Хумс шигдэх эмгэг
Хумс шигдэлт нь ихэвчлэн хөлийн эрхий хуруунд ажиглагддаг. Хурууны хумс үзүүрээрээ арьсанд шигдэж улмаар улайх, хавдах шинж тэмдэг илэрнэ.
Хөнгөн хэлбэрийн шигдэж ургасан хумсыг өөрийн зүгээс арга хэмжээ авч эмчлэх боломжтой боловч хүндэрсэн тохиолдолд эмчид хандаарай. Хэрэв чихрийн шижин болон хөлийн цусны эргэлтийг багасгах бусад төрлийн өвчтэй бол хумс шигдэж ургах тохиолдол ойр ойрхон ажиглагддаг.
Шалтгаан
Дараах шалтгааны улмаас хөлийн хумс шигдэж ургасан байж болно. Үүнд:
- Хөлийн хурууг хавчсан гутал өмсөх
- Хумсаа буруу авах
- Хөлийн хуруугаа гэмтээх
- Мушгирч ургадаг хумстай байх зэрэг орно.
Шинж тэмдэг
- Хумсны нэг талаар эсвэл хоёр талаар өвдөх, эмзэг болох
- Хумсны эргэн тойронд улайх
- Шигдсэн хэсгээр хавдах
- Шигдсэн хэсгээр үрэвсэж идээ татах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана
Хэзээ эмчид хандах вэ?
Хөлийн эрхий хуруу маш ихээр өвдөж, улайсан, идээ татсан бол эмчид хандаарай.
Хүндрэлүүд
Эмчлээгүй орхисон тохиолдолд шигдсэн хумсны үрэвсэл нь хөлийн ясруу халдварлаж ясыг үрэвсүүлэх аюултай. Хэрэв чихрийн шижинтэй бол өвчин хүндрэх магадлал өндөр байна. Ясруу шигдэж идээ татсан бол мэс заслын аргаар эмчилдэг
Урьдчилан сэргийлэлт
- Хөлийн хумсыг зөв авах – Хумсаа дугуйруулж биш тэгж тайрч аваарай.
- Хумсаа гүн авахгүй байх
- Таарсан гутал өмсөх
- Чихрийн шижин өвчтэй бол хөлийн хуруугаа ойр ойрхон шалгаж байгаарай.
Зөвлөгөө
- Хөлөө содтой усанд хийх
- Өвчин намдаагч хэрэглэх
- Шигдсэн хумсыг авсны дараа бинтээр боох
- Антибиотик (тосон түрхлэг) түрхэх
- Өдөр бүр оймсоо сольж үрэвсэхээс сэргийлээрэй.
Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ
Хөнгөн хэлбэрийн хумс шигдэлтийг гэртээ эмчлэх боломжтой. Дараах зааврын дагуу эмчлээрэй.
- Хөлөө бүлээн усанд 15-20 минут хийх. Энэ нь хавдалтыг бууруулна.
- Хөлөө бүлээн уснаас гаргаад зөөлөрч дэвтсэн хумсыг авах.
- Антибиотиктой тосон түрхлэг – Тосон түрхлэг хэлбэртэй антибиотикууд аль ч эмийн санд худалдаалагддаг. Энэ түрхлэг нь идээт үрэвслийг дарна.
- Бариу гутал өмсөхгүй байх
- Өвчин намдаах эм уух боломжтой.
Эмчилгээ
Шигдсэн хумсыг авч, идээ татсан бол идээг бүрэн шахаж гаргах зэрэг эмчилгээ хийдэг. Идээт үрэвслийг дарахын тулд тохирсон антибиотик уухыг эмч зөвлөдөг.