Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Нүдний ядаргаа

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Зөвлөгөө Оношилгоо Эмчилгээ

Удаан хугацаанд машин барих, компьютерийн дэлгэц удаан ширтэх, гар утасны дэлгэцрүү удаан ширтэх зэргээр нүдийг хэт их ядрааснаар нүдний ядаргаанд ордог. Нүдний зовиурыг эмчлэх арга хэмжээ авахад ихэвчлэн эдгэрэх бөгөөд зарим тохиолдолд бусад нүдний өвчнөөс үүсэн байж болно.

Шалтгаан

  • Ямар нэгэн төхөөрөмжийндэлгэцрүү удаан ширтэх
  • Нүдээ амраалгүй удаан ном унших
  • Удаан хугацаанд машин барих
  • Хэт хурц гэрэлтэй орчинд удаан байх
  • Бүдэг гэрэлтэй газар удаан байх
  • Бусад төрлийн нүдний өвчтэй байх
  • Стресстд орсон, ядарсан байх
  • Агаар цэвэршүүлэгч, сэнс зэрэг төхөөрөмжийн хажууд удаан байх

Компьютерийн дэлгэцрүү хэт удаан ширтсэнээс нүдний ядаргаанд орох нь хамгийн элбэг тохиолддог. Өдөрт 4 болон түүнээс дээш цагаар дэлгэцрүү ширтэхэд ядаргаанд орох магадлал хамгийн өндөр байна.

Шинж тэмдэг

  • Нүд загатнах, ядрах, хөндүүрлэх
  • Нүд хуурайших, нулимс гоожих, ойр ойрхон анивчих
  • Нүд бүрэлзэх, давхар харах
  • Толгой өвдөх
  • Хүзүү, нуруу, мөрөөр хөндүүрлэж өвдөх
  • Гэрэлд мэдрэг болох
  • Анхаарлаа төвлөрүүлэхэд төвөгтэй болох
  • Нүдээ нээж чадахгүй байх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.

Хүндрэл

Хэдийгээр нүдний ядаргаа нь урт хугацааны өвчлөл, гэмтэлд хүргэхгүй ч анхаарал төвлөрөх чадвар муудах, ядрах зэрэг байдлаар өдөр тутмын амьдралд төвөг учруулдаг.

Зөвлөгөө

  • Гэрлээ тохируулах – Компьютер ашиглах болон зурагт үзэхдээ өрөөнийхөө гэрлийг асаах
  • Амралт авах – Ажлаасаа амралт авч нүдээ амраах
  • Нүдний дусаалга – Эмчийн заавраар нүдний дусаалга хэрэглэх
  • Бага насны хүүхдийг компьютер, гар утас хэрэглүүлэхгүй байх
  • Удаан хугацаанд машин барихгүй байх
  • Компьютерийн хамгаалалттай нүдний шил зүүх зэрэг арга хэмжээг аваарай.

Компьютерийн ард суухдаа дараах зүйлсийг анхаараарай.

  • Нүдээ ойр ойрхон цавчих
  • 20 минут тутамд нүдээ амрааж, дасгал хийх
  • Дэлгэцний гэрлийг багасгах
  • Дэлгэцний байрлалыг тохируулах
  • Компьютерийн дэлгэцээ цэвэр байлгах, тоосыг нь арчих

Оношилгоо

  • Хараа муудсан эсэхийг тодорхойлох
  • Ямар шалтгаанаар нүдний ядаргаа үүссэнийг эмч асууж тодруулах

Эмчилгээ

Ажиллаж амьдрах орчноо өөрчилж, өдөр тутмын зуршилаа өөрчилснөөр нүдний ядаргаанаас гарах боломжтой. Шаардлагатай бол компьютерийн хамгаалалттай нүдний шил зүүх, нүдний дасгал хийх зэргээр нүдээ хамгаалаарай.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Анхаарал төвлөрөхгүй байх, Гэрэлд мэдрэгших, Давхар харах, Мөрөөр хөндүүрлэх, Нулимс гоожих, Нуруу хөндүүрлэх, Нүд бүрэлзэх, Нүд загатнах, Нүд нээгдэхгүй байх, Нүд хөндүүрлэх, Нүд хуурайших, Нүд ядрах, Ойр ойрхон анивчих, Хүзүү хөндүүрлэх
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Эм болон химийн бодисын хордлого Сормуусны гаж ургалт
Scroll to top