Рахит буюу хүүхдийн сульдаа өвчин
Д витамины дутагдлаас үүдэн хүүхдийн яс зөөлөрч, сийрэгжих өвчинг рахит буюу сульдаа өвчин гэнэ. Д витамины хамгийн гол үйлчлэл нь ясанд кальцийг хуримтлуулж, кальци фосфорыг зохицуулж өгөх биологийн чухал ач холбогдолтой. Харин энэ зохицуулга алдагдсанаар рахит өвчин үүсдэг. Тиймээс Д витамины агууламжтай хоол хүнс, нэмэлт хүнсний бэлдмэл хэрэглэх шаардлагатай.
Шалтгаан
Д витамины дутагдал нь дараах шалтгаануудаас үүссэн байж болно.
- Д витамин гадны шалтгаанаас биед орохгүй байх
- Нарны гэрэл – Хүний биеийн арьс нь нарны гэрэлд гарахад Д витамин ялгардаг. Хангалттай хүүхдээ салхилуулаагүйгээс эсвэл хүүхдэд нарны тос түрхэж өгдөг бол нарны гэрлээс бий болох Д витамин дутагдана.
- Хүнс – Загасны тос, өндөг, сүү, жимс зэрэг Д витаминаар баялаг хүнс бага хэрэглэснээр дутагдал үүсч болно.
- Биед хангалттай Д витамин орж байгаа ч ясанд шингээж чадахгүй байх
- Шулуун гэдэсний үрэвсэл
- Бөөрний эмгэгүүдээс үүдэн Д витаминыг ясанд шингээж чадахгүй байх нөхцөл үүснэ.
Нөлөөлөх хүчин зүйлс
- Бараан өнгийн арьстай байх – Арьсны өнгө бараан байх нь Д витамины ялгарах хэмжээг багасгана.
- Жирэмслэлтийн үед Д витамины дутагдалд орох – Архаг Д витамины дутагдалтай эмэгтэйгээс гарсан хүүхэд сульдаа өвчтэй болох магадлалтай.
- Дутуу төрсөн байх – Хугацаанаасаа өмнө төрсөн хүүхэд сульдаа өвчтэй болох магадлал өндөр байна.
- Эмний гаж нөлөө – ХДХВ болон зарим төрлийн халдварын эсрэг эм ууснаар Д витамин дутагдаж болно.
- Хөхний сүү шим тэжээл багатай байх – Хэрэв эхийн сүү Д витаминаар хангалттай баялаг биш бол хүүхэд витамины дутагдалд орж улмаар сульдаа өвчтэй болно.
Шинж тэмдэг
- Хүүхдийн өсөлт удаашрах
- Аарцаг, нуруу, хөлөөр өвдөх
- Булчин сулрах
- Хөл дугуйрч , майга болох
- Бугуй, шагай өргөн болох
- Хавирганы яс товойж хэрзийж харагдах
- Аюулхайн урд хэсэгт хавирга бэхлэгдэх заагт товойн, самфингийн эрх шиг болсон байх
- Хүүхдийн зулай эрт битүүрэх
- Шээс маш эхүүн үнэртэй, өтгөн болох
Хүндрэл
- Өсөлт зогсох
- Нурууны яс дугуйрах
- Биеийн араг яс хэвийн бус болох
- Шүдний гажиг
- Таталт өгөх
Урьдчилан сэргийлэлт
Нарны гэрэл нь Д витаминыг нэмэгдүүлэх хамгийн сайн эх үүсвэр бөгөөд өдрийн наранд 10-15 минут гарахад хангалттай хэмжээний Д витамин биеэс ялгардаг. Харин хүүхэд бараан арьстай бөгөөд өвлийн улиралд салхинд гарч байгаа бол 30-35 минут салхилаарай. Мөн Д витаминаар баялаг хүнс хэрэглээрэй. Үүнд:
- Хүүхдийн нэмэлт тэжээл
- Хүүхдийн өглөөний хоол
- Талх
- Сүү (сүүн бүтээгдэхүүн Д витамины агууламж их байдаг тул зөвхөн сүү уугаарай)
- Жүржийн шүүс зэрэг орно.
Хэрэв та жирэмсэн бол Д витамины нэмэлт тэжээлийг эмчийн заавраар хэрэглээрэй.
Оношилгоо
Эмч биеийн дараах хэсгүүдэд үзлэг хийж, хүүхдийн ясан дээр дарж хэвийн бус байгаа эсэхийг шалгадаг.
- Гавлын яс – Сульдаа өвчтэй хүүхдийн гавлын яс зөөлөн байдаг
- Хөл – Хөл дугуйрч, мэдэгдэхүйц майга байвал сульдаа өвчтэй байх магадлалтай
- Цээж – Рахиттай хүүхдийн хавирганы яс нааш товойсон байдаг
- Бугуй болон шагай – Хэвийн хүүхдийнхээс илүү өргөн бугуйн болон шагайн ястай байна
- Рентген зураг – Хүүхдийн ясыг рентген зургаар үзэж ясны гаж ургалт байгаа эсэхийг тодорхойлно.
- Цусанд Д тодорхойлох
Эмчилгээ
Сульдаа өвчний үед кальци, Д витаминыг нэмэлт тэжээл байдлаар хэрэглэж эмчилдэг. Гэхдээ заавал мэргэжлийн эмчийн үзлэг, заавар зөвлөгөөний дагуу хэрхэн, ямар тунгаар уух нарийн заалтыг дагах ёстой.
Хүүхдийн хөл хэт дугуйрсан, нурууны яс хэвийн бус хэлбэртэй болсон тохиолдолд мэс засал хийж хэлбэр засах эмчилгээ хийдэг.