Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрах өвчин
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Эмчийн цаг
    • Ээж ба хүүхэд
    • Эрчүүд
    • Өсвөр үе
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Хүн амын насжилт, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс

2021-02-16 15:12

Дэлхий дахинд судлаачид хүн амын насжилт, түүнд нөлөөлөх хувь хүний болон нийгмийн хүчин зүйлсийг судалсаар байна. Хорт хавдар, зүрхний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тогтмол бясалгал хийх, их хэмжээгээр идэхгүй байх, зөв хүнтэй гэрлэх, гэртээ амьтан тэжээх, хөдөө орон нутагт амьдрах зэрэг нь урт наслалтад эерэг нөлөө үзүүлдэг.

Хүн амын насжилт ба түүнд нөлөөлөгч хүчин зүйлс:

Хүн амын насжилтанд эерэг болон сөрөг нөлөө үзүүлэх олон хүчин зүйл бий. Дараах графикт насжилтанд хамгийн сайн нөлөө үзүүлэх хүчин зүйлсээс эхлэн хамгийн сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлсийг хүн амын насжилтанд хэдэн жил нэмэх эсвэл буурулах боломжтойг үнэлэн харуулжээ.

Уг графикаас харахад насжилтанд хамгийн өндөр эерэг нөлөөтэй хүчин зүйлс нь хавдраас сэргийлэх, эмэгтэйчүүдтэй цагийг өнгөрүүдэх, амьдралын эрүүл хэв маяг зэрэг хүчин зүйлс байгаа бол шинжлэх ухааны нотолгоо сайн эерэг хүчин зүйлс нь амьдралын эрүүл хэв маяг, эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн зэрэг байна.

Харин нөгөө талаас насжилтанд хамгийн сөрөг нөлөөтэй хүчин зүйлс нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах, таргалалт зэрэг байгаа нь шинжлэх ухаанаар нотлогджээ.

Ингээд зарим хүчин зүйлсийн талаар бяцхан зөвлөмж хүргэе:

Хорт хавдраас сэргийлэх

 

Хүн төрсөн цагаасаа эхлэн хавдар үүсгэгч хүчин зүйлсийн өртөлтөөс сэргийлэхэд наслалт 15 жилээр уртсах боломжтой гэж судлаачид үзэж байна.

Бясалгал хийх

 

Та иог, тай-чи зэрэг тайвшруулах дасгалыг тогтмол хийснээр наслалтаа 12 хүртэлх жилээр нэмэгдүүлэх боломжтой. Өндөр настай хүмүүс иог хийх нь олон төрлийн өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлдэг байна. Нийт 2000 хүн хамруулсан судалгааны дүнгээр өдөр бүр тайвшруулах дасгал хийдэг ахмадууд ижил насныхантай харьцуулахад зүрхний шигдээсийн эрсдэл 87 хувиар бага, хавдрын эрсдэл 55 хувиар бага байжээ.

Харин хэт их махны хэрэглээ, 7 цагаас их унтах, 8 цагаас илүү сууж ажиллах, таргалалт, тамхи татах, согтууруулах удаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь наслалтыг богиносгодог байна. Тухайлбал,

Удаан  хугацаагаар суух

 

Дасгал хөдөлгөөн идэвхтэй хийдэг байсан ч өдөрт 8 – 12 цаг суух нь наслалтыг бууруулахад нөлөөлдөг байна. Өдөрт 4 цаг суудаг хүнтэй харьцуулахад нас баралтын түвшин 4-8 цаг суухад 3.96 %, 8-11  цаг суухад 28.0 %, 11+ цаг суухад 68.6% -иар нэмэгддэг байна.

Их унтах

Судлаачид 6 жилийн турш өдөрт дунджаар 8-аас дээш цаг унтахад нас барах магадлал 13-15 хувиар нэмэгддэг гэж үзжээ. Мөн шөнө багадаа таван цаг унтдаг байх нь нас баралтын эрсдэлийг бууруулдаг байна.

Эх сурвалж: Purplebook 2020

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/nasjilt-urt-naslah.jpg 1067 1900 eDoctor https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png eDoctor2021-02-16 15:12:062021-02-22 15:20:02Хүн амын насжилт, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

Санал болгох нийтлэлүүд
Та коронавирусийн эсрэг вакцин тариулах уу?
Арьс арчилгаа Өөрт тохирох эрүүл арьс арчилгаа хэрхэн бүрдүүлэх вэ?
амин дэм шим тэжээл Амин дэм, шим тэжээлээр хамгийн баялаг 10 хүнс
Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг
Уруулын филлер Уруулын филлерийн талаар таны мэдэх хэрэгтэй 10 баримт
Хөх томруулах имплант Хөх томруулах суулгацын талаар таны мэдэх ёстой зүйлс
eDoctor
Нийтлэлч

.eDoctor

 Шинэ нийтлэл

  • Хөх томруулах имплантХөх томруулах суулгацын талаар таны мэдэх ёстой зүйлс2021-03-14 - 18:12
  • Уруулын филлерУруулын филлерийн талаар таны мэдэх хэрэгтэй 10 баримт2021-03-14 - 18:11
  • Та коронавирусийн эсрэг вакцин тариулах уу?2021-03-14 - 18:10
  • Бэлгийн сулралСулралтай болсноор бэлгийн амьдрал зогсох уу?2021-03-05 - 17:30
  • Үс уналт ба эрүүл мэндҮс уналт ба эрүүл мэнд2021-03-02 - 15:07

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Өөрт тохирох эрүүл арьс арчилгаа хэрхэн бүрдүүлэх... Арьс арчилгаа Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгд...
Scroll to top