Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Суудлын мэдрэлийн өвдөлт

Шалтгаан Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Зөвлөгөө Оношилгоо Эмчилгээ

Суудлын мэдрэлийн өвчин гэж юу вэ?

Сээр нуруу хоорондын зай нарийсаж улмаар нугасанд даралт өгөн хөл гарт өвдөлт мэдрэгдэх өвчнийг суудлын мэдрэлийн өвчин гэнэ. Суудлын мэдрэлийн өвчин нь ихэвчлэн хүзүү болон нурууны доод хэсгийг хамардаг.

Зарим тохиолдолд суудлын мэдрэлийн өвчний үед шинж тэмдэг ажиглагдахгүй байж болно. Харин шинж тэмдэг илэрвэл хөл гарт өвдөлт мэдрэгдэх, бадайрах, булчин суларч хүчгүй болох, гүрвэлзэх хөдөлгөөн хэвийн бус болж ажиглагдана.

Энэ өвчин нь ихэвчлэн ясны үрэвслээс үүдэн сээр нуруунд өөрчлөлт орж эхлэх бөгөөд хүндэрсэн тохиолдолд хагалгааны аргаар сээр нурууны ясанд зай гаргаж эмчилдэг.

Шалтгаан

Дараах шалтгааны улмаас сээр нурууны хоорондох зай багассан байж болно. Үүнд:

  • Яс ургах – сээр нурууны хооронд яс ургасан байх
  • Нурууны дискний гэмтэл – нас ахиж нурууны диск гэмтэх
  • Хорт хавдар – нугасанд хавдар үүсэх
  • Сээр нурууны гэмтэл – ослын шалтгаанаар сээр нуруу цуурч гэмтсэн байх зэрэг орно.

Энэ өвчнөөр ихэвчлэн 50 болон түүнээс дээш насны хүн өвчлөх хандлагатай байдаг.

Шинж тэмдэг

Суудлын мэдрэлийн өвчний эхэн үед онцлох шинж тэмдэг ажиглагдахгүй бөгөөд хүндрэх тусам өвдөлт нэмэгдэх хандлагатай болдог. Сээр нурууны аль хэсэгт зай гарснаас шалтгаалан дараах байдлаар шинж тэмдгүүд ажиглагдана.

  • Хүзүү хэсгээр – хөл гар бадайрах, ирвэгнэх, хүчгүй болдог. Хүндрэх тусам алхахад төвөгтэй болж тэнцвэрээ алдах, юм барихад гарын хүч сульдах байдлаар илэрнэ. Мөн бие засах болон хүндрэх давтамжид өөрчлөлт ордог.
  • Нурууны доод хэсгээр – удаан хуцацаанд алхах, гүйхэд хөлийн шөрмөс татаж, хүчгүй болох нь анзаарагдана.

Хэзээ эмчид хандах вэ?

Хэрэв нуруу, гар, хөлөөр бадайрах, хүчгүй болох, өвдөлт мэдрэгдэх шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай!!!

Цаашид үүсч болох хүндрэлүүд

Суудлын мэдрэлийн өвдөлтийг эмчлэхгүй удсан тохиолдолд дахин эдгэрэшгүйгээр гэмтэх магадлалтай. Үүнд:

  • Тэнцвэрээ олж чадахаа болих
  • Нуруу мэдээгүй болж суумгай болох зэрэг орно.

Зөвлөгөө

Дараах арга хэмжээг авснаар суудлын мэдрэлийн өвчнөөс үүдэлтэй өвдөлтийг намдаах боломжтой.

  • Өвчин намдаагч – ибопруфен, напроксен зэргийн эмийг эмчийн заавраар хэрэглэж өвчин намдаах боломжтой.
  • Халуун эсвэл хүйтэн жин тавих – хүзүү, гар, хөл, нуруу хэсгийн өвдөлтийг намдаахын тулд жин тавьж болно.
  • Илүүдэл жинг хасах – илүүдэл жинтэй байх нь нуруунд суулт өгөх гол шалтгаан болно. Тиймээс илүүдэл жингээ эрүүл аргаар хасаарай.
  • Таяг тулах – нуруунд өгөх ачааллыг багасгах зорилгоор таяг тулж болно.

Оношилгоо

Суудлын мэдрэлийн өвчин мөн эсэхийг дараах шинжилгээ, үзлэгийн тусламжтайгаар оношлох боломжтой бөгөөд сээр нурууны аль хэсэг өвчилснийг олж тогтоох нь чухал байдаг. Үүнд:

  • Рентген зураг
  • Mri
  • Компьютер томографын шинжилгээ зэрэг орно.

Эмчилгээ

Сээр нурууны аль хэсэгт өвчилснөөс хамааран өөр өөр эмчилгээ хийх боловч ихэвчлэн эмэн болон физик эмчилгээг хавсардаг. Хэрэв эдгээр эмчилгээнүүд үйлчлэхгүй бол хагалгааны аргаар сээр нурууны ясанд зай гаргана.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Сульдах, Тэнцвэрээ алдах, Хөл гар бадайрах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Мэдрэлийн ёзоорын дарагдал Төвөнхийн үрэвсэл
Scroll to top