logo

БНЭУ-аас ирсэн мэс заслын эмч нарын баг Улаанбаатар хотын 6 эмнэлэгт үнэгүй үзлэг хийнэ

alt text

2017 оны 8-р сарын 28

Эрүүл мэндийн яам олон улсын Ротари байгууллагатай энэ оны 4 дүгээр сарын 14-нд “Глобал Грант” #1754471 тоот төслийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгуулсны дагуу өнөөдөр БНЭУ-аас манай улсад 16 хүний бүрэлдэхүүнтэй мэс заслын эмч нарын мэргэжлийн профессорын баг  8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 8-ны хооронд ажиллахаар хүрэлцэн ирээд байна. Эмч нарын баг П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт мэдрэлийн мэс засал, дурангийн мэс засал, мэдээгүйжүүлэлт, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд, чи, хамар, хоолойн чиглэлээр, Гэмтэл согог судлалын үндэсний төвд гар сарвуу болон түлэнхий мэс заслын тасагт, Амгалан амаржих газарт эмэгтэйчүүдийн нээлттэй болон дурангийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийх, сургалт зохион байгуулах гэж байна. Мөн хавдар судлалын үндэсний төвд өвчтөний асаргаа, сувилгаа, эмчилгээний чиглэлээр танхимын болон ажлын байрны багц цагийн сургалтуудыг зохион байгуулна.

Олон нийтийн тусламж  #1754471 төслийн үйл ажиллагааны нээлтэнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ: Монгол улсад үйл ажиллагаа Ротарийн ТТБ-ын санаачилгаар Олон улсын Ротарийн байгууллага, Эрүүл мэндийн яамтай хамтран “Глобал Грант” хамтарсан төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэ төслийн хүрээнд Манай улсад хүрэлцэн ирж ажиллаж байгаа эмч нарын баг бол дэлхийн 13 улсад ажиллаж мэс заслын зайлшгүй тусламжийг түгээж байсан дэлхийд хүлээн зөвшөөрсөн туршлагатай баг юм. Эмч нарын баг маань томоохон эмнэлгүүдийн мэс заслын тасагт ажиллаж, Монголын эмч мэргэжилтнүүдэд сургалт, зохион байгуулж байгаа нь Монголын эмч мэргэжилтнүүдэд эх орондоо дадлагажих маш том болж гэж онцлон хэллээ.

Эх сурвалж http://www.mohs.mn/news/2154 

Дараа нь унших

news image
Төр болон хувийн хэвшлийн магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүдэд батламж гардуулав.

2017 оны 7-р сарын 29 Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал Эрүүл мэндийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Магадлан итгэмжлэл олгох тухай” А/232 тушаалын дагуу магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг ханга

news image
Жирэмсний хугацаанд хийх зүйлсийн жагсаалт

Энэхүү хяналтын хуудас нь жирэмсний хугацаанд эрүүл мэнд, өдөр тутмын ажил амьдралтай холбоотой хийх шаардлагатай хамгийн чухал зүйлсийг тусгасан бөгөөд жирэмсний үеийн сайхан дурсамжуудыг бий болгоход тань чиглүүлэх болно. ТАТАЖ АВАХ

news image
Жирэмсний хугацаанд хийх зүйлсийн жагсаалт

Энэхүү хяналтын хуудас нь жирэмсний хугацаанд эрүүл мэнд, өдөр тутмын ажил амьдралтай холбоотой хийх шаардлагатай хамгийн чухал зүйлсийг тусгасан бөгөөд жирэмсний үеийн сайхан дурсамжуудыг бий болгоход тань чиглүүлэх болно. ТАТАЖ АВАХ