Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Васкулит

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэлүүд Оношилгоо Эмчилгээ Зөвлөгөө

Васкулит нь судасны хана үрэвсэх өвчин юм. Судасны хана үрвэссэнээр цусны эргэлт удааширч улмаар бусад эд эрхтнүүдийг гэмтээдэг. Арьс, гэдэс, бөөр, мэдрэлийн судаснууд өртдөг. Өвчин үүсэх шалтгааныг нарийн тогтоогүй боловч дархлааны эсийн буруу үйл ажиллагаатай холбоотой гэж үздэг.

Богино хугацааны васкулитыг хурц хэлбэрийн, урт хугацаанд тохиолдох васкулитыг архаг хэлбэрийн гэж ангилдаг.

Васкулит нь хэнд ч тохиолдож болно. Хөнгөн хэлбэртэй бол эмчилгээ шаардагдахгүй эдгэрэх тохиолдол бий.

Шалтгаан

Васкулит нь тухайн хүний биеийн онцлог, удамшлын байдлаас болж үүсдэг байх боломжтой бөгөөд зарим тохиолдолд дархлааны систем муудсанаас үүддэг. Дархлааны систем дараах тохиолдолд муудсан байх магадлалтай. Үүнд:

  • Элэгний В болон С вирусийн халдвар авсан
  • Цусны хавдар туссан
  • Чонон яр, Хэрх өвчин зэрэг дархлалын өвчин туссан
  • Вирусийн халдварууд
  • Зарим эмийн сөрөг нөлөө зэрэг орно.

Васкулитаар өвчилсөн судаснаас цус шүүрч үрэвсдэг бөгөөд үрэвсэл нь судасны ханыг зузаарахад хүргэнэ. Зузаарсан хана нь судсыг нарийсгадаг тул түүгээр урсах цусны хэмжээ багасдаг. Үүний улмаас биеийн бусад эд эрхтэнд очих хүчилтөрөгч, шим тэжээлийн хэмжээ буурдаг байна.

Шинж тэмдэг

Цусны эргэлт удааширснаас үүдэн дараах шинж тэмдгүүд ажиглагддаг. Үүнд:

  • Халуурах
  • Толгой өвдөх
  • Ядрах
  • Жин хасах
  • Бие тавгүйрхэх
  • Шөнө ихээр хөлрөх
  • Арьсаар улаан зүйл туурах
  • Биеийн аль нэг хэсгээр бадайрах
  • Гарын шуунд зүрхний цохилт мэдрэгдэхээ болих зэрэг орно.

Хүндрэлүүд

  • Судасны цүлхэн болон бүлэн үүсэх
  • Хараа муудах, хараагүй болох
  • Цусны халдвар авах, уушгины үрэвсэл үүсгэх эрсдэлтэй тул цаг алдалгүй эмчлэх хэрэгтэй

Оношилгоо

  • Цусны шинжилгээ
  • Рентген
  • Компьютер томографи
  • Шээсний шинжилгээ

Эмчилгээ

Өвчний хүнд хөнгөнөөс хамаарч эдгэрэх хугацаа болон эмчилгээний төлөвлөгөө өөр байна. Гол эмчилгээ нь үрэвсэл дарах эмэн эмчилгээ юм. Хөнгөн үед 18-30 хоногийн хугацаанд эдгэрэх боломжтой. Мөн дахих магадлалтай учраас тодорхой хугацааны зайтай эмчлүүлэх шаардлагатай.

Энэ өвчний үед хэрэглэх зарим эм нь ходоод цочроох үйлдэлтэй тул эмийг сонгохдоо анхаарах хэрэгтэй.

Зөвлөгөө

  • Эрүүл зөв хооллох.Тослог багатай хүнс, жимс, ногоо, бүхэл үрийн хүнс хэрэглэх нь сайн нөлөөтэй.
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх.
  • Шингэнийг хангалттай хэмжээгээр уух нь хордлого тайлахад тустай.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Бие тавгүйрхэх, Жин хасах, Толгой өвдөх, Халуурах, Ядрах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Ясны шохойжилт Гүрээний судасны битүүрэл
Scroll to top