Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Уушгины буглаа

Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Урьдчилан сэргийлэлт Зөвлөгөө Оношилгоо Эмчилгээ

Бактерийн гаралтай халдвар авснаар уушгинд идээт хөндий үүсэхийг уушгины буглаа гэнэ. Дархлаа суларсан, амаар дамжих ямар нэгэн халдвар авсан, зүрхний өвчтэй бол уушгины буглаа үүсэх магадлалыг нэмэгдүүлнэ. Хүндэрсэн уушгины буглаа нь аминд хүрэх аюултай.

Шинж тэмдэг

  • Ханиалгах
  • Чичрэх
  • Шөнөдөө хөлөрнө
  • Эвгүй үнэр бүхий цэртэй ханиалгана
  • Цустай цэр гарах
  • Амьсгал давхцах
  • Ядарч сульдах
  • Цээж хорсож өвдөх зэрэг илэрдэг

Мөн уушгины буглаатай өвчтөнүүдийн 1/3-д нь хуруу хөөж хавдах, алкоголь ихээр хэрэглэдэг хүмүүс болон бага насны хүүхдүүдийн шүд харлаж үйрэх шинж тэмдэг элбэг ажиглагддаг.

Хэзээ эмчид хандах вэ?

  • Шөнөдөө хөлөрч халуурах
  • Эмчлүүлсний дараа дахин өвдөх
  • Цустай ханиалгах
  • Амьсгалж, ханиалгахад цээж өвдөж байвал эмчид хандах шаардлагатай.

Урьдчилан сэргийлэлт

Хэрэв хатгалгаагаар өвдөөд удаагүй байгаа бол гам барих, антибиотикийн төрлийн эмийг зааврын дагуу хэрэглэж байх, шүд цоорсон бол тэр дор нь эмчилж байх нь уушгины буглаа үүсэх магадлалыг багасгана. Мөн алкоголийг хэрэглээг багасгах хэрэгтэй.

Зөвлөгөө

Мэргэжлийн эмчид заавал хандан тохирсон эмэн эмчилгээ болон дэглэм мөрдөх!

  • Шингэн зүйл их хэмжээгээр уух (өдөрт 10 аяга шингэн зүйл уух)
  • Зүрхний өвчтэй бол эмчийн хяналтад байж, эм тариагаа тогтмол хэрэглэх
  • Орой унтахдаа дэрийг 45 градус хэмтэй өндөрлөж хэвтэх
  • Хурц үнэр, тамхины утаа зэргээс зайлсхийх

Сармис

Антибиотиктой төстэй, вирус устгах чадвартай тул уушгины идээт буглаанд сармис сайн үйлчилгээтэй байдаг.

3 хумс сармис хальслан жижиглэж хэрчинэ.

1 аяга халуун сүүнд буцалгаж унтахаасаа өмнө ууна

Зөгийн бал

Зөгийн бал нь өвчин намдааж, үрэвсэл дарах, дархлааг дэмжих үйлчилгээтэй байдаг.

1 аяга цайнд 1 цайны ха­­­­­­­лбага зөгийн бал хийж ууна.

Мөн бүлээн лимонтой усанд 1 цайны халбага зөгийн бал уусгаж ууна.

Сонгино

Ариутгах, уушгины буглаа томрохоос сэргийлэх үйлчилгээтэй ургамал юм.

Өглөө бүр юм идээгүй байхдаа 1 цайны халбага жижиглэсэн сонгино иднэ.

 

Оношилгоо

Цусны шинжилгээгээгээр ямар төрлийн бактерийн халдвар авсныг тодорхойлж хийх эмчилгээ, хэрэглэх эмийг эмч шийднэ.

Буглааны байрлалыг цээжний рентген зураг, MRI, компьютер томографийн зураг авч мэдэх боломжтой.

Эмчилгээ

Бактерийн гаралтай халдвар тул эмэн эмчилгээ хийнэ. Мөн цусны эргэлтийг нэмэгдүүлж уушгинаас идээг хөөж гаргах эмчилгээ хийх болно. Эмч, сувилагч цээжин дээр товшиж уушгинд хурсан шингэнийг гадагшлуулна. Энэ эмчилгээг хийхэд илүүдэл шингэн, буглаагаар ханиалгадаг.

Зарим тохиолдолд уушгируу гуурс залга ж идээг гадагшлуулна.

Цаашид юу анхаарах хэрэгтэй вэ?

Эмчийн зөвлөгөөний дагуу дасгал хөдөлгөөн хийхээ түр хугацаанд хязгаарлах хэрэгтэй. Дахин халдвар авахаас сэргийлэн ханиадны эсрэг вакцин хийлгэх шаардлагатай эсэхээ асууж тодруулаарай.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Амьсгал давчдах, Ханиалгах, Хөлрөх, Цэртэй ханиах, Цээж хорсох, Чичрэх, Ядарч сульдах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Амин дэм, шим тэжээлээр хамгийн баялаг 10 хүнс2021-01-27 - 12:03
  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Уушгины архаг бөглөрөлт өвчин Уушгины хоргүй хавдар
Scroll to top