Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Торлогийн хууралт

Шалтгаан Шинж тэмдэг Зөвлөгөө Оношилгоо Эмчилгээ

Нүдний хойд хэсэгт байх нимгэн давхарга нь хэвийн байрлалаас хөндийрөн хуурахыг нүдний торлогийн хууралт гэнэ. Нүдний торлог бүрхэвч хуурснаар нүдийг хүчилтөрөгч болон шим тэжээлээр хангадаг нүдний судаснууд хөндийрдөг. Торлогийн хууралтыг эмчлэхгүй удах тусам хараагүй болох магадлал нэмэгдэнэ.

Нүдэнд бүдэг цагаан зүйлс хөвж буй мэт харагдах, хараа муудах зэрэг шинж тэмдэг илэрсэн бол торлог бүрхэвч хуурсны анхны шинж тэмдэг байх магадлалтай.

Шалтгаан

  • Нүдний гэмтлээс
  • Чихрийн шижин хүндэрсэн бол торлог хуурсан байж болно.
  • Торлог бүрхэвч урагдаж, эсвэл нүх үүсч нүдний дотор талд шингэн хуралдахад торлогийн хууралт явагдаж болно. Нас ахихад торлог нимгэрч нүх гарахад хүргэдэг.

Нөлөөлөх хүчин зүйлс:

  • 50 болон түүнээс дээш настай бол
  • Та болон таны гэр бүлийн хэн нэгний торлог хуурч байсан бол
  • Нүдний хараа муутайгаас үүдэн байнгын шил зүүдэг бол
  • Нүдний хагалгаанд орж байсан бол
  • Нэг нүдний торлог хуурч байсан бол
  • Ойрын хараа маш муу бол торлог хуурах магадлал өндөр байна.

Шинж тэмдэг

Торлог бүрхэвч хуурахад өвдөлт мэдрэгддэггүй бөгөөд нилээд хүндэрсний дараагаар л шинж тэмдэг илэрдэг. Үүнд:

  • Нүдэнд жижиг цагаан бөмбөлгүүд хөвж харагдах
  • Нэг нүдэнд эсвэл хоёр нүдэнд тод гэрэл харагдах
  • Хараа муудаж, бүрэлзэх
  • Нүдэнд хөшиг татсан мэт сүүдэр харагдах

Зөвлөгөө

  • Харааны шил зүүх
  • Компьютер болон гар утасны дэлгэц удаан ширтэхгүй байх
  • Ямар нэгэн зүйлийн дэлгэцрүү харахдаа өрөөнийхөө гэрлийг асаасан байх зэрэг арга хэмжээг аваарай.
  • Хэт хүнд юм өргөхгүй байх
  • Өндрөөс үсэрч харайхгүй байх
  • Тархи толгойруугаа цохиулахаас болгоомжил

Оношилгоо

  • Нүдний угийг дурандах – Зориулалтын гэрлийг ашиглан нүдний хойд хэсэгт торлогийн хууралт явагдсан эсэхийг үзнэ.
  • Хэв авиа – Хэрэв нүдний дотор цус алдсан бол энэ аргаар үзлэг хийдэг.

Нэг нүдэнд шинж тэмдэг илэрч болох ч хоёр нүдэнд үзлэг хийх шаардлагатай. Мөн шинж тэмдгүүд хэдэн долоо хоногийн давтамжтайгаар ажиглагдаж болно. Торлогийн хууралт нь хараагүй болгох аюултай тул шинж тэмдэг илрэх төдийд эмчид хандаж эмчилгээ хийлгээрэй.

Эмчилгээ

Торлогийн хууралтыг мэс заслын аргаар эмчилдэг. Үүнд:

  • Торлог урагдах – Торлог урагдан нүх гарсан хэдий ч хуураагүй бол дараах хагалгааг хийнэ.
    • Лазер хагалгаа – Нүдний хүүхэн харааг лазер туяагаар шарж торлогийн гэмтсэн хэсгийг сорвижуулж нүхийг хаах арга юм.
    • Хөлдөөх – Нүдний мэдрэлийг мэдээг алдуулж нүдний дотор хэсэгт зүүгээр хөлдөөгч шингэн шахна. Хөлдөөгч шингэн нь торлогийн гэмтлийг сорвижуулж нүхийг хаадаг.

Эдгээр хагалгааны дараагаар нүд маш эмзэг болсон байх тул хэдэн долоо хоногийн хугацаанд гүйх, үсрэх зэрэг хүчтэй хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй.

  • Торлогийн хууралт – Хэрэв торлог хуурсан бол хагалгааны аргаар буцаан нүдэнд тогтоох шаардлагатай. Хэр хэмжээний хууралт явагдсанаас шалтгаалан өөр өөр хагалгаа хийдэг.
    • Нүдэнд агаар эсвэл зориулалтын хий шахах – Нүдэнд мэдээ алдуулагч тарин зүүгээр хий шахдаг. Энэ хий нь хуурсан торлогийг буцаан наалдахад тусална. Торлог буцаж наалдах хүртэл хэд хоногийн хугацаанд орноос босож болохгүй.
    • Торлогийг оёх – Торлог хуурсан хэсгийг зориулалтын утсаар оёж тогтооно.
    • Нүдэн доторх шингэнийг солих – Нүдний шингэнийг зориулалтын багажаар соруулан авч биеэс дахин шингэн үүстэл эмчийн хяналтад байлгана.

Хагалгаанаас хойш олон сарын дараагаар муудсан хараа эргэн сайжрах боломжтой боловч зарим тохиолдолд хараа муу хэвээр үлддэг.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Нүд бүрэлзэх, Нүдэнд хөшиг татсан мэт харагдах, Нүдэнд цагаан бөмбөлгүүд хөвж харагдах, Тод гэрэл харагдах, Хараа муудах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Сормуусны гаж ургалт Чих шуугилт
Scroll to top