Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ
арьс арчилгааны түгээмэл алдаа

Арьс арчилгааны үед түгээмэл гаргадаг алдаа

2021-02-15 12:34

Бүсгүйчүүд бидний дунд өөр өөрийн гэсэн арьс арчилгааны зуршлууд байдаг. Үүний зэрэгцээ түгээмэл ойлголтоос үүдэн гаргах алдаанууд ч бий. Буруу дэглэмийг хэвшүүлснээр арьсны өнгөн давхаргыг гэмтээх, эмзэгшүүлэх, ямар ч бүтээгдэхүүн хүлээн авах чадваргүй болгох зэрэг эрсдэлтэй. Хэрэв та арьс арчилгааны түгээмэл алдаа болох дараах үйлдлийг хийдэг бол одооноос анхаарах хэрэгтэй болов уу.

Арьс арчилгааны түгээмэл 9 алдаа

  1. Будаг арилгагч/сүүн шингэн байхад усаар дахиж угаах шаардлага байхгүй.

Цөөнгүй охид, бүсгүйчүүд будаг арилгагч, сүүн шингэн зэрэг нь нүүрний бохирдлыг хангалттай хэмжээнд арилгадаг гэж үздэг. “Би бага будаг хэрэглэдэг, гэрээсээ гараагүй юм чинь, ус арьс хуурайшуулдаг” зэрэг түгээмэл ташуу ойлголтууд байдаг билээ. Ямар ч чанартай будаг арилгагч арьсны бохирдлыг дангаараа бүрэн арилгадаггүй. Заавал нүүрийг хоёр шатлалтайгаар тохирох усан суурьтай цэвэрлэгчээр давхар угаах шаардлагатай. Энэ нь гүний бохирдлыг татаж авч арьсыг тань бусад асуудлаас хамгаалах юм.

  1. Зөвхөн орой л нүүрээ цэвэрлэхэд ханалттай.

Үгүй дээ. Арьс арчилгааг заавал өглөө мөн орой хийх шаардлагатай. Учир нь биднийг унтаж байх хугацаанд тосны булчирхай нь ердийнхөөс их хэмжээний тос ялгаруулдаг бөгөөд энэ нь бактери үржүүлэх нөхцөл болж өгдөг. Тиймээс өглөөний цэвэрлэгээ оройныхтой ижил чухал юм шүү. Үүний зэрэгцээ өглөөний арьс арчилгаа нь бусад арчилгааны бүтээгдэхүүний шингэцийг сайжруулахад чухал нөлөөтэй байдаг байна.

  1. Тоник надад хэрэггүй, би шууд л тосоо түрхчихдэг.

Хэрвээ та энэ дарааллаар арчилгааны бүтээгдэхүүнүүдээ хэрэглэдэг бол түр азнаарай. Тоник нь арьсны хүчлийн төвшинг тэнцвэржүүлж эссенз, серум, ампул зэргийн үйлчилгээг илүү дэмжиж өгдөг үүрэгтэй. Тоникийг сонгохдоо арьсны төрөл болон асуудлаас хамааран сонгох шаардлагатай гэдгийг ч та бас мартуузай!

  1. Арьс арчилгааны бүтээгдэхүүнээ би дур мэдээд сонгочихдог.

Таны ходоод өвдөхөд та өөрөө “дур мэдээд” эмчилдэггүй шүү дээ. Тиймээс арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгохдоо ч мөн мэргэжлийн хүнтэй зөвлөж сонгох нь зүйтэй. Үнэхээр л арьсаа хайрлаж, залуугийн дүр төрхөө хадгалж үлдэхийг хүсдэг бол эрсдэлтэй сонголт битгий хийгээрэй. Зарим бүтээгдэхүүн найрлагадаа хэт химийн нэмэлт орцууд агуулдгаас үүдэлтэй арьсны чийгийг багасгах, үрчлээтүүлэх, үрэвсүүлэх зэрэг асуудлуудыг бий болгох магадлалтай. Иймд найрлага, насны заалт, бусад хэрэглэж буй арьс арчилгааны бүтээгдэхүүнтэй харшлах эсэхийг шалгаарай.

  1. Би арьсны төрлөө өөрөө оношилчихдог, заавал арьсны эмчид хандах шаардлагагүй.

Арьс арчилгааны ямар ч шатны бүтээгдэхүүнийг сонгоход арьсны төрөлд тулгуурлан хийдэг. Хэрвээ та арьсны төрлөө алдаатай тодорхойлсон бол хэрэглэж байгаа хэчнээн сайн, чанартай бүтээгдэхүүн ч арьсыг тань аврахгүй л болов уу? Дух гялалзаад байдаг юм чинь тослог, арьс таталдаад байдаг юм чинь хуурай гэх мэт түгээмэл ташуу ойлголтууд бий. Эдгээр нь өөр шалтгаантай ч байж болно. Жишээ нь тосны булчирхайн хэт идэвхтэй үйл ажиллагаа, түр хугацааны хуурайшилт, буруу сонгосон бүтээгдэхүүнээс үүдсэн гэмтэл, эрүүл мэндийн шалтгаан гэх мэт. Тиймээс өөрийн арьсны төрлийг тодорхойлохын тулд мэргэжлийн арьсны эмчид хандах нь шаардлагатай. Монголд үнэгүй арьс оношилгоо хийдэг эмнэлгүүд цөөнгүй байдаг.

  1. Тослог асуудалтай арьстай учраас спиртийн агууламжтай бүтээгдэхүүн ашигладаг.

Энэ бол буруу ойлголт. Тослог арьсыг тэнцвэржүүлдэг “матт” болгодог гэж боддог ч үнэндээ арьсны хүчлийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байдаг. Та спиртийн агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэж хуурай болгох оролдлого хийх тусам тосны булчирхай илүү их тос ялгаруулах болно. Ер нь л спиртийн агууламжтай арьс арчилгааны бүтээгдэхүүнээс татгалзах нь зүйтэй, учир нь хэрэглэсний дараагаар үрэвслийн дараах толбо удаан хугацаанд үлдээдэг байна.

  1. Чийгшүүлэх ба тэжээл өгөх нь адилхан ш дээ!

Эдгээр арчилгааны явц нь үнэндээ өөр юм. Арьс чийгшүүлэх бүтээгдэхүүнүүд эпидемес буюу арьсны өнгөн хэсэгт хүрч үйлчилдэг. Харин тэжээл өгөх бүтээгдэхүүнүүд нь арьсны гүний давхаргууд руу хүрч үйлчилдгээрээ ялгаатай. Хуурай, хүйтэн уур амьсгалтай үед арьсыг чийгшүүлэхээс гадна тэжээл өгөх шаардлагатай. Дан ганц хүйтний улиралд ч бусад үеүдэд ч арьсаа ачаалахгүй тохирох тэжээлийг өгч байх нь зүйтэй.

  1. Үргэлж скраб хэрэглэх нь арьсыг сэргэхэд улам л сайн нөлөөтэй!

Зарим охид, бүсгүйчүүд скраб болон бусад төрлийн гуужуулагч бодисыг бараг өдөр тутам хэрэглэж арьсаа маш их гэмтээж байгаагаа анзаардаггүй. Өдөр бүр арьсаа гуужуулах нь арьсны өнгөн давхаргыг гэмтээж хэт мэдрэг болгох, үрэвсүүлэх, арьсны өнгө алдах зэрэг эрсдэлд хүргэдэг. Тиймээс хэдэн удаагийн давтамжтай, ямар төрлийн гуужуулагч хэрэглэхийг мэргэжлийн хүнтэй зөвлөх шаардлагатай.

  1. Идэвхтэй найрлагатай бүтээгдэхүүн эрт хэрэглэж эхлэх тусам арьсанд сайн нөлөөтэй

Ямар ч чанартай бүтээгдэхүүн нь арьсны байгалийн үйл ажиллагаа, бодисын солилцоог орлохгүй. Арьс арчилгааны бүх төрлийн бүтээгдэхүүнд насны заалт байдгийг үл тоож яав ч болохгүй шүү, энэ зүгээр л нэг бичээд тавьсан тоо төдий биш юм. “Би одоо 40 гарч байгаа ч хүүхдийн тос миний арьсанд яг таг таардаг” гэх яриа нэг биш сонсож л байсан байх. Эсрэгээрээ улам хөгшрүүлэх явцыг хурдасгаж байдаг. Орчин үед арьс арчилгааны бүтээгдэхүүн дэвшилтэт технологи, ул суурьтай судалгаа зэрэг дээр тулгуурлах болсон тул, арьсны эрүүл мэндээ хадгалахын тулд насны ангилалдаа таарсан бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй шүү.

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/aris-archilgaa-tugeemel-aldaa.png 1080 1920 Д Цолмон http://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Д Цолмон2021-02-15 12:34:162021-03-04 16:01:54Арьс арчилгааны үед түгээмэл гаргадаг алдаа

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

Санал болгох нийтлэлүүд
Үс уналт ба эрүүл мэнд Үс уналт ба эрүүл мэнд
амин дэм шим тэжээл Амин дэм, шим тэжээлээр хамгийн баялаг 10 хүнс
Жирэмсний үед тулгардаг түгээмэл 15 асуудал болон тэдгээрийн шийдэл Жирэмсэн үед тулгардаг түгээмэл 15 асуудал болон тэдгээрийн шийдэл
амны хөндийн эрүүл мэнд Амны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд
Жирэмсэн үеийн фолийн хүчлийн хэрэглээ Жирэмсний үеийн фолийн хүчлийн хэрэглээ
Арьс арчилгаа Өөрт тохирох эрүүл арьс арчилгаа хэрхэн бүрдүүлэх вэ?
eDoctor
Нийтлэлч

.eDoctor

 Шинэ нийтлэл

  • Бэлгийн сулралСулралтай болсноор бэлгийн амьдрал зогсох уу?2021-03-05 - 17:30
  • Үс уналт ба эрүүл мэндҮс уналт ба эрүүл мэнд2021-03-02 - 15:07
  • таргалалтТаргалалт ба эрүүл мэнд2021-02-22 - 15:19
  • амны хөндийн эрүүл мэндАмны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд2021-02-18 - 16:51
  • Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг2021-02-16 - 15:31

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Амин дэм, шим тэжээлээр хамгийн баялаг 10 ... амин дэм шим тэжээл Арьс арчилгаа Өөрт тохирох эрүүл арьс арчилгаа хэрхэн бүрдүүлэх...
Scroll to top