Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Бөөрний чулуу

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Төрөл Шалтгаан Шинж тэмдэг Оношилгоо Эмчилгээ Урьдчилан сэргийлэлт

Бөөрөн дотор хатуу эрдэс, давсаар баялаг чулуу үүсэхийг бөөрний чулуу гэнэ. Бөөрний чулуу нь шээсний замын аль нэг хэсэгт сөрөг нөлөө үзүүлэх аюултай. Хэдийгээр бөөрний чулуу нь маш аюултай гэмтэл учруулдаггүй ч шээсний сувгийг бөглөсөн тохиолдолд хүчтэй өвдөлт өгч, зовиур шаналгаа ихээр үүсгэнэ.

Төрөл

  • Кальцийн чулуу – ихэнх тохиолдолд бөөрний чулуу нь кальцийн оксалат хэлбэртэй үүсдэг. Оксалат нь хүнсэнд агуулагддаг ба элэгнээс мөн оксалат ялгарна. Эрүүл бус хооллолт, Д витамин хэт их хэрэглэх, нарийн гэдэсний зарим хагалгаануудын улмаас шээсэн дэх кальци оксалатын хэмжээ ихсэж, шээс өтгөрдөг байна.
  • Халдвараас үүссэн чулуу – бөөрний халдвар, шээсний сувгийн халдвар зэрэг өвчин туссан тохиолдолд энэ төрлийн чулуу үүсэх бөгөөд маш хурдацтай томордог.
  • Шээсний хүчлийн чулуу – хангалттай хэмжээний шингэн уудаггүй эсвэл хэтэрхий их шингэн алддаг хүмүүст энэ төрлийн чулуу үүсэх боломжтой.
  • Цистин чулуу – энэ төрлийн чулуу нь удамшлын шалтгаанаас үүсэх ба бусад ховор төрлийн чулуунууд ч үүсэх нь бий.

Шалтгаан

Бөөрний чулуу нь ихэвчлэн шээс өтгөрч, талст үүсгэн бөөгнөрснөөс үүснэ. Мөн дараах түгээмэл шалтгаануудыг нэрлэж болно.

  • Удамшил
  • Хангалттай их шингэн уухгүй байх
  • Сода ихтэй хүнс хэрэглэх
  • Илүүдэл жинтэй байх
  • Нарийн гэдэсний хагалгаанд орсон байх, шулуун гэдэсний үрэвсэл, архаг гүйлгэлт зэрэг өвчтэй бол бөөрөнд чулуу үүсч болно.

Шинж тэмдэг

Бөөрний чулуу нь бөөрөн дотор хөдлөх эсвэл шээсний суваг руу орохоос нааш шинж тэмдэг илэрдэггүй. Чулуу нь бөөрөн дотор хөдөлсөн эсвэл шээсний суваг руу орсон бол дараах байдлаар таны биед мэдрэгдэнэ.

  • Нуруу, хавирганы доод хэсгээр хүчтэй өвдөх
  • Хэвлийн доод хэсгээс бэлэг эрхтэн рүү чиглэсэн байдлаар өвдөх
  • Тодорхой давтамжтай өвдөх
  • Улаан, бор, ягаан өнгийн шээс гарах
  • Хурц үнэр бүхий цагаан тунадастай шээх
  • Толгой эргэж, бөөлжих
  • Огцом бие засах хүсэл төрөх
  • Халуурч ,бие чичрэх (Бөөрний халдвар авсан бол)
  • Бага хэмжээтэй бие засах зэрэг орно.

Бөөрний чулуу шээсний замын өөр хэсэг рүү хөдөлсөн бол өвдөлт өөрчлөгдөж болох ба дараах тохиолдлуудад эмчид хандахыг зөвлөнө.

  • Биед эвтэй байрлал олж сууж чадахгүй байх үед
  • Толгой эргэж, бөөлжиж, нуруу хэвлийгээр өвдөх үед
  • Халуурч чичирч, нуруу хэвлийгээр өвдөж байгаа бол
  • Цустай шээс гарвал
  • Бие засахад хүндрэл учирч байгаа бол

Оношилгоо

Дараах шинжилгээний тусламжтайгаар бөөрний чулуутай эсэхийг тодорхойлдог.

  • Цусны шинжилгээ
  • Шээсний шинжилгээ
  • Хэвлийн чанд авиан шинжилгээ
  • Рентген зураг, компьютертомографи шинжилгээ хийж бөөрний чулууны байрлалыг тогтооно.

Эмчилгээ

Эмчилгээний хувьд, чулууны хэмжээ болон үүссэн шалтгаанаас шалтгаалж өөр өөр эмчилгээ хийнэ.

  • Бага зэргийн шинж тэмдэг үзүүлж буй жижиг чулуутай үед, их хэмжээний ус ууж шээсээр хөөж гаргах ба өдөрт 2-3л ус уудаг. Шээсний сүвээр чулууг хөөж гаргах нь өвдөлттэй байх тул өвчин намдаагч хэрэглэж болох ба үүнээс гадна чулуу хөөх үйлчилгээтэй эм ууна. Гэхдээ эмчийн зааврын дагуу уг эмчилгээг хийх бөгөөд дур мэдэн өөрөө өөртөө эмчилгээ хийх хориотой.
  • Том хэмжээтэй чулуу үүссэн тохиолдолд дууны долгионоор чулууг бутлах эмчилгээ хийдэг. 45-60 минутын турш хүчтэй доргилттой дууны долгионоор бөөрний чулууг олон жижиг хэсэг болгон бутлана. Энэ ажилбарын дараа бутарсан бөөрний чулуу шээсний сүвээр гарах боломжтой болдог. Гэвч энэ ажилбар нь нуруу хэвлий хэсгээр хөхрөх, цустай шээх, зарим дотор эрхтнүүдийг цус алдахад хүргэх эрсдэлтэй тул эмчтэйгээ нарийн зөвлөлдсөний үндсэн дээр эмчилгээг эхлүүлнэ.
  • Хэрэв дууны долгионоор бутлах эмчилгээ бүтэлгүйтвэл дурангийн аргаар хагалгаа хийж чулууг авна. Камертай нарийн гуурсыг шээсний сүвээр дамжуулан оруулж, чулууг олж, бутлах ажилбар юм. Ажилбарын дараагаар шээсний сүвээр бутарсан чулуу гарна.
  • Зарим кальцийн чулуунууд нь бамбайн даавар хэт их хэмжээгээр ялгарснаас үүсдэг тул бамбайн хагалгаагаар дааврын ялгаралтыг бууруулж бөөрний чулуу томрохоос сэргийлдэг.
  • Мэс засал. Мэс заслын аргаар чулууг авсан ч дахин чулуу үүсэх магадлал өндөр.

Урьдчилан сэргийлэлт

Бөөрний чулуунаас урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын эрүүл хэв маягийг эрхэмлэх нь чухал. Зарим тохиолдолд эм уух шаардлагатай болно.

  • Хангалттай хэмжээний ус уух хэрэгтэй ба өдөрт 2,5л ус уух нь тохиромжтой гэж үзнэ.
  • Оксалатын агууламжтай хүнс бага хэрэглэх шаардлагатай ба ийм төрлийн хүнсэнд самар, шоколад, сой соустай хоол зэрэг орно.
  • Хүнсэнд давс бага хэрэглэх
  • Кальцийн бэлдмэл хэрэглэхгүй байх. Кальцийг зөвхөн хүнснээс авч байхыг эрмэлзэх.
  • Базилик нь бөөрний үйл ажиллагааг дэмждэг бөгөөд бөөрний чулуутай бол чулууг шээсээр дамжуулан хөөх үүрэг гүйцэтгэх нь бий. Нэг цайны халбага базиликын шүүсийг 1 халбага зөгийн балтай хольж 6 сарын турш ууна.
  • Анар жимс нь бөөрний чулууг бутлах, дахин бөөрний чулуу үүсгэхгүй байх нөлөөтэй. Өдөрт 1ш анар жимс идэхээс гадна Анар жимсний үрийг буталж идэх
  • Тарвас нь шээсний хүчлийн хэмжээг нэмэгдүүлэх бөгөөд шээсээр дамжин чулууг гаргахад тусална.Тарвасыг өдөр бүр идэхээс гадна тарвасны шүүс ууж болно
  • Байцаа нь шээсний хэмжээг нэмэгдүүлэн, шээс өтгөрөхөөс сэргийлдэг.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Бие чичрэх, Бөөлжих, Нурууны доод хэсгээр өвдөх, Толгой эргэх, Халуурах, Хурц үнэртэй шээх, Хэвлийгээс бэлэг эрхтэн чиглэлтэй өвдөх, Шээс улаан өнгөтэй болох

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Бөөрний өгсөх замын халдвар Бэлгийн сулрал
Scroll to top