Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Хөлдөлт

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шинж тэмдэг Үе шат Хүндрэл Урьдчилан сэргийлэлт Эмчилгээ

Арьс болон арьсны доорх өөхөн давхарга хүйтэн зүйлд удаан хугацаанд хүрэх эсвэл хүйтэн газар удаан хугацаанд байх, хөлдөөх чанартай химийн бодист хүрч гэмтэхийг “хөлдөлт” хэлнэ. Ихэнх тохиолдолд гар хөлийн хуруу, хамар, чих, хацар, эрүү хөлддөг.

Хөлдөж эхлэхэд арьс гэмтэн, өнгө нь өөрчлөгдөж, халуу оргиж эхлэх шинж тэмдэг ажиглагдах бөгөөд хөнгөн хөлдөлтийн үед арьс хүнд гэмтэхгүй. Харин хүнд зэргийн хөлдөлт нь арьс, арьсан доорх өөхөн давхарга, булчин, ясыг гэмтээх аюултай.

Шинж тэмдэг

  • Эхлээд даарч байгаад хатгаж байгаа мэт мэдрэмж төрөх
  • Бие бадайрах
  • Арьсны өнгө улаан, цагаан, шар болох
  • Арьс хатуурах
  • Булчин хөшиж хөдлөхөд бэрх болох
  • Дулаацсаны дараа улайх

Хөлдөх үед арьс бадайрдаг тул хөлдөж байгаагаа анзаарахгүй байж болно.

Үе шат

Хөлдөж эхлэх – Хөлдөлтийн эхний шат бөгөөд арьсны өнгө цайрч, маш ихээр даарна. Улмаар хөлдөж буй хэсгийг зүүгээр хатгаж байгаа мэт санагддаг. Дулаацах үед өвдөлт мэдрэгддэг. Хөлдөлт эхэлсний дараа дулаан газар байснаар хэвийн болох боломжтой.

Өнгөн хөлдөлт – Энэ хөлдөлтийн дараагийн үе бөгөөд арьс улайж, цагаарч, цайж ажиглагдана. Арьс зөөлөн байх боловч арьсан доорх өөхөн давхарга зайрмагтаж эхэлсэн байдаг. Арьс дулаацаж байгаа мэт санагдах боловч энэ нь маш аюултай нөхцөл юм. Хэрэв энэ үед дулаацаж чадвал арьсны өнгө бараан хөх эсвэл ягаан өнгөтэй болох бөгөөд хатгуулж өвдөх, шатаж буй мэт өвдөлт ажиглагддаг. 24-36 цагийн дараа цэврүү үүснэ.

Гүн хөлдөлт – Хөлдөлт үргэлжлэх тусам арьсны бүх давхаргуудад нөлөөлөх бөгөөд даарах мэдрэмж ч төрөхөө байж, хөлдсөн хэсэг бадайрна. Улмаар өвдөлт, дааралт, бие эвгүйцэх бүх мэдрэмжүүд арилж, булчин хөшиж хөдлөхөө больдог. Энэ үед дулаацвал 24-48 цагийн дараа том цэврүүнүүд үүсэх бөгөөд хөлдсөн хэсэг харлаж, хатууран үхэждэг. Үхэжсэн хэсгийг тайрч авна.

Хүндрэл

  • Хүйтэнд хэт мэдрэг болох
  • Дахин хөлдөх магадлал нэмэгдэх
  • Үе мөчний үрэвсэлтэй болох
  • Хүүхдийн хувьд хөлдсөн хэсэг хурдан үхэждэг
  • Халдвар авах
  • Буглаа үүсэх

Урьдчилан сэргийлэлт

  • Хэт хүйтэнд явахгүй байх
  • Дулаан хувцаслах
  • Чихний хамгаалалт зүүх
  • Хурууны бээлий өмсөх
  • Дасгал хөдөлгөөн хийж цусны эргэлтийг сайжруулах

Эмчилгээ

Хөлдөлтийн аль үед байгаагаас хамаарч эмэн болон бусад эмчилгээг хийнэ. Хөнгөн хөлдөлтийг анхан шатны тусламжаар бүрэн эмчлэх боломжтой боловч бусад тохиолдолд заавал мэргэжлийн эмчийн зааврын дагуу эмчилнэ.

Анхан шатны тусламж

  • Хөлдсөн хэсгийг сугаруу хийх
  • Хүйтэн газраас холдох
  • Хөлдсөн хэсгийг удаанаар дулаацуулах
  • Биеийн хөлдсөн хэсгийг эхлээд хүйтэн усанд 5-15 минут хийх ба дараа нь бүлээн усанд 10 минут байлгана. Хөлдсөн хэсгийг шууд халаах гэж оролдох нь түлэх эрсдэлийг үүсгэнэ.
  • Нэгэнт хөлдсөн хэсгийг дахин хөлдөөхгүй байхад анхаарах
  • Өвчин намдаах эм уулгах
  • Хөлдсөн хөл дээр явахгүй байх, таяг тулах
  • Хэрэв цэврүү үүссэний дараа бадайрсан хэвээр байвал эмчид сануулан хэлэх

Хэрэв хөлдсөн хэсэг үхэжсэн бол хагалгааны аргаар тайрч авдаг.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Арьс дулаацсаны дараа улайх, Арьс хатуурах, Арьсны өнгө өөрчлөгдөх, Бадайрах, Булчин хөших, Хөлдөх

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Хоолны хордлого Яс хугарах үед үзүүлэх анхны тусламж
Scroll to top