Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Тулай

Шалтгаан Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Хүндрэлүүд Урьдчилан сэргийлэлт Оношилгоо Эмчилгээ

Үеэр улайж, хүчтэй өвдөх шинж тэмдэг ажиглагдах өвчнийг тулай гэнэ. Ихэвчлэн хөлийн эрхий хуруунд ажиглагддаг.

Тулай нь хэнд ч тохиолдож болох ба хэрх өвчний нэг хэлбэр гэж үздэг. Бүх насны эрчүүд болон цэвэршсэн эмэгтэйчүүд энэ өвчнөөр өвчлөх нь элбэг байна.

Хөлийн эрхий хуруу халуу оргиж шөнө дунд сэрэх, бага зэрэг хөндөх төдийд өвдөх, хавдах байдлаар шинж тэмдэг илэрдэг. Тулай өвчнийг эмчлэх боломжтой.

Шалтгаан

Үенд шээсний хүчлийн давс хуримтлагдаж,  талст бүрэлдэхэд тулай өвчин үүсдэг. Эдгээр талст нь үеийг үрэвсүүлэн өвдөлтийг бий болгодог байна.

Хүний биеэс шээсний хүчил ялгарч байдаг бөгөөд архи, пиво, чихэрлэг ундаа уухад илүү ихээр ялгардаг. Хэвийн үед шээсний хүчил нь цусанд задран бөөрөөр дамжиж шээс болно. Харин шээсний хүчил их хэмжээгээр ялгарч байгаа тохиолдолд цусанд задарч амжилгүй өтгөрч үенд талст үүсгэдэг.

НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС:

  • Шээсний хүчил их хэмжээгээр ялгаруулдаг зүйлс хэрэглэх – Хэт чихэрлэг уух зүйл, архи, пиво, далайн хүнс г.м
  • Илүүдэл жин, хэт таргалалт
  • Чихрийн шижин, зүрхний өвчин, бөөрний өвчин г.м өвчтэй бол
  • Удамшил
  • Бүх насны эрчүүд болон цэвэршсэн эмэгтэйчүүд
  • Ойрын хугацаанд хагалгаанд орсон байх зэрэг орно.

Шинж тэмдэг

Шөнө дунд гэнэт өвчилсөн хэсгээр халуу оргиж өвдөх шинж тэмдэг ажиглагддаг. Мөн:

  • Үеэр хүчтэй өвдөх – Ихэвчлэн хөлийн эрхий хуруунд ажиглагддаг боловч шагай, гарын хуруу, бугуй хэсгээр өвчилж болно.
  • Үеэр янгинах – Хэдэн өдрийн турш янгинаж өвдөх ба удах тусам бусад үеэр өвдөлт нэмэгдэж эхэлдэг.
  • Үрэвсэж улайх – Өвчилсөн үеэр хавдаж, улайх, хүрэх төдийд өвдөх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.
  • Хөдөлгөж болохгүй болно.

Хэзээ эмчид хандах вэ?

Үеэр гэнэт хүчтэй өвдөж эхлэхэд эмчид хандаарай. Тулайг эмчлэлгүй орхивол бусад үе өвчлөх, өвдөлт улам нэмэгдэх аюултай. Хэрэв үеэр халуун оргиж байгаа бол үрэвсэж байгаагийн шинж юм.

Хүндрэлүүд

  • Эмчилгээ хийгдсэний дараа дахин тулайн шинж тэмдгүүд ажиглагдаж болно.
  • Тулай хүндэрч хуруу, бугуй, хөл, тохойгоор өвдөж болно.
  • Бөөрний чулуу – Шээсний хүчлийн талстууд хуримтлагдан бөөрний чулуу болох магадлалтай.

Урьдчилан сэргийлэлт

Тулай өвчнөөр өвчлөхгүйн тулд дараах зүйлсийг зуршил болгоорой.

  • Чихэрлэг уух зүйл, архи, пивоноос татгалзах
  • Тослог багатай цагаан идээ хэрэглэх
  • Ус ихээр уух
  • Загас болон бусад далайн хүнс бага хэрэглэх
  • Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, биеийн жингээ хэвийн түвшинд тогтвортой барих зэрэг орно.

Мөн дараах хүнс нь шээсний хүчлийн хэмжээг бууруулдаг.

  • Кофе
  • Витамин С
  • Интоор жимс

Алимны цуу

    • 1 цайны халбага алимны цууг 1 аяга усанд найруулж өдөрт 1 удаа уух

Цагаан гаа

    • 1 цайны халбага цагаан гааг 1 аяга усанд найруулж өдөрт 1 удаа уух
    • Хүнсэндээ хэрэглэх

Хүнсний сод

    • 1 цайны халбага хүнсний содыг 2 аяга усанд найруулж өдөрт 4 удаа уух
    • Энэ уусмалыг 2 долоо хоногийн турш уух

Нимбэгний шүүс

    • 1 цайны халбага нимбэгний шүүсийг 1 халбага хүнсний содтой хольж уух, хөөсөрч дууссаны дараа уух
    • 2 долоо хоногийн турш энэ байдлаар хэрэглэнэ.

Оношилгоо

Дараах шинжилгээний тусламжтайгаар тулайг оношилдог.

  • Үений шингэний шинжилгээ
  • Цусны шинжилгээ
  • Рентген зураг
  • Хэт авиа
  • Комюпьтер томографи зэрэг орно.

Эмчилгээ

Тулай өвчний үед эмэн эмчилгээ хийгдэх бөгөөд эмчилгээ нь дахин өвчлөхөөс, цаашид үүсэх хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилготой байна.

Эмэн эмчилгээнд үрэвслийн эсрэг эм, өвчин намдаах эм, үенд хийх үрэслийн эсрэг тариа, шээсний хүчлийг бууруулах эм, шээсний хүчлийг цусанд задлах зориулалттай эм зэргийг хэрэглэдэг.

Мөн физик эмчилгээ, хэт ягаан туяаны шарлага зэрэг эмчилгээ хийгддэг.

 

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Үен дээр овойх, Үеэр хүчтэй өвдөх, Үеэр янгинах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Нуруу бөгтийх Үений үрэвсэл
Scroll to top