Шоконд орох үед үзүүлэх анхны тусламж
Халуун газар удаан байх, сэтгэлзүйн гэнэтийн өөрчлөлтөд орох, цус алдах, харшил, халдвар авах, ямар нэг зүйлд хордох зэргээс үүдэн шоконд ордог. Шоконд орох үед биеийн дотор эрхтнүүдэд цусан хангамж, хүчилтөрөгч дутагддаг.
Шокийн ангилал:
- Цус алдаагүй үед: бөөлжсөн, гүйлгэсэн, түлэгдэлт, түгжрэл, наранд цохиулах
- Цус алдсан үед: хоол боловсруулах замын цус алдалт, гэмтэл, цусаар бөөлжих, умайн гаднах жирэмслэлт, төрөлтийн цус алдалт
- Зүрхний гаралтай шок
- Зүрхний бус бөглөрлийн шалтгаантай
- Хуваарилалтын шок
Шинж тэмдэг
- Арьс хүйтэн эрээнтсэн байх
- Арьс цонхийж цайх
- Зүрхний хэм хурдсах
- Нүдний хүүхэн хараа томорсон байх
- Ядарч сульдах
- Толгой эргэх, ухаан алдах
- Ааш занд өөрчлөлт орох, сэтгэл зүйн гутралд орох
- Шээсний гарц багасах
Оношилгоо
Артерийн даралтаар баримжаалах – АД нь 60мм.муб-аас бага байвал шок байх магадлалтай
Артерийн даралт нь бага боловч шокгүй байх боломжтой. Тиймээс дээрх шинж тэмдгүүдийг харгалзан үзнэ.
Хүндрэл
Хэрэв шокийг эмчлэхгүй орхивол эрхтэн хүнд гэмтэх, амь насанд аюултай нөхцөл үүсэх магадлалтай.
Авах арга хэмжээ
- Цусны эргэлтийг тогтворжуулж, амьсгалын замыг хянах буюу хүчилтөрөгчөөр хангах, хиймэл амьсгаа хийх
- Шээсний гарцыг сайжруулахын тулд их хэмжээний шингэн зүйл уух.
Яаралтай тусламж
- Хэн нэгнийг шоконд орсон гэж сэжиглэж байгаа бол түргэн тусламж дуудах – (Түргэн тусламж – 103)
- Хэвтүүлээд хөл гарыг нь дээш өргөх
- Шаардлагагүй бол хөдөлгөхгүй байх
- Хэрэв амьсгалахгүй байвал хамрыг нь чимхэж амаар нь агаар үлээж хиймэл амьсгал хийх
- Хэрэв бөөлжиж, амнаас цус гарч байвал нэг талаар нь хажуу тийш харуулж хэвтүүлэх (Энэ нь хахахаас сэргийлнэ)
- Яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Нэн түрүүнд цус алдалтын үед яаралтай цус сэлбэх, цус алдалтыг тогтоох, артерийн даралтыг хэвийн хэмжээнд ойртуулах, шингэн сэлбэх болон бусад эмчилгээг хийнэ.