Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Түлэгдэлт

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Урьдчилан сэргийлэлт Анхны тусламж

Түлэгдэл нь тухайн эд зүйл, гэмтлийн зэргээсээ шалтгаалаад эрүүл мэндэд хөнгөн, хүнд, аминд халтай эрсдэлүүдийг үүсгэдэг.

Үйлдвэрийн нөхцөлд химийн бодис, өндөр хүчдэлтэй цахилгаанд түлэгдэх байдал элбэг тохиолддог бол ахуйн орчинд халуун цай хоол, цахилгаан барааны буруу хэрэглээнээс үүдэлтэй түлэгдэлт илүү тохиолддог. Тэр дундаа бага насны хүүхэд хараа хяналтгүй байдлын улмаас түлэгдэлтэд өртөх магадлал их гардаг.

Хөнгөн зэргийн түлэгдэлтийн үед гэрийн нөхцөлд арга хэмжээ авч болох ч түлэгдэлтийн зэргийг тодорхойлж байж тусламж үзүүлэх нь зүйтэй.

Түлэгдэлтийн  төрлүүд:

  • 1-р зэргийн түлэгдэл нь зөвхөн арьсны өнгөн давхаргыг хамарч, улайж хавдах, зовуураар илэрдэг. Гэрийн нөхцөлд анхны тусламж үзүүлж эмчилбэл 7-10 хоногийн хугацаанд эдгэрэх боломжтой.  Нарны гэрэлд түлэгдэх байдал түгээмэл тохиолддог.
  • 2-р зэргийн түлэгдэл  нь  арьсны өнгөн бөгөөд гүн давхаргыг хамарч гэмтээдэг. Түлэгдсэн хэсэгт улайх, загатнах, хавдах, цэврүү үсрэх зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд шарх нь нойтон, чийглэг байдаг. Энэ зэргийн түлэгдэлтийн үед сорви тогтох аюултай.
  • 3-р зэргийн түлэгдэл нь арьсан доорх өөхөн давхаргыг гэмтээх бөгөөд тухайн хэсгийн арьс хар эсвэл цагаан өнгөтэй, тослог, гялгар харагддаг. Мөн мэдрэлийг гэмтээх, амьсгалахад бэрх, түлэгдсэн хэсэг мах руугаа орох, цус гарах, хавдах зэрэг хүнд хэлбэрээр илэрдэг.

Түлэгдэлтийн шалтгаан нөхцөлийг авч үзвэл

  • Гал
  • Халуун ус, буцалсан шингэн зүйл
  • Халуун металл, шил
  • Цахилгаан
  • Хорт хавдрын туяа эмчилгээ
  • Нарны гэрэл, гэрлийн чийдэн
  • Химийн бодис
  • Тамхины цог гэх мэт зүйлд түлэгдэх эрсдэл өндөр байдаг.

Түлэгдэлтийн үед анхны тусламж үзүүлэхгүй даамжруулах нь түлэгдсэн хэсэгт үрэвсэл явагдаж идээлэх, цус алдах, биеийн дулаан буурах, амьсгалын зам саадах, сорив тогтох, цаашлаад яс, үе мөчний өвчин үүсгэх аюултай. Тиймээс дээрх гэмтлийн зэргээс хамааран яаралтай арга хэмжээ авч, эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Урьдчилан сэргийлэлт

  • Халуун цай хоол, эд зүйлийг хүүхдээс холдуулж, гар хүрэхгүй аюулгүй газар байлгах
  • Халуун цахилгаан хэрэгслийг хэрэглээгүй үедээ унтраах, шалгах
  • Хүүхдэд хоол өгөхөөс өмнө халууныг нь тохируулах
  • Хүүхдийг усанд оруулахдаа тохойгоо дүрж үзэн температурыг тохируулах
  • Халуун наранд гадуур явах, хүүхдээ тоглуулахдаа нарны тос түрхэх
  • Гал гаргаж болох зүйлсийг хүүхдээс хол байлгаж, аюулгүй байдлыг шалгах хэрэгтэй.

Анхны тусламж

  • Хөнгөн зэргийн түлэгдэлтийн үед түлсэн зүйлийг холдуулах, хувцсыг нь тайлж түлэгдсэн хэсгийг урсгал хүйтэн усанд 5-10 минут сойх нь түлэгдэл даамжрахыг зогсоодог. Яаран бэгнэж боолгүйгээр, гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Хүнд гэмтэл авсан бол нэн түрүүнд түргэн тусламж дуудах
  • Амьсгалж байгаа эсэхийг шалгах (шаардлагатай бол хиймэл амьсгал хийх)
  • Өвчин намдаах эм хэрэглэж яаралтай эмчид хандах хэрэгтэй.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Арьс загатнах, Арьс улайх, Арьс хавдах, Түлэгдэх

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Тогонд цохиулах үед үзүүлэх анхны туслам... Усанд живэх
Scroll to top