Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Ясны хугарал

Шинж тэмдэг Анхны тусламж

Гадны нөлөөллөөс эсвэл ясны эмгэг бүтцийн улмаас ясны бүрэн бүтэн байдал алдагдаж гэмтэхийг ясны хугарал гэнэ.

  • Ясны хугарал нь ил болон далд гэсэн хэлбэртэй байна.

Ил хугарал: Яс хугарч, хугарсан ясны үзүүрүүд нь арьсыг нэвт цоолон ил гарч харагдахыг хэлнэ

Далд хугарал: Хүчтэй доргилт битүү гэмтлийн улмаас арьсанд шарх үүсэлгүйгээр яс хугарахыг хэлнэ. Энэ үед арьс улайж хавдсан, өвдөлт ихтэй байдаг.

  • Хугарсан байдлаар нь:

Зөрөөтэй: Хугарсан ясны үзүүрүүд зөрсөн байх ба ихэвчлэн ил хугарлууд байдаг.

Зөрөөгүй: Хугарлын үзүүрүүд зөрөлгүйгээр нэг түвшинд байхыг хэлнэ. Голдуу далд хугарал байдаг.

Шинж тэмдэг

  • Хугарсан хэсгээр өвдөнө
  • Хугарсан ясны хэлбэр алдагдана
  • Хугарсан хэсэгт хавдаж, улайж хөхөрнө
  • Тэр хэсгийн арьс халуу оргино
  • Хөдөлгөөн хязгаарлагдана
  • Барихад ясны хавирах мэдэгдэх эсвэл сонсогдоно
  • Тухайн хэсгийн үйл ажиллагаа алдагдана

Анхны тусламж

Ямар ч хэлбэрийн хугарлын үед хугарсан ясанд чиг тавьж боох ёстой.

  • Ил хугарлын үед
  • Гараа угаа
  • Цус гарч байвал цусыг тогтоо
  • Шархан дээр цэвэр жийргэвч тавь
  • Боолт хийх хэрэгтэй
  • Хугарсан ясанд чиг тавьж боох хэрэгтэй
  • Хугарсан ясны үеийг хөдөлгөөнгүй болгон, хатуу биет дээр хэвтүүлэн тээвэрлэхэд бэлдэнэ
  • Далд хугарлын үед
  • Биед ил шарх байгаа эсэхийг шалга
  • Хугарсан ясыг хөдөлгөөнгүй болгон чиг тавьж боох хэрэгтэй

Чиг тавих заавар

Хугарсан хэсэг хувцастай бол хувцасных нь гадуур чиг тавина.

  • Чигийг хугарсан яснаас дээш доош нэг үеийг хамруулж тавина.
  • Чиг нь гулзайж мурийхааргүй хатуу бат бөх зүйл байна.
  • Арьс зөөлөн эдийг холгуулахгүйн тулд дотор нь даавуун эсвэл хөвөн (байхгүй бол гар доорх материалаа ашигла. Жишээ нь:ноос ноолууран цамц, ороолт..,) жийргэвч хийнэ.
  • Чигийг тавьж боох бөгөөд боолтны чанга сулыг тохируулан боох хэрэгтэй.
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Арьс халуу оргих, Хөдөлгөөн хязгаарлагдах, Яс хугарах, Яс хугарсан хэсгээр өвдөх, Яс хугарсан хэсэгт хавдах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шарх Үений мултрал
Scroll to top