Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Зүрхний титэм судасны өвчин

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэлүүд Эмчилгээ Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ

Зүрхний титэм судасны өвчин нь  зүрхийг цусаар, хүчилтөрөгчөөр хангадаг гол судас гэмтэхэд үүсдэг. Артерийн судсанд холестролын агууламжтай зүйл буюу өөх тосны тунадас хурж, үрэвсэх нь ихэвчлэн титэм судасны өвчин болно.

Энэ холестролын агууламжтай эд нь бөөгнөрч титэм судас нарийсахад хүргэх бөгөөд, улмаар цусны эргэлтийг удаашруулж цээжээр өвдөх, амьсгал давхцах гэх зэрэг бусад шинж тэмдгийг бий болгох аюултай. Хэрэв титэм судас бүр мөсөн хаагдвал зүрхний шигдээс болно.

Титэм судасны нарийсал нь олон арван жилийн турш явагддаг учир бөглөрөл үүсч, зүрхний шигдээс болохоос нааш бараг мэдэгддэггүй. Гэвч өдөр тутмын амьдралдаа өөрчлөлт оруулснаар урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Шалтгаан

Титэм судасны нарийсал нь тухайн судасны дотор хана гэмтсэн эсвэл бага насандаа ямар нэгэн гэмтэл авснаас үүдсэн байх талтай. Гэвч үүнээс гадна олон шалтгаантай байж болно. Үүнд:

  • Тамхи татах
  • Цусны даралт ихтэй байх
  • Цусандах холестриний хэмжээ өндөр байх
  • Чихрийн шижин өвчин
  • Байнгын суумгай байх
  • Амьдралын буруу хэв маяг зэрэг орно.

Нөлөөлөх хүчин зүйлс

  • Нас – Нас ахих тусам энэ өвчнөөр өвдөх магадлал нэмэгдэнэ.
  • Хүйс – Эмэгтэйчүүдээс илүү эрчүүд өвчлөх хандлагатай байдаг.
  • Удамшил – Хэрэв ойрын хамаатнууд дундаас тань эрт титэм судас нарийссан хүн байдаг бол танд энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөр байна гэсэн үг. Хэрэв аав өвөө тань 55 наснаас өмнө энэ өвчнөөр өвдсөн бол, ээж эгч тань 65-наснаас өмнө өвчилсөн байсан бол тусах магадлал хамгийн өндөр байдаг.
  • Тамхи татах – Тамхи татдаггүй ч, тамхины утаанд байнга ойр байдаг хүнд ч хамааралтай.
  • Цусны даралт өндөр байх – Даралт ихэссэнээр артерийн судас хатуурч, нарийсдаг байна.
  • Цусан дахь холестриний хэмжээ их байх
  • Чихрийн шижин өвчтэй байх
  • Хэт таргалалт, илүүдэл жинтэй бол
  • Хөдөлгөөний дутагдалтай байх
  • Стресс ихтэй байх тохиолдлуудад энэ өвчнөөр өвчлөх магадлал нэмэгдэнэ.

Шинж тэмдэг

Хэрэв зүрхний титэм судас нарийсвал, хүчил төрөгчийг хангалттай агуулсан цус зүрхэнд очиж чадахгүйд хүрдэг. Энэ үед дасгал хийхэд амьсгаадах, зүрх хурдан цохилох зэргийн шинж тэмдэг илрэх бөгөөд нарийсал даамжирснаар дараах шинж тэмдгүүд ажиглагдах болно. Үүнд:

  • Цээжээр өвдөх – Цээж дарагдаж, хүнд юм дарж байгаа мэт сэтгэгдэл төрөх. Дасгал хөдөлгөөн хийснээр, эсвэл сэтгэл хөдлөл ихтэй үед энэ шинж тэмдэг ойр ойрхон ажиглагддаг. Өвдөлт эхэлснээс хэдэн минутын дараа зүгээр болох бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд хүзүү, гар, нуруу хэсгээр хатгуулж өвдөх тохиолдол байдаг.
  • Амьсгал давхцах – Хэрэв биеийн хэрэгцээнд шаардлагатай хэмжээний цусыг шахаж чадахгүй бол амьсгал давхацна.
  • Зүрхний шигдээс – Титэм судасны цусан урсгал бүрэн хаагдахад зүрхний шигдээс болдог. Амьсгал давхцаж, гар, нуруугаар өвдөж, ихээр хөлрөх, цээжээр дарж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Эмэгтэйчүүдэд эрчүүдийг бодвол зүрхний шигдээсийн шинж тэмдэг бага илрэх бөгөөд заримдаа шинж тэмдэг огт илэрдэггүй.

Хүндрэлүүд

  • Цээж дарж өвдөх
  • Зүрхний шигдээс болох
  • Зүрхний дутагдалд орох
  • Зүрхний хэм алдагдах

Мэргэжлийн эмчид үзүүлэн, эмчийн хяналтан дор эмийн болон эмийн бус эмчилгээг мөрдөх!

Сармис

Сармис нь цусны даралт болон холестрины хэмжээг бууруулж, титэм судасны өвчний эмчилгээг хурдасгах үйлчилгээтэй. Мөн судасны хатуурлын үйл явцыг удаашруулдаг.

  • Өдөрт 1-2ш сармис идэж хэрэглэнэ. Хэрэв сармис хэтэрхий хүчтэй санагдвал араас нь нэг аяга сүү ууж болно.
  • Эсвэл 1 цайны халбага нунтаг сармисыг 1 аяга сүүнд хийж 5 минут буцалган хөргөж ууна.

Нунтаг улаан перец

Улаан перец нь зүрх судасны өвчинд сайнаар нөлөөлөх бөгөөд холестриний хэмжээг тогтворжуулна.

  • 1 аяга буцалсан усанд 1 цайны халбага нунтаг улаан перец найруулж өдөрт 2 удаа ууна. Энэ мэтчилэн 3 долоо хоногийн хугацаанд уувал 1 курс эмчилгээ болдог.

Ногоон цай

Ногоон цай нь зүрх судасны өвчинд сайнаар нөлөөлдөг бөгөөд цусан дахь өөх тосны хэмжээг бууруулна. Өдөр бүр ногоон цай ууснаар зүрхний шигдээсээр өвчлөх магадлалыг 26 хувиар бууруулах боломжтой.

  • Өдөр бүр 3-4 аяга ногоон цай ууж хэрэглэнэ.

Вино

Дарс нь даралт тогтворжуулах, зүрхний булчингийн үйл ажиллагааг дэмжихээс гадна, өөх тосны хэмжээг бууруулах ач холбогдолтой.

Оройн хоолны дараа 50мл улаан дарс ууж хэвших нь зүрхэнд өндөр ач тустай.

Эмчилгээ

Зүрхний титэм судасны нарийсалд ихэвчлэн амьдралын хэв маягаа өөрчилж, эм уух байдлаар эмчилгээ хийнэ. Хэрэв шаардлагатай бол мэс ажилбар хийдэг.

Эмэн эмчилгээ

  • Холестролыг тэнцвэржүүлэх эм – Цусан дахь холестролын хэмжээг багасгана.
  • Аспирин – Цусыг шингэрүүлэхийн тулд аспирин ууж артерийн судсанд бөглөрөл үүсэхээс сэргийлнэ.
  • Зүрхний хэмийг тэнцвэржүүлж, даралт бууруулах эм
  • Нитроглицерин – Эм эсвэл цацлага хэлбэртэй байх бөгөөд цээж дарж өвдөх өвдөлтийг багасгана.

Цусны урсгалыг нэмэгдүүлэх мэс ажилбарууд

  • Артерийн судсанд нарийн гуурс оруулж тэлэгчийг бэхэлнэ. Гуурсны гадуур тэлэгч байрласан байх бөгөөд судсанд орсны дараа гуурс хийлэгдэж, тэлж томорно. Гуурсыг агшааж судаснаас авахад, тэлэгч судсан дотор үлддэг. Ингэснээр судас нарийссан хэсгийг буцаан өргөсгөн, цус чөлөөтэй гүйх нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Артерийн судсыг тойруулах хагалгаа – Нарийссан судсаар цусыг гүйлгэхгүйн тулд биеийн өөр хэсгээс авсан судсыг зүрхэнд суулгадаг. Ингэснээр цусны урсгал нарийссан судсаар урсахгүй, шинэ суулгасан судсаар урсана.

Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ

Биеийн байдлаа хүндрүүлж гэнэтийн зүрхний шигдээсд орохгүйн тулд амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатай. Үүний тулд:

  • Тамхи татахгүй байх
  • Эрүүл хоол хүнс хэрэглэх
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
  • Жин хасах
  • Стрессд орохгүй байх зэрэг арга хэмжээг авч болох юм. Мөн энэ өвчнөөр өвчлөөгүй ч эдгээр зүйлсийг тогтмол хийж сурвал урьдчилан сэргийлэх арга хэмжээ болно.
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Амьсгал давчдах, Цээжээр өвдөх
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Зүрхний дутагдал Зүрхний шигдээс
Scroll to top