Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Умай, умайн дайврын идээт үрэвсэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Урьдчилан сэргийлэлт Оношилгоо Эмчилгээ

Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэнд халдвар орж үрэвсэхэд умай, умайн дайврын идээт үрэвсэл үүсдэг. Ихэвчлэн бэлгийн замын халдварт өвчний улмаас үтрээ, умай, өндгөвч, үрийн гуурсаар нян дамжин энэ өвчнөөр өвчилдөг байна.

Умайн дайврын үрэвсэлтэй олон эмэгтэйчүүдэд зовиур илрэхгүй байж болох тул эмчилгээгүй удаан явах тохиолдол гардаг. Тиймээс ихэвчлэн жирэмсэн болж чадахгүй байх, аарцгаар хүчтэй өвдөх үед оношлогддог байна.

Шалтгаан

Ихэвчлэн хламид, заг хүйтэн зэргийн БЗХӨ-ий халдвар авснаар умай, үтрээ, өндгөвч үрэвсдэг бөгөөд ховор тохиолдолд бэлгийн бус замаар халдвар авсан байж болно (төрөлт, зулбалт, үр хөндөлтийн шалтгаанаар үтрээнд багаж оруулах г.м)

  • 25 болон түүнээс доош насны бэлгийн идэвхтэй амьдралтай эмэгтэй байх
  • Олон бэлгийн хавьтагчтай байх
  • Хамгаалалтгүй харьцаанд орох
  • Үтрээнд эмнэлгийн багаж оруулах
  • БЗХӨ тусч байсан байх

Шинж тэмдэг

  • Хэвлий, аарцгаар өвдөх
  • Хэвийн бус үнэртэй, зүйл үтрээнээс гарах
  • Сарын тэмдэг тогтворгүй болох
  • Бэлгийн харьцаанд ороход өвдөх
  • Халуурах
  • Бие засахад өвдөх

Умайн дайврын үрэвслийн үеэр шинж тэмдэг илрэхгүй байж болно.

Хүндрэл

Эмчилгээ хийлгэлгүй удаан явсан тохиолдолд дараах хүндрэлүүд үүснэ.

  • Савны гадуурх жирэмслэлт
  • Үргүйдэл
  • Аарцагны өвдөлт (Хэзээ ч эмчлэгдэхээргүй аарцагны өвдөлттэй болж болно.)

Урьдчилан сэргийлэлт

  • Бэлгийн хавьталд орохдоо хамгаалалт хэрэглэх
  • Мазокны шинжилгээ өгөх – 21 болон түүнээс дээш настай бол жил бүр мазокны шинжилгээ өгч хэвшээрэй.
  • Биз зассаны дараа урдаас хойш чиглэлтэй арчиж байх
  • Тохиолдлын бэлгийн хавьталд орохоос зайлсхийх
  • Бэлгийн хамтрагчдаа үнэнч байх
  • Бэлгийн ариун цэврийг сайн сахих, дотуур, хувцсаа цэвэр байлгах

Оношилгоо

  • Хэт авиа
  • Арчдас авах
  • Хэвлийн дуран

Эмчилгээ

Дээрх шинжилгээний тусламжтайгаар ямар төрлийн халдвар авсныг тодорхойлох бөгөөд үрэвслийг намдаах зорилгоор антибиотик хэрэглэнэ. Антибиотикийн тусламжтайгаар 3 хоногийн дараагаар зовиур багасч эхлэх боловч үрэвслийг бүрэн дарахын тулд мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу эмчилгээг бүрэн хийлгэх хэрэгтэй.

Мөн БЗХӨ-с үүдэлтэй бол бэлгийн хавьтагч ч эмчилгээ хийлгэх шаардлагатай. Эмчилгээ бүрэн дуустал бэлгийн хавьталд орохыг хориглодог.

Үрэвсэл хүндэрсэн эсвэл эмэн эмчилгээ нөлөөлөхгүй байх тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж тариа, дусал хийлгэнэ. Ховор тохиолдолд хагалгааны аргаар эмчилдэг.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Аарцгаар өвдөх, Бие засахад өвдөх, Бэлгийн харьцаанд ороход өвдөх, Сарын тэмдэг алдагдах, Халуурах, Хэвлийгээр өвдөх

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Сарын тэмдэг их хэмжээгээр ирэх Умайн салстын үрэвсэл
Scroll to top