Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ
Арьс арчилгаа

Өөрт тохирох эрүүл арьс арчилгаа хэрхэн бүрдүүлэх вэ?

2021-02-15 13:46

Эрүүл арьстай байх нь хэн хүний гоо зүйн хамгийн том нэрийн хуудас мөн билээ. Зарим хүмүүс генетикийн ачаар насан туршдаа эрүүл арьсаа хадгалж чаддаг бол, үлдсэн хэсэг нь багагүй чармайлт гаргах шаардлагатай болдог. Байгалийн хуулиар нас нэмэхийн хэрээр бидний биеийн нөхөн төлжих, эсүүд эргэн сэргэх чанарууд нь сулардагтай холбоотой нэмэлт бүтээгдэхүүнээр арьсны чийгшил, өнгө зэргийг сэргээх, хадгалах шаардлага бий болдог. Дан ганц хоол хүнс бус хүрээлэн буй орчны бохирдол ч арьсны эрүүл мэндийн томоохон дайсан юм. Арьсны эрүүл байдал, гоо зүйгээ хадгалахын тулд өөр тохирсон оновчтой арьс арчилгаа, бүтээгдэхүүнийг тогмол хэрэглэх хэрэгтэй.

Зө арьс арчилгаа: Үндсэн алхмууд болон арьс арчилгааны бүтээгдэхүүн

Арьс арчилгаа нь уур амьсгал болон таны арьсны төрлөөс хамааран олон үе шатлалтай байж болох ч гурван үндсэн үе шатлалаар авч үзэх нь ойлгоход мөн хэрэгжүүлэхэд хамгийн энгийн.   Цэвэрлэгээ, чийгшүүлэх ба тэжээл өгөх, хамгаалах. Иймд өглөө оройн арьс арчилгааг зөв дараалалтайгаар хийж хэвших нь зүйтэй.

Эхний алхам бол цэвэрлэгээ. Арьсны төрлөөс хамааран өөрт тохирсон цэвэрлэгчийг сонгох нь зүйтэй. Цэвэрлэгч нь нүүрний будаг арилгах, арьсны себум буюу тосны ялгарлыг хянах, арьсны гүн дэх бохирдлыг цэвэрлэх, арьсыг хуурайшуулахгүйгээр, тослогтуулахгүйгээр бохирдлыг арилгах зэрэг үйлчилгээтэй. Цэвэрлэгээний шатанд мөн гуужуулагчийг тодорхой хугацааны давтамжтай нэмэх нь зүйтэй юм. Учир нь үхэжсэн арьс нь үсний сүвийг бөглөн батгашуулах эрсдэлтэй гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.

Хоёр дахь гол алхам бол цэвэрлэгээний дараа арьсны тэнцвэрт байдлыг хадгалах, чийгшүүлэх, насны болон арьсны онцлогоос хамаарах нэмэлт арчилгаа зэрэг багтана. Энэ үе шатлал нь ихэвчлэн тоник – ессенз – ампул аль эсвэл серум – тос гэсэн дарааллаар явагддаг. (PS: Арьс арчилгаандаа нэг дор хэд хэдэн серум ашиглах боломжтой байдаг. Гэхдээ найрлагын хувьд хоорондоо харшлахгүй байх тал дээр анхаараарай).

Хамгийн сүүлийн алхмыг өглөөний арьс арчилгааны дараагаар хэрэгжүүлнэ. Энэ бол нарны тос. Яагаад нарны тос чухал вэ? Нарны тос нь арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалах бөгөөд нөсөө толбо үүсэх, өнгөө алдах, үхжих зэрэг эрсдэлээс хамгаалж залуу төрхөө удаан хадгалахад тусална. Та гэрээс гарахгүй байсан ч, бараг нар гардаггүй намар, өвлийн улиралд ч заавал өдөр тутамдаа нарны тосыг хэрэглэж хэвшээрэй.

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/pexels-pavel-danilyuk-6417971.jpg 1167 1911 eDoctor http://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png eDoctor2021-02-15 13:46:372021-02-19 10:57:11Өөрт тохирох эрүүл арьс арчилгаа хэрхэн бүрдүүлэх вэ?

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

Санал болгох нийтлэлүүд
амны хөндийн эрүүл мэнд Амны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд
арьс арчилгааны түгээмэл алдаа Арьс арчилгааны үед түгээмэл гаргадаг алдаа
амин дэм шим тэжээл Амин дэм, шим тэжээлээр хамгийн баялаг 10 хүнс
ходоодны хорт хавдар Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс
таргалалт Таргалалт ба эрүүл мэнд
элэгний хорт хавдар Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс
eDoctor
Нийтлэлч

.eDoctor

 Шинэ нийтлэл

  • таргалалтТаргалалт ба эрүүл мэнд2021-02-22 - 15:19
  • амны хөндийн эрүүл мэндАмны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд2021-02-18 - 16:51
  • Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг2021-02-16 - 15:31
  • Хүн амын насжилт, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс2021-02-16 - 15:12
  • Арьс арчилгааӨөрт тохирох эрүүл арьс арчилгаа хэрхэн бүрдүүлэх вэ?2021-02-15 - 13:46

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Арьс арчилгааны үед түгээмэл гаргадаг ал... арьс арчилгааны түгээмэл алдаа Хүн амын насжилт, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин...
Scroll to top