Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Хламид

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Урьдчилан сэргийлэлт Оношилгоо Эмчилгээ

Хламид нь өвчтэй хүний гар, аяга таваг, шүлс, алчуур, хувцас зэргээр халдварладаг нэг төрлийн бэлгийн замын халдварт өвчин юм. Энэ өвчний үед шинж тэмдэг ажиглагдахгүй байх тохиолдол элбэг тул өөрийгөө өвчин туссанаа мэдэхгүй явах хүмүүс олон байдаг. Хэдийгээр аль ч хүйсийн, бүх насны хүмүүс тусч болох ч залуу эмэгтэйчүүд өвчлөх магадлал өндөр байна.

Хламидыг оношилсон тохиолдолд хялбархан эдгэрдэг. Харин эмчлэхгүй орхивол хүндэрч, бусад өвчний эх үүсвэр болох аюултай. Мөн жирэмсэн эмэгтэй хламидаар өвчилсөн бол нүдний төрөлхийн гажигтай хүүхэд төрөх магадлалтай байна.

Шалтгаан

Дараах нөхцөлд хламид тусах магадлал өндөр байдаг.Үүнд:

  • 24-с доош настай байх (идэвхтэйбэлгийн амьдралын нас)
  • Нэг жилийн хугацаанд олон хамтрагчтай байсан бол
  • Бэлгэвч хэрэглэхгүй байх
  • Өмнө нь бэлгийн замын халдварт өвчин тусч байсан бол

Шинж тэмдэг

Хламидын эхэн үед шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд халдвар авснаас 1-3 долоо хоногийн дараагаар шинж тэмдэг ажиглагдаж эхэлнэ. Энэ өвчний шинж тэмдэг нь нийтлэг тул анзааралгүй удах тохиолдол элбэг байдаг.

  • Өвдөлттэй бие засах
  • Хэвлийн доод хэсгээр өвдөх
  • Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнээс шингэн зүйл гарах
  • Эрчүүдийн бэлэг эрхтнээс шингэн зүйл гарах
  • Эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн хавьталд ороход өвдөх
  • Эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн хавьталд орсны дараагаар, сарын тэмдэг ирсний дараагаар өвдөх
  • Эрчүүдийн хувьд төмсөг өвдөх

Хүндрэл

  • БусадБЗХӨ тусах магадлал өндөр болох – Заг хүйтэн, ХДХВ зэргийн БЗХӨ тусах магадлал нэмэгдэнэ.
  • Аарцагныүрэвсэлтэй болох – Өндгөвч, умай, умайн хүзүү гэх мэт аарцгийн хөндийн эрхтнүүд үрэвсэх
  • Төмсөг үрэвсэх – Төмсөг үрэвсэн халуурах, төмсөг загатнаж, хавдах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
  • Түрүү булчирхайн үрэвсэл– Түрүү булчирхай үрэвсэн бие засахад өвдөх, нурууны доод хэсгээр өвдөх, халуурах, бэлгийн хавьтлын дараа өвдөх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.
  • Шинэ төрсөн нярайдхялдварлах – Төрөх үед үтрээгээр дамжин хүүхдэд халдварлан улмаар хатгалгаа, нүдний гэмтэл бий болох аюултай.
  • Үргүйдэл –Хламид нь эмэгтэйчүүдийг үргүй болгох аюултай.
  • Үенийүрэвсэл – Үеэр өвдөж, нүд нуухтаж, шээсний суваг үрэвсэх өвчин юм.

Урьдчилан сэргийлэлт

  • Хламидын халдвар авахгүй байх хамгийн найдвартай арга нь бэлгийн хавьталд орохдоо хамгаалалт хэрэглэх явдал юм.
  • Бэлгийн хамтрагчдаа үнэнч байх

Оношилгоо

  • Умайн хүзүүнээсарчдас авах
  • Эр бэлэг эрхтнээсарчдас авах
  • Шээсний шинжилгээ

Хэрэв хламидын эмчилгээ хийлгэсэн бол 3 сарын дараа дахин шинжилгээ өгөх шаардлагатай байдаг.

Эмчилгээ

Хламидыг антибиотикоор эмчилдэг бөгөөд 5-10 хоногийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Ихэнх тохиолдолд халдвар 1-2 долоо хоногийн дотор дарагдах бөгөөд бэлгийн хамтрагч ч мөн эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Хэрэв бэлгийн хамтрагч ч эмчилгээ хийлгэхгүй бол дахин халдвар дамжина.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Бие засахад өвдөх, Бэлгийн харьцаанд ороход өвдөх, Бэлэг эрхтнээс шингэн гоожих, Хэвлийн доод хэсгээр өвдөх
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Улаанууд Цусан суулга
Scroll to top