Уушги тоосжих
Ажлын онцлог буюу ялангуяа үйлдвэрлэлийн орчинд ажилладаг хүмүүм зарим төрлийн тоос тоосонцороор удаан хугацаанд амьсгалсаны улмаас уушги гэмтэж үрэвсэх бөгөөд Уушгины завсрын эдийн өвчнүүдийн нэг болох уушги тоосжих өвчинг үүсгэдэг.
Тоос тоосонцор ихтэй орчинд удаан байснаар уушги тэдгээрийг өөрөөсөө зайлуулж дийлэхээ байх бөгөөд жилээс жилд хуримтлагдан уушгийг үрэвсүүлж, эдүүд нь сорвижиж эхэлдэг байна.Амьсгалж буй тоосонцроос нь шалтгаалан хэд хэдэн хэлбэрт ангилдаг байна. Үүнээс хамгийн элбэг тохиолддог нь нүүрсний тоосонцроор амьсгалснаас үүсдэг Хар уушги буюу уурхайчдын уушги юм.
Бор уушги – Даавуу болон бусад мяндаслаг материалтай ажилладаг хүмүүст үүсдэг. Жишээ нь: Оёдолчин, эсгүүрчин гэх мэт..,
Диацетал – Попкорныг амт оруулдаг нунтаг амтлагчийн тоосонцороор үүсгэгдэг. Үүнийг эрдэнэшишийн уушги гэж нэрлэдэг.
Уушгины эдийн гэмтлээс үүдэн цулцангийн агааржилт болон судасны цусны урсгал алдагддаг. Цаашлаад цулцангийн эргэн тойрны эд сорвижин нягтаршиж хатуурахад хүргэдэг. Энэ үед амьсгалахад маш хэцүү болдог бөгөөд удах тусам улам л хүндрэх хандлагатай.
Нөлөөлөх хүчин зүйлс
- Шууд тоосонцортой харьцдаг ажил эрхлэх
- Тамхи татах
- Тоосонцорын өндөр түвшинд ямар ч хамгаалалтгүйгээр удаан байх
Шинж тэмдэг
Шинж тэмдэг нь өвчний явцаас шалтгаалан харилцан адилгүй илэрнэ. Уурхайчдын уушгины үед зовиур шаналгаа илрэхгүй байж болох ч рентген шинжилгээгээр оношлогдоно.
Ихэвчлэн амьсгалахад хэцүү буюу бэрхшээлтэй байх шинж илэрнэ.
- Ханиах
- Их хэмжээгээр цэр гарах
- Амьсгал давхцах
Хүндрэлүүд
Уушги тоосжих өвчин нь оношлогдолгүй удаан явснаар доорх хүндрэлүүдийг үүсгэдэг. Үүнд:
- Амьсгалын дутагдлын хүнд хэлбэр
- Уушгины хавдар
- Сүрьеэ
- Уушгины дотоод даралтаас үүдсэн зүрхний дутагдал
Урьдчилан сэргийлэлт
- Нүүрсний уурхайчид 3-5 жил тутамд цээжээ гэрэлд харуулж байх шаардлагатай. (Уушги тоосжих өвчин нь эдгэрдэггүй тул өвчлөхөөсөө өмнө сэргийлэх нь маш чухал)
- Тоос тортогтой харьцсан тохиолдолд заавал угаалга цэвэрлэгээ хийж занших
- Хувцасны тоосыг гөвж унагаж байх хэрэгтэй.
- Тоосонцортой ажилладаг бол маск зүүж сурах
- Хооллох ундлах, эм уухын өмнө заавал гар нүүрээ угааж хэвших
Оношилгоо
Хэрэв танд уушгины өвчний зовиурууд илэрч байгаа бол мөн та нүүрс шилэн хөвөн цахиур зэрэгтэй ажиллаж байсан эсвэл ажилладаг бол дараах шинжилгээг хийлгэх хэрэгтэй.
- Уушгины эмчийн үзлэг
- Рентген
- Компьютер томографид уушгины дэлбэн, завсрын эдийн өвчин бий эсэхийг тодруулах
- Уушгины үйл ажиллагаа, цусан дах хүчилтөрөгчийн хэмжээг тогтоох
- Уушгины эдийн шинжилгээ
Эмчилгээ
Уушги тоосжих өвчин нь эдгэрдэггүй бөгөөд нэгэнт өвчилсөн бол цаг алдалгүй эмчилгээ хийлгэж хяналтад авах шаардлагатай.
- Тамхи татахаа болих
- Тоос тоосонцортой газраар явахгүй байх, ажиллахгүй байхыг хичээх. Ажиллах тохиолдолд амны хаалт зүүх
- Тогтмол цэвэр агаарт гарах
- Гуурсан хоолой тэлэгч эм хэрэглэх