Сарын тэмдэг их хэмжээгээр ирэх
Сарын тэмдгийн үед хэт их хэмжээний цус алдах, удаан хугацаагаар сарын тэмдэг ирэх нь хэвийн бус үзэгдэл юм. Хэвийн хэмжээгээр сарын тэмдэг ирж байгаа бол өдөр тутмын амьдралд нөлөө үзүүлдэггүй. Харин хэт их хэмжээгээр ирж байгаа бол хэвлийгээр хүчтэй өвдөж, толгой эргэх, ухаан алдах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Шалтгаан
- Дааврын өөрчлөлт – Эстроген болон прогестероны хэмжээ өөрчлөгдөх
- Өндгөвчний хэвийн бус үйл ажиллагаа – Өндгөвчнөөс өндгөн эс ялгарахгүй байх
- Миома буюу умайн хоргүй хавдраар өвчилсөн байх
- Умайд хоргүй ургацаг үүсэх
- Умайн булчинд булчирхай үүсэх
- Зулбалт – Нэг удаад их хэмжээний цус алдах нь зулбалттай холбоотой байж болно. Харин үргэлж их хэмжээний цус алдаж байвал бусад шалтгаанаас үүдэлтэй гэсэн үг
- Хорт хавдар – Ховор тохиолдолд умайн хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар зэргээс үүдэн цус алддаг.
- Удамшлын шалтгаан – Удамшлын гаралтай цус алдах өвчтэй байх
- Зарим эмийн гаж нөлөөгөөр
- Бамбай булчирхай, элэг, бөөрний өвчтэй бол их хэмжээгээр цус алдаж болно.
Шинж тэмдэг
- 2 цагаас доош хугацаанд ариун цэврийн хэрэглэл, тампоноо солих
- Зарим тохиолдолд 2 давхар ариун цэврийн хэрэглэл ашиглах
- Шөнө босч ариун цэврийн хэрэглэлээ солих
- 7 хоногоос илүү хугацаанд сарын тэмдэг ирэх
- 1 өдрөөс илүү хугацаанд нөжтэй цус гарах
- Өдөр тутмын амьдралд сөрөг нөлөө үзүүлэх
- Толгой эргэх, ядрах, амьсгал давчдахзэрэг цус багадалтын шинж тэмдгүүд илрэх
Хэзээ эмчид хандах вэ?
- Ойр ойрхон ариун цэврийн хэрэглэлээ сольж байгаа тохиолдолд
- Хугацаанаас өмнө сарын тэмдэг ирэх
- Цэвэршилтийн дараа цус алдах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай.
Хүндрэл
- Төмрийн дутагдал – Удаан хугацаагаар, их хэмжээгээр цус алдах нь цус багадалттай болгож, улмаар төмрийн дутагдалд оруулна. Энэ үед толгой эргэж, ядрах, зүрх хурдан цохилох, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг ажиглагддаг.
- Хүчтэй өвдөлт – Их хэмжээний цус алдахаас гадна хэвлийгээр хүчтэй өвдөнө.
Оношилгоо
- Цусны шинжилгээ – Бамбай булчирхайн өвчнөөс үүдэлтэй эсэхийг шинжилж үзэх, цус багадалттай байгаа эсэхийг тодорхойлно.
- Мазокны шинжилгээ – Умайн хүзүүнээс арчдас авч үрэвсэл байгаа эсэхийг шалгана.
- Савны дотор хэсгээс дээж авч шинжилнэ.
- Хэт авиан шинжилгээ
- Умайн дуран
Эмчилгээ
- Цус багадалтыг эмчлэх зорилгоор төмрийн бэлдмэл уух
- Үрэвслийн эсрэг эмэн эмчилгээ хийх
- Дааврыг тогтворжуулах эм уух
- Цус тогтоох эм уух
- Хэрэв хоргүй хавдар үүссэн бол мэс ажилбар, хагалгааны аргаар хавдрыг авах эмчилгээг эмчийн заавраар хийдэг.