно.

Хүндрэлүүд

  • Эрхтэн гэмтэх
  • Судасны цүлхэн болон бүлэн үүсэх
  • Хараа муудах, хараагүй болох
  • Цусны халдвар авах зэрэг хүндрэлүүд учирч болзошгүй тул васкулитыг цаг алдалгүй эмчлэх хэрэгтэй.

Оношилгоо

Васкулит өвчин мөн эсэхийг мэдэхийн тулд дараах шинжилгээг хийлгэдэг.

  • Цусны шинжилгээ
  • Рентген, Компьютер томографи зэргээр гэмтсэн эрхтнүүдийг олж тогтооно.
  • Шээсний шинжилгээ

Эмчилгээ

Эмчилгээний гол зорилго нь үрэвслийг дарах байна. Дахин үрэвсэх магадлалтай байдаг тул тодорхой хугацааны зайтай дахин эмчилгээ хийх шаардлага гарч болдог. Васкулитыг эмэн эмчилгээгээр эдгээнэ.

Зөвлөгөө

  • Эрүүл хооллох (Тослог багатай хүнс, жимс, ногоо, бүхэл үрийн хүнс хэрэглэх)
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх зэрэг нь тус болно.

Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ

Нэрс

Нэрс нь үрэвсэл дарах үйлчилгээтэй бөгөөд судсыг бэхжүүлэх чадвартай.

  • Өдөрт нэг удаа ½ аяга нэрс жимс иднэ.

Цагаан гаа

Өвчин намдаах болон үрэвсэл дарах үйлчилгээтэй.

  • 1 цайны халбага нунтаг цагаан гааг 2 аяга халуун усанд найруулж өдөрт 1 удаа ууна.

Улаан перец

Васкулитаас үүссэн арьсан дээрх улаан тууралтыг улаан перецээр дарж болно.

  • ½ цайны халбага улаан перецийн 1 аяга халуун усанд найруулж өдөрт 2 удаа ууна.

Ногоон цай

Ногоон цай нь судсыг бэхжүүлж үрэвслээс хамгаалдаг бөгөөд өвчин намдаах үйлчилгээтэй.

Өдөрт 2 аяга ногоон цай ууж хэрэглэнэ

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Бие тавгүйрхэх, Жин хасах, Толгой өвдөх, Халуурах, Шөнө ихээр хөлрөх, Ядрах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Ясны шохойжилт Гүрээний тараагуур судасны битүүрэл
Scroll to top