Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Мигрень

Шалтгаан Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Хүндрэл Зөвлөгөө Оношилгоо Эмчилгээ

Мигрень гэж юу вэ?

Толгойн нэг хэсэгт хүчтэй базалж өвдөх, судас цохилж байгаа мэт санагдах өвдөлт үүсгэдэг өвчин юм. Дотор муухайрч, бөөлжих, толгой эргэх, дуу чимээ гэрэлд маш мэдрэг болох шинж тэмдгүүд илэрдэг.

Мигренийн өвдөлт хэдэн цагаар ч, хэдэн өдрөөр ч үргэлжилж болно. Өвдөлт өгч эхлэхийн өмнө аура гэх шинж тэмдгүүд ажиглагддаг.

Мигренийн үед толгойн өвчнийг намдаах эмчилгээ хийгдэх ба өөрийн зүгээс амьдралын хэв маягаа өөрчилж чадвал өвдөлтийг намдаах боломжтой.

Шалтгаан

Толгойн өвчин нь удамшлын гаралтай байж болох бөгөөд бусад өдөөгчүүд өвчнийг өдөөдөг байж болно. Үүнд:

  • Эмэгтэйчүүдийн дааврын өөрчлөлт
  • Хооллолт – давс ихтэй хоол, бяслаг, хоол идэхгүй удаан явах г.м
  • Уух зүйл – архи, пиво, вино болон бусадкофейн агуулсан уух зүйл
  • Стресс
  • Зарим хүчтэй үнэр, дуу чимээ
  • Нойргүйдэлболон хэт их унтах
  • Хэт их дасгал хөдөлгөөн, бэлгийн хавьтал
  • Орчны өөрчлөлт, цаг агаарын өөрчлөлт
  • Зарим эм тариа

Дараах нөхцөлүүд нь толгой өвдөх магадлалыг нэмэгдүүлнэ. Үүнд:

  • Удамшил
  • 30-с дээш настай байх
  • Эрэгтэй хүн байх
  • Эмэгтэй хүнд жирэмсэлсэн бол, цэвэршилт явагдаж байгаа бол

Шинж тэмдэг

Толгойн өвдөлт нь ихэвчлэн бага нас, өсвөр насанд эсвэл 20 гаруй насанд илэрч эхэлдэг. Мигренийн өвдөлт дөрвөн үе шаттай бөгөөд үүнд:

  • Эхэн үе
  • Дохио буюуаура
  • Толгойн өвдөлт
  • Өвдөлтийн дараах үе зэрэг орно.
  • Эхэн үеТолгойн өвдөлт эхлэхээс 1-2 хоногийн өмнө дараах өөрчлөлтүүд биед ажиглагддаг.
    • Өтгөн хатах
    • Ааш зан хувирах
    • Хоолны дуршил нэмэгдэх
    • Хүзүү хөших
    • Ам цангаж, ойр ойрхон бие засах
    • Ойр ойрхонившээх
    • Дохио буюуаура

    Аура нь толгой өвдөлтийн өмнөхөн эсвэл толгой өвдөлттэй зэрэг илэрч болно. Ихэнх хүмүүст аурагийн шинж тэмдэг илэрдэггүй.

    • Нүдэнд олон жижиг туяанууд харагдах
    • Юмс долгиолж байгаа мэт харагдах
    • Булчин сулрах
    • Арьсанд юм хүрч байгаа мэт санагдах
    • Нүүр, биеийн нэг хэсэг мэдээ алдах
    • Ярихад асуудал учрах
    • Хөгжим сонсогдох, дуу чимээ, хий зүйл сонсогдох
    • Толгой өвдөхүе

    Толгой өвдөлт 4-72 цагийн хугацаанд үргэлжилдэг. Мигрень нь сард хэд хэдэн удаа эсвэл хэдэн сард нэг удаа илэрч болно. Толгой өвдөлтийн үеэр:

    • Толгойн нэг тал эсвэл хоёр тал хоёулаа өвдөх
    • Толгой базалж, цохилж байгаа мэт өвдөх
    • Гэрэлт мэдрэг болох, дуу чимээ хэт чанга сонсогдох
    • Дотор муухайрч бөөлжих
    • Юм харагдахгүй бүдгэрэх
    • Толгой эргэж, ухаан алдах зэрэг илэрч болно.
    • Толгой өвдөлтийн дараах үе

    Сүүлийн шат болох энэ үе нь толгой өвдөлтийн дараах 24 цагийн дотор ажиглагддаг.

    • Оюун санаа тогтворгүй болох
    • Толгой эргэх
    • Сул дорой болох
    • Гэрэл дуу чимээнд мэдрэг болох зэрэг ажиглагдана.

Хэзээ эмчид хандах вэ?

Толгойн өвчнийг оношилж, эмчлэх боломжгүй боловч дараах тохиолдолд түргэн тусламж дуудаарай.

  • Толгойрууюмаар цохисон мэт хүчтэй өвдөх
  • Халуурч, хүзүү хөшиж, таталт өгч, юм харахад хүндрэлтэй болох, бие сульдах, ярьж чадахгүй байх
  • Толгойгоо гэмтээсний дараа толгой хүчтэй өвдөх
  • Ханиалгаж, амьсгал боогдож байвал

Хүндрэл

  • Өвчин намдаах эм хэт их хэрэглэснээс эмийн хордлого
  • Цус харвалт болох аюултай.

Зөвлөгөө

Өөрийн зүгээс дараах арга хэмжээг авснаар толгой өвдөх магадлалыг бууруулах боломжтой.

  • Иогын дасгал хийх
  • Тайван байх
  • Хангалттай унтах – гэхдээ их унтахгүй байх
  • Толгой өвдөлтийн тухай тэмдэглэл хөтөлж байх
  • Дасгал хийх
  • Эмэгтэйчүүдийн хувьд жирэмснээс хамгаалах эм болон бусад дааврын эм хэрэглэхгүй байх зэрэг арга хэмжээг авч болно.
  • Далайн бүтээгдэхүүн хүнсэнд тогтмол хэрэглэж байх

Оношилгоо

Дараах шинжилгээ болон зургуудыг авахуулахыг эмч зөвлөж болно.

  • Цусны шинжилгээ
  • Mri
  • Компьютертомографи

Эмчилгээ

Толгой өвдөлтийг намдаах зорилгоор эмчийн зааврын дагуу өвчин намдаах эм хэрэглэдэг.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Ааш зан хувирах, Ам цангах, Арьсанд юм хүрч байгаа мэт санагдах, Булчин сулрах, Дотор муухайрч бөөлжих, Ойр ойрхон бие засах, Ойр ойрхон ившээх, Өтгөн хатах, Толгой эргэх, Хоолны дуршил нэмэгдэх, Хүзүү хөших, Юм харагдахгүй бүдгэрэх, Ярихад асуудал учрах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Бүсэлхий нурууны өвдөлт Мэдрэлийн ёзоорын дарагдал
Scroll to top