Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Зүрхний булчингийн эмгэг

Шалтгаан Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Хүндрэлүүд Урьдчилан сэргийлэлт Зөвлөгөө Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ Оношилгоо

Зүрхний булчин хэвийн бус үйл ажиллагаатай болохыг зүрхний булчингийн эмгэг гэх бөгөөд энэ өвчний улмаас зүрхний агшиж сунах чадвар муудаж, биед цусыг тараахад төвөгтэй байдал үүсдэг. Зүрхний булчингийн эмгэг нь зүрхний дутагдалд хүргэх аюултай.

Энэ өвчнийг эдгээх боломжтой бөгөөд хэр хүндэрснээс шалтгаалан эмэн эмчилгээнээс зүрх шилжүүлэн суулгах мэс засал хүртэл хийх шаардлагатай гардаг.

Зүрхний булчингийн эмгэгийн төрлүүд

Зүрхний булчин тэлэгдэх – Энэ нь зүрхний булчингийн эмгэгүүдээс хамгийн элбэг тохиолддог өвчин бөгөөд зүрхний зүүн ховдол томорч цус шахах чадвар нь мууддаг. Энэ өвчнөөр хижээл насны эрэгтэй хүн өвчлөх магадлал өндөр байх бөгөөд удамшлын чанартай байх нь элбэг.

Зүрхний булчин зузаарах – Зүрхний зүүн ховдлын булчин зузаарч хэвийн үйл ажиллагаа нь алдагдахад хүрнэ.

Зүрхний булчин хязгаарлагдах – Зүрхний булчингийн уян хатан чанар муудаж зүрхний цохилтуудын явцад хангалттай цус шахаж чадахгүй болно.

Зүрхний баруун ховдол сорвижих – Энэ өвчин нь ховор тохиолддог бөгөөд зүрхний хэм алдагдахад хүргэнэ.

Шалтгаан

Хэдийгээр зүрхний булчингийн эмгэгийн шалтгааныг ихэнх тохиолдолд тодорхойлох боломжгүй байдаг ч дараах нөхцөлүүдээс үүссэн байж болзошгүй. Үүнд:

  • Удамшил
  • Хоолой ойр ойрхон үрэвсэж, улайдаг бол
  • Урт хугацаанд өндөр цусны даралттай байх
  • Зүрхний шигдээсээс үүдсэн зүрхний гэмтэл
  • Зүрхний хэм алдагдаж хурдан цохилох
  • Зүрхний хавхлагын асуудлууд
  • Дотоод шүүрлийн өвчин (бамбай булчирхай, чихрийн шижин г.м)
  • Жирэмслэлт
  • Урт хугацаанд их хэмжээнийалкоголь хэрэглэх
  • Хорт хавдрын химийн болон цацрагийн эмчилгээ хийлгэх
  • Зүрхний булчинд төмөр хуралдах зэрэг орно.

Нөлөөлөх хүчин зүйлс

  • Удамшил
  • Цусны даралт өндөр байх
  • Хэт таргалалт
  • Бусад төрлийн зүрхний өвчтэй бол (зүрхний шигдээс, зүрхний дутагдал, зүрхний титэм судаснынарийсал, гол судасны цүлхэн г.м)
  • Алкоголийнзохисгүй хэрэглээ
  • Эмийн зохисгүй хэрэглээ
  • Хорт хавдрын эмчилгээ хийлгэдэг бол
  • Чихрийн шижин
  • Бамбай булчирхайн өвчтэй бол
  • Зүрхэнд нөлөөлдөг бусад өвчтэй бол зүрхний булчингийн эмгэгээр өвчлөх магадлал нэмэгдэнэ.

Шинж тэмдэг

Зүрхний булчингийн эмгэг эхэн үедээ байгаа бол тодорхой шинж тэмдэг ажиглагдахгүй байж болох ч хүндрэх тусам дараах шинж тэмдгүүд илэрнэ.

  • Дасгал хөдөлгөөн хийгээгүй үед амьсгал давхцах
  • Хөл, шагайгаар хавагнах
  • Хэвлий хавагнаж, томрох
  • Хэвтэхэд ханиалгах
  • Ядарч сульдах
  • Зүрхний хэм тогтворгүй болох, дэлсэх, хурдан цохилох
  • Цээжээр дарж өвдөх
  • Толгой эргэх, толгой өвдөх, ухаан алдахбайдлаар ажиглагддаг.

Хэзээ эмчид хандах вэ?

Эдгээр шинж тэмдгүүд ажиглагдвал эмчид хандах шаардлагатай бөгөөд амьсгал давхцах, толгой эргэх, цээж дарж өвдөх, ухаан алдах зэрэг шинж тэмдэг ажиглагдвал түргэн тусламж дуудахыг зөвлөж байна.

Хүндрэлүүд

Зүрхний дутагдал – биеийн хэрэгцээг хангахуйц цус шахагдахгүй байсаар зүрхний дутагдалд хүрч болно.

Цус өтгөрч нөжтэй болох – Зүрхний булчингийн эмгэгээс үүдэн цусыг бүрэн шахаж чадахгүйгээс цус өтгөрч нөж үүсдэг. Нөж үүсэх нь маш аюултай бөгөөд бусад эрхтний цусан хангамжийг хаах аюултай.

Зүрхний хавхлагын асуудлууд – Зүрхний булчингийн эмгэг туссан хүмүүсийн зүрх томорсон байдаг тул зүрхний хавхлагад асуудалүүсч болно.

Гэнэтийн үхэл – Зүрхний булчингийн эмгэгээс үүдсэн хэвийн бус зүрхний хэм нь үхэлд хүргэх аюултай.

Урьдчилан сэргийлэлт

Хэрэв дараах зүйлсийг анхаарвал зүрхний булчингийн эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой.

  • Цусны даралтыг хяналтандаа байлгах
  • Чихрийн шижин өвчнийг хянах
  • Эрүүл хүнс хэрэглэх
  • Тогтмол дасгал хийх
  • Архи тамхины хэрэглээг багасгах зэрэг орно.

Зөвлөгөө

Зүрхний булчингийн эмгэгийн эмчилгээнд эерэг нөлөө үзүүлж, хүндрүүлэхгүйн тулд амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Үүнд:

  • Тамхи татахаа болих
  • Жин хасах
  • Жимс ногоо, бүхэл үрийн хүнс тогтмол хэрэглэх
  • Хүнсэн дэх давсны хэмжээг бууруулах
  • Дасгал хөдөлгөөн хийх (Биед тохирсон бага зэргийн дасгал хийнэ)
  • Алкоголийн хэрэглээг хязгаарлах
  • Стрессд орохгүй байх
  • Хангалттай унтаж байх зэрэг орно.

Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ

Алимны цуу

Алимны цуу нь зүрхний өвчинд эмчилгээний зориулалтаар хэрэглэж болох бүтээгдэхүүн юм.

1 хумс сармис, 1 цайны халбага цагаан гаа, 1 цайны халбага нимбэгний хүчил болон 1 цайны халбага алимны цууг хольж 1 минут буцалгана. Бэлдмэлийг тасалгааны температурт хөргөж 1 амны халбага зөгийн балтай хольж хэрэглэнэ.

Энэ бэлдмэлийг өдөрт 2 удаа 1 сарын турш хэрэглэвэл 1 курс эмчилгээ болдог.

Долоогоны ханд

Зүрхний эмгэгийн өвдөлтийг намдаах, зүрхний цусан хангамжийг сайжруулах, зүрхний хэмийг тогтворжуулах, цусны даралт бууруулах зэрэг үйлчилгээ үзүүлдэг.

Долоогоны хандыг зааврын дагуу өдөр тутам хэрэглэх

Эсвэл долоогоно ургамлыг 2 аяга буцалсан усанд 15 минут хандалж цай болгон ууж хэрэглэнэ.

Дүпү

Хүнсэндээ дүпү тогтмол хэрэглэх нь зүрхний үйл ажиллагааг сайжруулж, үнхэлцэг хальсны үрэвслийг намдаана.

Хүнсэндээ дүпү хэрэглэж байх

Шууд хэрэглэх зориулалттай дүпүг өдөр бүр идэж хэрэглэнэ.

Улаан вино

Улаан вино нь бүх төрлийн зүрхний өвчинд сайн нөлөө үзүүлнэ.

Өдөр бүр 1 хундага улаан вино ууж зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлж болно.

Оношилгоо

Зүрхний булчин үрэвссэн эсэхийг тодруулахын тулд доорх шинжилгээнүүдийг эмч зөвлөнө.

  • Зүрхний цахилгаан бичлэг – Зүрхний хэм алдалт, зүрхний булчингийн сулралын байрлалыг тогтоох ач холбогдолтой.
  • Цээж гэрэлд харах – Зүрх булчингийнтомрол, үнхэлцэг хальсанд шингэн хурсан эсэхийг шалгана.
  • MRI/ соронзонрезонанст томографи – Зүрхний хэлбэр хэмжээ, бүтцийг үзүүлэх бөгөөд, зүрхний булчинд үрэвсэл үүссэн бол түүнийг байрлалын хувьд тодорхой харуулна.
  • Зүрхний хэт авиан шинжилгээ – Зүрхэнд эмгэгшуум байгаа эсэх, зүрхний булчингийн томрол буй эсэх, зүрхний үйл ажиллагаа хэвийн явагдаж буй эсэхийг шалгана.
  • Цусны шинжилгээ – Үрэвсэл явагдаж буйг илтгэнэ.
  • Зүрхний титэм судасны тодосгогчтой шинжилгээ – Титэм судаснынарийсал, бөглөрөл буй эсэх, мөн зүрхний аль хэсэгт байрлаж буйг тодорхойлдог.
  • Зүрхний эд эсийн шинжилгээ – Хүзүүнийвенийн судсаар нарийн гуурс оруулан, зүрхэнд очиж гэмтсэн булчингаас эд эсийн дээж авдаг.

 

 

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Амьсгал давхцах, Зүрх дэлсэх, Толгой эргэх, Ханиалгах, Хэвлий хавагнах, Цээжээр дарж өвдөх, Ядарч сульдах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Зүрхний үнхэлцэг хальсны үрэвсэл /Перика... Зүрхний дутагдал
Scroll to top