Ухаан алдах, муужирах үед үзүүлэх анхны тусламж
Тархинд очих цусан хангамж муудсанаар муужирч унадаг. Энэ уналт нь ямар нэгэн өвчний шалтгаангүй эсвэл хүнд өвчний шинж тэмдэг ч байж болно. Тиймээс шалтгааныг тодорхой болтол эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Хэрэв муужирч байгаагаа мэдвэл
- Суух, хэвтэх
- Огцом босохгүй байх
- Суухдаа толгойгоо өвдөгнийхөө завсраар хийгээрэй.
Хэрэв хэн нэгэн муужирч унавал
- Унасан хүнийг нуруугаар нь дээш харуулан хэвтүүлнэ.
- Амьсгалж байгаа эсэхийг нь шалгана.
- Бариу зангиа, цамцны товч, бүс зэргийг тайлна.
- Хэрэв сэргэсэн бол дахин ухаан алдахаас сэргийлэн огцом босгохгүй байх
- Хэрэв 1 минутаас удаан хугацаанд сэргэхгүй бол түргэн тусламж дуудаарай.
(Түргэн тусламж – 103)
- 1 минутын хугацаанд сэргэхгүй бол хиймэл амьсгал хийнэ.
o Хамрыг нь чимхэж амруу агаар хүчтэй үлээнэ
- Хэрэв муужрах үед бэртэл авч цус алдсан бол цус алдсан хэсэгт чанга дарж цус алдалтыг зогсоогоорой.