Уушгины хоргүй хавдар
Уушгины аль нэг хэсэгт хоргүй, үсэрхийлэх шинж чанаргүй ургаж бий болсон хавдрыг уушгины хоргүй хавдар гэнэ. Уушгины хорт хавдрын эс хурдан үсэрхийлэх, томрох шинжтэй байдаг бол хоргүй хадвар нь биед аюултай сөрөг нөлөө нь харьцангуй бага байдаг.
Рентген зураг авахуулсан 500 хүн тутмын нэгд нь уушгины зангилаа ажиглагддаг. Өөрөөр хэлбэл хоргүй шинж чанартай жижиг хэмжээтэй хоргүй ургалт нь хүмүүсийн дунд элбэг тохиолддог гэж хэлж болно. Хэрэв хавдрын ургалт нь 3 см-ээс бага байвал зангилаа буюу хоргүй хавдар байна.
Шинж тэмдэг
Хоргүй хавдар нь өдөр тутмын амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрдэггүй тул өөр бусад шалтгаанаар цээжний зураг авахуулах үед л оношлогддог. Хүмүүсийн үл тоомсорлодог дараах шинж тэмдгүүд нь уушгины хоргүй хавдар байж болно. Үүнд:
- Ханиалгах
- Цустай ханиалгах
- Амьсгал давхцах
- Халуурах
- Зарим тохиолдолд цээжинд ямар нэг зүйл байгаа мэт мэдрэмж төрөх
- Зарим хүмүүст амьсгал авах эсвэл гаргахад хяхтнах, ойр ойр богино амьсгалах шинж илэрдэг.
Шалтгаан
- 40-с доош насны
- Тамхи татдаггүй
- Ургалт нь жижиг хэмжээтэй бол хоргүй шинж чанартай.
Хавдрыг хоргүй эсвэл хорт хавдрын эхний шинж тэмдэг байж болзошгүйг нарийн тодорхойлох нь чухал юм. Хэрэв жижиг хэмжээтэй хорт хавдрын эхний шинж тэмдэг болох нь тогтоогдвол эмчилгээг цаг алдалгүй эхлэх хэрэгтэй.
Оношилгоо
Хавдрыг цээжний рентген зургаар оношилно. 2 жилийн хугацаанд хэмжээ нь томроогүй бол хоргүй гэж тодорхойлдог.
Хэрэв томрох шинж чанартай бол 4 сарын хугацаанд 2 дахин томорч үзэгддэг. Тиймээс эмчийн хяналтад байж 2-5 жилийн хугацаанд байнгын үзлэг, шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.
Хорт хавдрын эхэн үеийн шинж тэмдэг ажиглагдвал биопси хийдэг. Энэ нь зүү эсвэл бронхоскопи ашиглан амьсгалын замыг харах бөгөөд тусгай багаж ашиглан зангилаанаас эд эсийн дээш авч лабораторид оношлохыг хэлнэ.
Эмчилгээ
Хэдэн жилийн хугацаанд тодорхой давтамжтай рентген зургаар хянахыг ихэнх эмч нар санал болгодог. Харин дараах нөхцөлд дурангийн болон мэс заслын аргаар хавдрыг авах шаардлагатай:
- Тамхи татдаг бөгөөд хавдрын хэмжээ харьцангуй том бол
- Хэвийн амьдралд нөлөөлөх шинж тэмдгүүд илэрч байвал
- Хорт хавдрын эхэн үе гэж оношлогдвол
- Хавдар томорч байвал хавдрыг авдаг.