Шээс задгайрах
Энгийн үед бие засдагаас илүү ойр ойрхон давтамжтай бие засах хүсэл төрөхийг, эсвэл найтаах, чанга ярих үед шээс дусагнахыг шээс задгайрах гэдэг. Хэвийн хэмжээгээр эсвэл бага хэмжээтэй бие засч болох бөгөөд шөнөдөө ойр ойрхон бие засах нь ажиглагдана.
Шалтгаан
Шээсний замын эрхтнүүдэд бөөр шээсний зам, шээсний сүв, давсаг зэрэг орох бөгөөд аль нэгэн эрхтэнд өөрчлөлт орсноос үүдэн шээс задгайрах өвчин тусч болно.Үүнд:
- Шээсний хэмжээ ихсэх
- Давсагны мэдрэлд өөрчлөлт орох
- Давсаг гэмтэх
- Бактерийн халдвар авах
- Хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа бол
- Шээсний хэмжээг ихэсгэдэг эм тариа хэрэглэж байх зэрэг ордог.
- Нас ахих (хунигч булчин сулрах)
- Олон төрсөн эмэгтэйчүүд
- Төрөлтийн дараа (6сар хүртэлх хугацаанд түр зуурын шээсзадгайралт)
- Сэтгэлзүйн тогтворгүй байдал
- Түрүү булчирхайн үрэвсэл
- Бөөрний чулуу
- Бөөрний үйл ажиллагаанд асуудал учрах
- Чихрийн шижин
- Алкоголь их хэмжээгээр хэрэглэх
- Давсагныүрэвсэл
- Бөөрний халдвар
- Давсаг хэт их ажиллах
- Жирэмслэлт
- Умайн үрэвсэл зэрэг орно.
Шинж тэмдэг
- Бие засахад өвдөлт мэдрэгдэх, эвгүй байх
- Огцом биезасах
- Бие засахад хүндрэлтэй байх
- Шээсээ барьж дийлэхгүй байх
- Хэвийн бус өнгөтэй шээс гарах
- Ханиаж найтаах, чанга ярих, инээхэд дусагнах зэрэг шинж тэмдэг ажиглагдана.
Зөвлөгөө
Анар жимс хэрэглэх
Анар жимсийг идэхгүй, харин нухаш хийж, хэвлий дээрээ түрхэхэд бие засах хүсэл буурна.
1ш анар жимсийг нухаж өдөрт 2 удаа хэвлий дээр түрхэж 15 минут байлгах
Энэ эмчилгээг сард 1 удаа 5 хоногийн турш хийнэ.
Бууцай хэрэглэх
Бууцай нь шим тэжээлээр баялаг бөгөөд бие засах хүслийг бууруулна.
Оройн хоолонд бууцай хэрэглэх
1 аяга бууцайг жигнэж, хэвлий дээр өдөрт 2 удаа түрхэн 10 минут байлгана
Гадил болон зөгийн бал
Энэ аргыг Энэтхэгүүд өргөн хэрэглэдэг бөгөөд ойр ойрхон бие засах хүслийг дарж давсагны үйл ажиллагааг эрүүлжүүлнэ.
1ш гадил болон 1 цайны халбага зөгийн балтай хольж өдөрт 1 удаа иднэ.
Тараг хэрэглэх
Тараг нь шээсний замыг ариутгаж, хэрэггүй нян бактерийг устгах үйлчилгээтэй.
Орой бүр унтахаасаа өмнө 2 аяга чихэргүй тараг уух
Хэвлий дээр иллэг хийх
Хэвлий дээр гараа байрлуулж дотогшоо дугуйрах байдлаар 5 минут иллэг хийнэ.
Дараа нь дотогшоо дугуйрах байдлаар 5 минут хийнэ.
Энэ дасгалыг орой бүр унтахаасаа өмнө хийж байвал давсагны үйл ажиллагаа хэвийн болдог.
Аарцгийн булчинг чангалах дасгал
Хэвлийн доод хэсэг болон аарцгийн хөндийн булчинг чангалах дасгал хийнэ. Хоёр хөлөө нугалан дээшээ харж хэвтэн өгзгийг өргөх маягаар өдөрт 2-3 удаа нэг удаад 5 минутаас багагүй хугацаагаар хийнэ.