logo

Жирэмслэлтийн талаарх хачирхалтай боловч үнэн 30 баримт

alt text

Миний хувьд жирэмслэлт хачирхалтай хэрнэ хамгийн гайхалтай туршлагуудын нэг байсан. Өөрийн биед бүхэн бүтэн хүн бойжуулна гэдэг юутай ч харьцуулшгүй мэдрэмж. Гурван удаа төрсний хувьд, жирэмслэлтийн үйл явц, сонин мэт боловч энгийн шинж тэмдгүүдийн талаар багагүй мэдлэгтэй болжээ. Ураг хэвлийд шээдэг гэдгийг мэдэх үү? Тэгээд тэрийгээ буцаагаад уучихдаг. Жирэмслэлтийн талаарх хачирхалтай боловч үнэн 30 баримтыг танилцуулж байна.

  1. 4 сартай жирэмсэн байх үеэс ураг хэвлийд шээж эхэлдэг байна. Бүр өдөрт 1 литр шээс ялгаруулдаг гээд боддоо.
  2. Жирэмслэлтийн хугацаанд ихэнх эмэгтэйчүүдийн хөл хөөж томордог. Дааврын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр биед их хэмжээний шингэн хуримтлагдсанаар эмэгтэйчүүдийн хөл бараг 1 хэмжээгээр томордог байна. Зарим тохиолдолд төрсний дараа хөлийн хэмжээ нь буцаж жижгэрэлгүй үлддэг тохиолдол ч байдаг. 
  3. Умай эхэндээ жижиг тоорын хэмжээтэй байдаг бөгөөд тарвас шиг хэмжээтэй болтлоо томордог. Өөрөөр хэлбэл анхны хэмжээнээсээ 500 дахин томордог гэсэн үг.
  4. Өндөр эсвэл илүүдэл жинтэй эмэгтэйчүүд ихэрлэх магадлал өндөр байдаг. 
  5. 9-12 долоо хоногтойд хүүхдийн хурууны хээнүүд бүгд бүрэлдэн тогтсон байдаг.
  6. Жирэмслэлтийн сүүлийн хэсэгт таны ихэс дангаараа жирэмсэн биш эмэгтэйн 3 жилийн хугацаанд боловсруулах хэмжээний эстроген дааврыг ялгаруулдаг байна. 
  7. Хүүхэд хэвлийд байхдаа янз бүрийн үйлдэл хийдэг гэдэг нь баримтаар тогтоогдсон. Тэд гараа атгаж, хуруугаа хөхөж, гараа даллаж, нүүрээ илдэг. Дараагийн хэт авианы шинжилгээ өгөхөд хүүхэд тань юу ч хийж байж магадгүй. 
  8. Түүхэнд бүртгэгдсэн хамгийн урт жирэмслэлт 375 хоног байсан.
  9. 10 эмэгтэй тутмын 9 нь жирэмсний хугацаанд арьсны өнгөний өөрчлөлтийг анзаардаг. 
  10. Жирэмсэн эмэгтэйн цусан хангамж эрчимжсэн байдаг учраас хамар, буйлнаас цус гарах тохиолдол түгээмэл байдаг.
  11. Цусан хангамж гэснээс, жирэмсэн үед зүрх томордог гэдгийг мэдэх үү. Өсөж буй ургийг цусаар хангахын тулд зүрх илүү ачаалалтай ажиллах шаардлагатай болдог. 
  12. Хүүхдүүд хэвлийдээ уйлдаг. Ураг орчмын шингэнээс болоод та тэдний уйлж байгааг сонсдоггүй. Гэхдээ л төсөөлөхөөр өрөвдөлтэй юм аа. 
  13. Жирэмсний үеийн даавар үс болон хумсанд гайхалтай нөлөөтэй байдаг. Гэвч төрсний дараа дааврын хэмжээ огцом унадаг учраас түүнийг дагаад үс ч мөн их хэмжээгээр унана. 
  14. 16-22 долоо хоногтойд эмч хүүхдийн тань хүйсийг хэт авианы шинжилгээгээр тодорхойлох боломжтой болдог. Гэхдээ энэ нь 70-95 хувийн магадлалтай гэдгийг санаарай.
  15. Жирэмсний сүүлийн хугацаанд зарим эмэгтэйчүүд өөр хүний хүүхдийн уйлах чимээгээр сүү ордог байна. 
  16. Релаксин гэдэг дааврын нөлөөнөөс болж жирэмсэн эмэгтэйчүүдийн ясны бэртэл авах эрсдэл нэмэгддэг байна. Энэ даавар нь ясны үеүдийг зөөллөж, аарцагны ясыг төрөлтөнд бэлтгэдэг байна. 
  17. Жирэмсэн байх үед үнэрлэх мэдрэмж нэмэгддэг. Яагаад? Жирэмсэн үедээ идэж болохгүй зүйлсээсээ хол байхад нь туслах гэж. 
  18. 4 эмэгтэй тутмын 3 нь жирэмсний үед Линеа нигратай болдог. Линеа нигра (латинаар “хар зураас”) нь хэвлийн дунд хэсэгт тодордог босоо, бараан шугамыг хэлнэ. Ихэвчлэн төрсний дараа арилдаг боловч, зарим эмэгтэйчүүдэд үлддэг. 
  19. Аавууд бас жин нэмдэг. Жирэмслэлтийн шинж тэмдгүүд хүүхдийн аавд ч мөн илэрдэг нь шинжлэх ухаанаар тогтоогдсон. 
  20. Төрөлтийг эхлүүлэхэд туслах, шинжлэх ухаанаар батлагдсан цорын ганц арга нь хөхний товчийн сэрлийн мэдрэмжийг хөдөлгөх. /Хан боргоцой, хаш, пармезан бяслаг идэх тухай ярианууд бүгд худлаа гэдгийг хэлмээр байна./
  21. Охид хэвлийдээ байхдаа насан туршдаа хэрэглэх өндгөн эсүүдээ бүгдийг нь боловсруулсан байдаг. Харин хөвгүүдийн хувьд бэлгийн бойжилт нь гүйцсэн хойно л эр бэлгийн эс боловсруулж эхэлдэг байна. 
  22. Жирэмсэн эмэгтэйчүүдийн цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ бага байдаг учраас мартамхай болдог байна. 
  23. 19 дэх долоо хоногоос хүүхэд ураг орчмын шингэнээс арьсыг хамгаалсан тосон бүрхүүлтэй болдог. 
  24. Жирэмсэн эмэгтэйчүүдийн умайд халдвар өрөхөөс сэргийлж өтгөн салиархаг шингэн умайн амсрыг хаасан байдаг. Төрөх хугацаа ойртох үед бага хэмжээтэй өтгөн салиархаг ялгадас гардаг байна. 
  25. Жирэмсэн болоход ихэс бүрэлдэн тогтдог. Ихэс нь умайн дотор хананд байрлаж байдаг диск хэлбэртэй эрхтэн бөгөөд эх ургийн хооронд хоол тэжээлийн бодис, хүчилтөрөгч болон хаягдал бүтээгдэхүүний солилцоог явуулах чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүн бол төрснийхөө дараа өөрийн ихсээ иддэггүй цорын ганц сүүн тэжээлтэн. Ихэс буюу Placenta нь латинаар “Бялуу” гэсэн утгатай. 
  26. 3 эмэгтэй тутмын 1 нь кесарев хагалгаагаар төрдөг. Энэ тоо сүүлийн 10 жилд 3 дахин нэмэгдсэн байна. 
  27. Цээж нь хорсдог эмэгтэйчүүд үсэрхэг хүүхэдтэй болох магадлал өндөр байдаг гэдэг нь үнэн. 
  28. 2000 хүүхэд тутмын 1 нь төрөхдөө шүдтэй байдаг. Тиймээс төрсний дараа нь шүдийг нь авах шаардлагатай болдог байна. 
  29. Судалгаагаар хэвлий дэх ураг ээжийнхээ идэж байгаа зүйлийн амтыг мэдэрдэг гэж тогтоогдсон. Ялангуяа сармис зэрэг хурц амттай зүйлс ураг орчмын шингэний давж хүүхдэд мэдрэгдэх магадлал өндөртэй байдаг. 
  30. Хүүхэд хэвлийд байхдаа биеэрээ битүү шар үстэй байдаг. Хугацаандаа мэндэлсэн хүүхдийн үс төрөлт эхлэхээс өмнө гуужиж унасан байдаг. 

Эх сурвалж: https://mom.me,  

Дараа нь унших

news image
Кесар хагалгааны талаар мэдэх шаардлагатай 8 зүйл

Кесар хагалгааны төрөлт сүүлийн 15 жилийн хугацаанд 60%-иар өссөн гэсэн тоо баримт бий. АНУ-д гэхэд нийт төрөлтийн 32,8% нь кесар хагалгааны төрөлт байдаг. Бид BeFitMom-ийн үүсгэн байгуулагч, жирэмсний өмнөх болон дараа үеийн фитнесийн мэргэжилтэн Хе

news image
Жирэмсний үед тулгардаг түгээмэл 15 асуудал

БОДИТ ЭЭЖҮҮДИЙН БОДИТ ШИЙДЛҮҮД Жирэмсэн болсон гэдэг баярт мэдээг сонссоноос хойш нэг их удалгүй жирэмслэлттэй холбоотой асуудлууд нэг нэгээрээ таныг дагаж эхэлдэг. Ээжүүдийн бодит туршлага дээр суурилсан жирэмслэлтийн үеийн түгээмэл асуудлуудыг шийд

news image
Жирэмсний үед хамгийн түгээмэл тохиолддог 7 хүндрэл

Ихэнх жирэмслэлт хэвийн явагддаг хэдий ч жирэмсэн эмэгтэйчүүдэд учирч болох хүндрэлүүдийн талаар зохих мэдлэгтэй байх хэрэгтэй. Бид танд жирэмсний үед түгээмэл тохиолддог 7 хүндрэлийн талаар мэдээлэл хүргэж байна. Жирэмсний хяналтад орсон өдрөөс эхлэ