Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Залгиурын үрэвсэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Урьдчилан сэргийлэлт Эмчилгээ Оношилгоо

Ханиад хүрэх, вирусийн гаралтай халдвар авах зэргээс үүдэн залгиурын үрэвсэл үүснэ. Залгиурын үрэвслийн үед хоолой улайж, сэрвэгнэн, юм залгихад хөндүүр болно. Вирусийн гаралтай залгиурын үрэвсэл нь эмчилгээгүйгээр эдгэрэх магадлалтай. Харин стрептококк нянгийн халдвар авч үрэвссэн тохиолдолд антибиотикоор эмчилж бусад хүндрэлүүдээс сэргийлэх шаардлагатай болно.

Шалтгаан

Доорх шалтгаанууд таны залгиур хоолойг үрэвсүүлдэг.

Вирусийн гаралтай:

  • Ханиад томуу
  • Бусад томуу төст өвчнүүд
  • Улаан бурхан
  • Салхин цэцэг зэрэг өвчнөөс үүдсэн байж болно.

Бактерийн гаралтай:

  • Стрептоккокын нян

Бусад шалтгаанууд:

Харшил – Янз бүрийн улирлын чанартай болон агаар дуслын замын харшилтай бол хоолой өвдөж, хамраас нус гоожих, нүдэнд нулимс тунах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

Хуурайших – Халуун агаартай газар эсвэл өвлийн улиралд халаалтаа ихэсгэн агаарыг хэт хуурайшуулснаар, мөн амаараа хэт их амьсгалснаас болж хоолой хөндүүрлэн үрэвсдэг.

Утаа – Агаарын бохирдол, тамхины утаа, бусад химийн бодисын үнэр зэрэг нь мөн хоолой өвдөх шалтгаан болж болно.

Хоолойн булчин өвдөх – Хэт их орилж хашхирах, дуу дуулах зэрэг нь хоолойн булчинг сульдахад хүргэж өвчлүүлдэг.

Улаан хоолойн сөргөөт үрэвсэл – Ходоодны хүчиллэг шингэн хоолойгоор дээшлэн цээж хорсгох, хоолой өвдөхөд хүргэж болно. Учир нь ходоодны шингэннь маш хүчиллэг чанартай тул хоолойг түлж үрэвсүүлдэг.

Хавдар – Хоолой, дууны хөвч зэргүүдэд хавдар үүссэн бол хоолой сөөж, залгихад өвдөн, залгиурын үрэвсэл болох шалгаан болдог.

Шинж тэмдэг

Ямар шалтгааны улмаар үүссэнээс хамааран шинж тэмдгүүд нь өөр өөр байх боловч доорх нийтлэг шинж тэмдгүүд ажиглагдана. Үүнд:

  • Хоолой загатнах
  • Ярьж, залгихад хөндүүрлэн өвдөх
  • Залгихад хорсож өвдөх
  • Улайж хавдсан гүйлсэн булчирхай
  • Гүйлсэн булчирхай үрэвсэн идээлсэн, цагаан өнгөр тогтсон байх
  • Хоолой сөөх
  • Халуурах
  • Ханиалгах
  • Нус гоожих
  • Найтаалгах
  • Ядарч сульдах
  • Толгой өвдөх
  • Толгой эргэх
  • Бөөлжих

Хэрэв хүүхдэд тань амьсгалахад бэрх байх, шүлс ихээр ялгарч амнаас гоожих, юм залгиж чадахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй. Мөн

  • Хоолой хөндүүрлэх зовур 7 хоногоос дээш хугацаанд ажиглагдвал
  • Амьсгалахад бэрх байх
  • Үе мөч өвдөх
  • Чих өвдөх
  • 38,3*C-с дээш халуурах
  • Цэр, шүлсэнд цус ажиглагдах
  • Хүзүүн дээр хавдаж томорсон байх
  • 2 долоо хоногоос дээш хугацаанд хоолой сөөх зэрэг шинж тэмдэг ажиглагдвал эмчид хандах шаардлагатай гэж үзнэ.

Урьдчилан сэргийлэлт

Залгиурын үрэвслээс сэргийлэхийн тулд хувийн ариун цэврийг сахих нь хамгийн чухал гэж үзнэ.

  • Хоол идэхийн өмнө, найтаалгаж ханиалгасны дараа гараа сайтар угаах
  • Бусадтай хоол хүнсээ нэг аяга таваг, халбагаар дамжуулж хэрэглэхгүй байх
  • Гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж агаарт тоос шороо хөвөхөөс, хуурайшилт үүсэхээс сэргийлэх
  • Өвчтэй хүмүүсээс хол байх нь халдварлахаас сэргийлнэ

Эмчилгээ

  • Вирусийн гаралтай залгиурын үрэвсэл нь 5-7 хоногийн дараа өөрөө эдгэрэх бөгөөд эмэн эмчилгээ хийх шаардлагагүй. Харин өвчний зовиур, шаналгаа намдаах эмчилгээг хийх ба түүнд нь халуун бууруулах, өвчин намдаах эмийг уухыг эмч зөвлөнө.
  • Бактерийн гаралтай үрэвслийг эмчийн зааврын дагуу антибиотикоор эмчилнэ. Шинж тэмдэг илрэхээ больсон ч нэг курс антибиотикийг заавал хэрэглэж дуусгах шаардлагатайг анхаарах хэрэгтэй. Антибиотикийг буруу хэрэглэх нь өвчин дахих, бөөрний үрэвсэл үүсгэх шалтгаан болох аюултай ба антибиотикийн тэсвэржилт үүсэх эрсдэлтэй.

Оношилгоо

  • Хоолойд гэрэл тусгаж үрэвсэлтэй байгаа эсэхийг харах
  • Чих, хамрын хөндийг дуран, гэрлээр харах
  • Хүзүүний эргэн тойронд хаван хавдар байгаа эсэхийг шалгах
  • Мөн хоолойд идээ татсан бол хөвөнтэй модоор арчдас авч шинжилснээр оношилно.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Бөөлжих, Залгихад хорсож өвдөх, Найтаах, Нус гоожих, Толгой өвдөх, Толгой эргэх, Халуурах, Ханиалгах, Хоолой загатнах, Хоолой идээлэх, Хоолой өвдөх, Хоолой сөөх, Хоолой хөндүүрлэх, Ядрах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Уушги тоосжих Нойр булчирхайн үрэвсэл
Scroll to top