Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Хөхний хавдар ба өөрөө хэрхэн шалгах тухай

2022-03-29/ Эрүүл бие

20-р зууны сүүл үеэс хөхний хорт хавдрын тархалт дэлхий даяар ихсэж байгаа нь тулгамдсан асуудал болоод байна. Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох хорт хавдрын хоёрдугаарт хөхний хорт хавдар бичигддэг ба 8 эмэгтэй тутмын 1 нь өвчлөх эрсдэлтэй байдаг. 2018 онд 2.09 сая хөхний хорт хавдрын тохиолдол  бүртгэгдсэн ба Төв Азийн зүүн  бүсийн 100,000 хүн амд 25.9 эмэгтэй, Шинэ Зеланд / Австралийн бүс 94.2 тохиолдол бүртгэгдсэн байна. 2020 оны 9-р сарын байдлаар АНУ-д хөхний хорт 276,480 тохиолдол бүртгэгдсэнээс 2,620 эрэгтэйчүүд байсан аж. Хавдар үүсэхэд удамшлын хүчин зүйлээс гадна, амьдралын буруу хэвшил маш ихээр нөлөөлдөг ба эрсдэлт хүчин зүйлийг өөрчилж болох болон өөрчилж болохгүй гэж ангилна.

Өөрчилж болохгүй хүчин зүйлс

Хүйс. Хөхний хавдар эмэгтэй, эрэгтэй хүмүүст хоёуланд нь тохиолдож болох бөгөөд эмэгтэй хүмүүст 100 дахин илүү үүсдэг.

Нас. SEER/Surveillance, Epidemiology and End result/ -ийн датагаар 50-аас доош насны эмэгтэйчүүдэд 100,000:44, 50-аас дээш эмэгтэйчүүдэд 100,000:345 тохиолддог гэжээ. Үүнээс үзэхэд нас ахих тусам хөхний хавдраар өвдөх эрсдэл нэмэгдэж байгааг харж болох юм.

Удамшлын түүх, генетикийн хүчин зүйл. Ээж эсвэл эгч нь хөхний хавдартай байсан бол хөхний хавдраар өвдөх эрсдэл 4 дахин, гэр бүл, хамаатан садны 2 болон түүнээс дээш гишүүн өвчилсөн бол 5 дахин нэмэгддэг байна. Хөхний хавдар нь BRCA1 болон BRCA2 генийн мутац буюу өөрчлөлтөөс үүсдэг аж.

  • Сарын тэмдэг болон нөхөн үржихүйн эрхтний өөрчлөлт
  • 12 наснаас өмнө сарын тэмдэг эхлэх
  • Сарын тэмдэг хожуу ирэх буюу 16 дээш насанд ирэх
  • Хэт орой буюу 50 дээш насанд цэвэрших
  • 30 дээш насанд анхны хүүхдээ төрүүлэх
  • Огт төрж байгаагүй
  • Цэвэршилтийн дараах даавар эмчилгээ
  • Үндэс, угсаа

Өөрчилж болох хүчин зүйл

  • Хөдөлгөөний хомстол
  • Таргалалт
  • Архины хэрэглээ
  • Туяанд өртөх
  • Даавар эмчилгээ

Шинж тэмдэг

Хөхний хорт хавдрын эхэн үед шинж тэмдэг илрэхгүй байж болох ба эрт илрүүлэг (маммограм) болон санамсаргүй байдлаар оношлогдох нь олонтаа.  Хөх өвдөх, хөхний хэлбэр алдагдах, хөхнөөс ялгадас гарах зэргээс гадна дараах өөрчлөлт илэрч болно:

  • Хөхний толгой хатуурах, хөх болон суганы орчим зангилаа төст үүсгэвэр , бэрсүү тэмтрэгдэх
  • Суганы тунгалгийн булчирхай томрох
  • Хөх арьсны өнгө өөрчлөгдөх, арьсны нүх, сүв томрох
  • Хөхний хэлбэр, хэмжээ өөрчлөгдөх
  • Хөх хавдах
  • Хөхний толгой дотогш татагдах
  • Хөхний толгойноос идээ гарах, ялгадас гарах

Хөхөө өөрөө шалгаж хэвшээрэй

Нөхөн үржихүйн насны бүх эмэгтэйчүүд сард 1 удаа хөхөө заавал шалгаж байх хэрэгтэй. Жон Хопкинсын эмнэлгийн судалгаагаар хөхний хорт хавдраар оношлогсдын 40% нь хөхөнд үүсгэвэр тэмтрэгдсэн гэх өгүүлэмжтэй ирдэг тул хөхөө тогтмол өөрөө шалгаж байх нь хөхний хавдрыг эрт илрүүлэх өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.

Алхам 1

Нэг гараа толгойн ардаа барьж 3 хуруугаараа нар зөв хүчтэй дарж тэмтэрнэ. Хоёр хөхийг харьцуулж тэмтрэхдээ ямар нэгэн бэрсүү, зангилаа, өөрчлөлт байгаа эсэхийг шалгаарай.

Алхам 2

Толины өмнө зогсож 2 хөхний хэлбэр, хэмжээ, өнгө болон ялгадас гарч буй эсэхийг харьцуулж харна. Мөн хөх болон суганы орчмыг сайтар харьцуулж шалгаарай.

Алхам 3

Хэвтэж байхдаа нуруун доороо дэр байрлуулж 1 гарыг толгойдоо авч, нөгөө гараар хөх болон суга орчмыг тэмтэрч үзнэ.

Дараах тохиолдолд та заавал эмчид хандах шаардлагатай

  • 40 дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа нарийн мэргэжлийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах
  • Хөх болон суганд ямар нэг зовуурь илрэх, хэлбэр , арьсны өнгө өөрчлөгдөх, хөхний толгой татагдах, хөхний толгойноос ялгадас гарах

PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Хэрэв танд ямар нэгэн зовуурь, сэжигтэй шинж тэмдэг ажиглагдаж байгаа бол эмч, мэргэжилтэнд хандахыг зөвлөж байна.

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/huek1.webp 630 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2022-03-29 17:37:472023-03-20 15:32:50Хөхний хавдар ба өөрөө хэрхэн шалгах тухай

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Та бүтэн нойр авч чадаж байна уу? Хорт хавдар үүсгэгч 15 хүнс
Scroll to top