Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Хамрын салстын ургацаг

Нөлөөлөх хүчин зүйлс Шинж тэмдэг Хүндрэлүүд Урьдчилан сэргийлэлт Зөвлөгөө Оношилгоо Эмчилгээ

Хамрын салстад зөөлөн, хөндүүргүй ургацаг үүсэхийг хамрын салстын ургацаг гэнэ. Эдгээр ургацаг нь усны дусал шиг эсвэл усан үзэм шиг харагдах бөгөөд гуурсан хоолойн багтраа, олон удаагийн үрэвсэл, харшил, зарим эмийг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн ургадаг.

Хамрын салстын ургацаг нь элдэв шинж тэмдэггүй байж болох боловч олноор ургасан эсвэл том хэмжээтэй ургацаг нь хамрыг хөндийг бөглөж амьсгалахад хүндрэл учруулах, үнэрлэх мэдрэмж муудах зэрэг хүндрэлүүд үүсч болох юм.

Хэрэв ургацаг нь жижиг хэмжээтэй бол эмэн эмчилгээгээр ширгээнэ. Харин том хэмжээтэй эсвэл эмэн эмчилгээ үйлчлэхгүй бол хагалгааны аргаар авдаг. Хагалгааны дараагаар ургацаг дахин үүсч болно.

Нөлөөлөх хүчин зүйлс

Хамрын хөндий болон салстыг үрэвсүүлэх ямар ч төрлийн өвчин нь ургацаг үүсгэж болно.

  • Гуурсан хоолойн багтраа
  • Аспиринд хэт мэдрэг байх
  • Хамрын харшил
  • Удамшил
  • Хамрын салстын үрэвсэл,хөөнгөтөлт
  • Хамрын хөндийн идээт үрэвсэл

Шинж тэмдэг

12 долоо хоногоос удаан хугацаанд үргэлжилсэн хамрын үрэвслээс ихэвчлэн ургацаг үүсдэг. Ургацаг нь зөөлөн, мэдрэлгүй, хөндүүргүй зүйл байна. Хэрэв жижиг хэмжээтэй бол зовиургүй байх боловч олон тоогоор ургасан ургацаг нь хамрын хөндийг бөглөх аюултай.

  • Хамар битүүрэх
  • Хамраас нус гоожих
  • Үнэрлэх мэдрэмж муудах
  • Нүүр болон толгой өвдөх
  • Шүдний дээд хэсгээр өвдөх
  • Нүүрэн дээр дарж өвдөх
  • Хурхирах
  • Нүд загатнах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Хүндрэлүүд

Ургацаг нь амьсгалын замыг хааж, хамрыг үрэвсэхэд хүргэдэг. Үүнээс үүдэн дараах хүндрэлүүд бий болж болно.

  • Нойрондоо хурхирах
  • Гуурсан хоолой багтрах
  • Хамрын халдвар авах
  • Халдвар нь нүдний аяганд орох
  • Менингит зэргээрөвчлөх магадлалтай.

Урьдчилан сэргийлэлт

  • Харшил болон гуурсан хоолойн багтрааг өдөөхгүй байх
  • Эвгүй үнэр үнэртэхгүй байх
  • Хамрын хөндийг зориулалтын шингэнээр угааж байх
  • Гэрийн болон оффисын өрөөний агаарыг цэвэршүүлж байх

Зөвлөгөө

Цагаан гаа

    • Өглөө бүр 1 аяга сүүнд 1 цайны халбага цагаан гаа хийж уух

Сармис

Өдөр бүр 2 хумс сармис нухаж залгина. Араас нь 1 аяга сүүгээр даруулж ууна.

    • Энэ байдлаар өдөрт 2 удаа 2 сарын турш хэрэглээрэй.

Жүрж

Жүржийн шүүс өдөр бүр уух

Дээрх зөвлөгөөнүүд нь хамрын ургацаг үүсэхээс сэргийлэх бөгөөд үүссэн бол томрохоос сэргийлэх, шимэгдүүлэх үйлчилгээтэй.

Оношилгоо

Хамар дурандах – Зориулалтын төхөөрөмжөөр хамрын хөндийг дурандаж үзлэг хийнэ.

Соронзонрезонанст томографи болон компьютер томографи – Эдгээр шинжилгээгээр ургацагийн байрлал, хэмжээ, тоо ширхгийг тодорхойлно.

Харшлын сорил – Харшлын гаралтай эсэхийг тодорхойлно.

 

Эмчилгээ

Хамрын салстын ургацагийн хэмжээг багасгах нь эмчилгээний гол зорилго бөгөөд эхний ээлжинд эмэн эмчилгээ хийгддэг. Хэрэв шаардлагатай гэж үзвэл хагалгааны аргаар авах боловч дахин ургах магадлал өндөр байна.

Мэргэжлийн эмчийн заавраар хамрын дусаалга, хамрын цацлага, харшлын эм, өвчин намдаах эм зэргийг хэрэглэх бөгөөд хагалгаа хийлгэхээр шийдсэн бол хамрын хөндийд дурантай жижиг багаж оруулан ургацагийг тайрч авдаг.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Нүд загатнах, Нүүр болон толгйо өвдөх, Нүүрэн дээр дарж өвдөх, Үнэрлэх мэдрэмж муудах, Хамар битүүрэх, Хамраас нус гоожих, Хухирах, Шүдний дээд хэсгээр өвдөх
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Умайн хүзүүний хорт хавдар Үтрээний үрэвсэл
Scroll to top