Могойд хатгуулах
Хортой могойд хатгуулах нь амь насанд аюултай байж болох бөгөөд яаралтай түргэн тусламж дуудах, эмнэлэгт хандах шаардлагатай. Хоргүй могойд хатгуулах нь ч харшлыг өдөөх замаар амь насанд аюултай нөхцөл үүсгэж болно. Ямар төрлийн могойд хатгуулснаа мэдэхгүй байгаа бол хортой могойд хатгуулсан мэтээр арга хэмжээ авна.
Могойд хатгуулсан дариудаа хатгуулсан хэсгийг савангаар угааж, хүйтэн жин тавих байдлаар арга хэмжээ авах бөгөөд заавал эмнэлэгт очих шаардлагатай.
Шинж тэмдэг
Могойд хатгуулсны дараахан могой маш хурдан алга болдог. Дараах шинж тэмдэг илэрнэ.
- Могойн шүдний 2 мөр үлдсэн байх
- Хатгуулсан хэсэг хавдаж улайх
- Хатгуулсан хэсэгт өвдөх
- Бөөлжих
- Дотор муухайрах
- Хөлс гарах
- Шүлс гоожих
- Хөл гар болон нүүр бадайрах
Мөн зарим төрлийн хорт могойд хатгуулах үед дараах шинж тэмдэг илэрч болно. Үүнд:
- Нүд анилдах
- Цусны даралт буурах
- Ам цангах
- Булчин сулрах
- Арьсны өнгө өөрчлөгдөх
- Бие хөших зэрэг илэрч болно.
Анхны тусламж
- Түргэн тусламж дуудах
- Хатгуулсан хүнийг хөдөлгөхгүй байх. Хөдлөх тусам хор биеэр тархдаг.
- Хувцас болон гоёл чимэглэлийг тайлах
- Хатгуулсан хүнийг машинаар эмнэлэгрүү хүргэж болно. Хатгуулсан хүн алхаж болохгүй.
- Хатгасан могой үхсэн бол ямар төрлийн могой болохыг тогтоох
Дараах зүйлсийг хийж БОЛОХГҮЙ!
- Могойд хатгуулсан хэсгийг зүсэх
- Хүйтэн жин тавих
- Эм өгөх
- Хатгуулсан хэсгийг өргөхгүй байх
- Амаараа хорыг сорж авах гэж оролдохгүй байх
- Хорыг шахуургаар татах гэж оролдох
Урьдчилан сэргийлэлт
- Зэрлэг могойд хүрэхгүй байх
- Овоорсон мод, навч, чулуунаас хол явах
- Могойтой ойр ажилладаг бол түрүүтэй гутал, бээлий, урт өмд өмсөх
Эмчилгээ
Могойд хатгуулсны дараа ихэвчлэн хорын эсрэг тариа тарьдаг.