Зүрхний дутагдал
Зүрхний үйл ажиллагааны алдагдлаас болж зүрх эд эрхтний бодисын солилцоонд шаардагдах цусыг зохих хэмжээнд шахаж чадахгүй болсон зүрхний эмгэгийг зүрхний эмгэгийг “зүрхний дутагдал” гэнэ. Зүрхний дутагдал нь зүрхний булчингийн агшиж сунах хөдөлгөөн муудсанаас үүснэ. Ихэвчлэн зүрхний зүүн ховдлын булчингийн агших чадвар буурах ба энэ үед эд эрхтний бодисын солилцоонд шаардлагатай цусыг шахаж чадахгүйд хүрнэ.
Зүрхний дутагдлын төрлүүд | Тайлбар |
Зүүн талд | Уушгинд шингэн хуралдаж, амьсгал давхцахад хүргэнэ |
Баруун талд | Хэвлийд шингэн хуралдаж, хөл хавагнаж хөөнө |
Хоёр талд | Зүрхний хэм алдагдаж хурдан цохилно. |
Шалтгаан
Амьдралын хэв маягаа өөрчилж, зүрхний дутагдалд хүргэх титэм судасны нарийсал, цусны даралтын өөрчлөлт, чихрийн шижин, таргалалт зэргийн өвчнүүдийг хяналтандаа байлгах нь зүрхний дутагдлаас үүдэлтэй шинж тэмдгүүдийг бууруулж, чанартай урт урт наслахад тусална.
Зүрхний дутагдал нь баруун талдаа, зүүн талдаа эсвэл 2 талд аль алиныг нь хамарсан байж болдог. Дараах нөхцөлүүд нь зүрхийг гэмтээж, зүрхний дутагдал үүсгэнэ гэж үзнэ.
- Зүрхний шигдээс болон зүрхний титэм судасны нарийсал
- Цусны даралт ихсэх
- Зүрхний булчин гэмтсэн бол
- Зүрхний булчингийн үрэвсэл
- Төрөлхийн зүрхний гажгууд
- Зүрхний хэм алдагдах
- Чихрийн шижин, ДОХ, бамбай булчирхайн тархмал хордлогот бахуу, бамбай булчирхайн дааврын хэт багасалт, төмрийн илүүдэл зэргийн бусад өвчнүүд
- Зүрхний булчинг гэмтээдэг вирусээр халдварлах
- Архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ
- Тамхи татах
- Хэт таргалалттай байх зэрэг орно.
Шинж тэмдэг
Зүрхний дутагдал нь гэнэтийн байдлаар үүссэн эсвэл урт хугацааны туршид үргэлжлэн архаг хэлбэртэй болсон байж болно. Энэ өвчнөөр өвчилсөн бол дараах шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд:
- Амьсгал давхцах
- Ядарч сульдах
- Хөл, шагай хэсгээр хавдах
- Зүрхний хэм тогтворгүй болох
- Ихээр ханиалгах, ягаан өнгийнцэр гарах
- Шөнө бие засахнь ихсэх
- Хэвлий хавагнах, хөөх
- Гэнэт жин нэмэх
- Хоолны дуршил муудаж, толгой эргэх
- Анхаарал төвлөрөх чадвар муудах
- Гэнэт амьсгал давчдах
- Уушги хавагнах
- Цээжинд дээр дарж өвдөх зэрэг орно.
Хүндрэл
- Бөөрний дутагдал – зүрхний дутагдал нь бөөрөнд очих цусны эргэлтийг багасгаж улмаар бөөрний дутагдалд хүргэх аюултай.
- Элэгний гэмтэл – Зүрхний дутагдлаас үүдэн шингэн ихээр ялгарч элгэнд хэт ачаалал очих тохиолдол элбэг тул элгийгсорвижиж, цаашид хэвийн ажиллах боломжгүй болгодог.
Урьдчилан сэргийлэх
Бөөр, зүрхний хэвийн ажиллагааг өвдөөгүй үедээ хянах, өвдсөн бол цаг алдахгүй эмчлүүлэх хэрэгтэй. Мөн чихрийн шижин, артерийн даралт ихсэх өвчнөөр өвдөхгүй байх, өвдсөн бол эмчлэх, хянах хэрэгтэй.
Мөн жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт орж хэвших. Эдгээрээс гадна зүрхний хэвийн үйл ажиллагааг аажмаар алдагдуулж өвчлүүлдэг дараах муу зуршлуудаас татгалзах хэрэгтэй.
- Тамхи татахгүй байх
- Жингээ зохистой түвшинд барих
- Өдөр бүр хөл, шагайгаа хөөж хавдсан эсэхийг шалгах
- Эрүүл хооллох – Жимс ногоо болон бүхэл үрийн хүнс хэрэглэх
- Давс багатай хүнс хэрэглэх
- Өөх тостой зүйл идэхгүй байх
- Архины хэмжээг хязгаарлах
- Дасгал хөдөлгөөн хийх
- Стрессд орохгүй байх
- Сайн унтаж, амрах
Мөн зүрхний дутагдалд ороогүй ч дээрх зүйлсийг мөрдлөг болгосноор зүрхний дутагдал, бусад зүрхний олон өвчлөл хүндрэлээс урьдчилан сэргийлж чадна.
Эмчилгээ
Зүрхний дутагдлын үеийн эмчилгээг үндсэнд нь эмэн болон мэс заслын гэж ангилж болно.
Эмэн эмчилгээ
Судас өргөсгөх, цус шингэрүүлэх, цусны даралт бууруулах, зүрхний гэмтлийг эдгээх, зүрхний хэмийг тогтворжуулах зэрэг үйлчилгээтэй эмүүдийг эмчийн заавраар урт хугацаанд хэрэглэдэг. Мөн шаардлагатай тохиолдолд тогтмол зайтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хүчил төрөгчийн аппарат залгуулна.
Мэс засал эмчилгээ
- Зүрхний титэм судсыг тойруулах мэс засал – хүний биеийн бусад хэсгээс авсан судсыг зүрхэнд залгаж, бөглөрч байгаа судсаар цус гүйлгэхгүй харин шинэ судсаар цус гүйдэг болгох мэс засал юм. Энэ мэс засал эмчилгээг титэм судасны нарийсалтай үед хийнэ.
- Хэрэв зүрхний хавхлагын хэвийн бус ажиллагаанаас зүрхний дутагдал үүссэн бол хавхлагыг хэвийн үйл ажиллагаатай болгох мэс засал хийнэ.
- Зүрх шилжүүлэн суулгах мэс засал – эрүүл зүрхээр өвчилсөн зүрхийг солих энэ эмчилгээ нь үр дүнгээ маш сайн үзүүлдэг.