Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Хоолны хордлого

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Урьдчилан сэргийлэлт Эмчилгээ

Хоол хүнс нян, вирус, жижиг шимэгчээр бохирдож түүнийг хүн идэхэд хоолны хордлого болно. Хоол хүнсийг бэлтгэн хийх шат дамжлагын аль ч явцад нян, вирус, жижиг шимэгчид хүнсэнд орох боломжтой. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд хоол тэжээл бэлтгэх, горимын дагуу хоол хүнсийг савалж хадгалаагүйгээс хоол хүнсний чанар муудаж, хүний эрүүл мэнд, амь насанд нөлөөлөхүйц бохирдох нь хоолны хордлогыг үүсгэнэ. Мөн олон нийтэд зориулсан хоол хүнсийг бэлтгэгч, тогооч нь эрүүл мэндийн зохих үзлэгт орж, үйлчлэх эрхтэй байх ёстой.

Шалтгаан

Хүнсийг буруу ургуулах, хураах, хадгалах, боловсруулах зэргээс хүнсэнд нян орж болох бөгөөд нэг хүнснээс нөгөөд дамжина.

  • Дархлаа суларсан үед хоолны хордлогод өртөх нь хялбар
  • Дааврын өөрчлөлт нь нянд өртөмтгий болгодог. Жишээ нь жирэмсэн эхчүүд.
  • Дархлаа нь хангалттай хүчтэй байдаггүй бага насны хүүхдүүд мөн хоолны хордлогод өртөх нь эрсдэл өндөртэй тооцогддог.

Шинж тэмдэг

  • Дотор муухайрах
  • Бөөлжих
  • Гүйлгэх
  • Хэвлийгээр өвдөх, базлах
  • Халуурах

Хүнд хордлогын үед түргэн тусламж дуудахыг зөвлөнө. (Түргэн тусламж – 103)

Олон удаагийн давтамжтай бөөлжиж, гүйлгэснээр шингэн ихээр алдах, толгой  эргэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.

Урьдчилан сэргийлэлт

  • Хоол идэхээс өмнө гараа тогтмол угааж байх
  • Халуун усаар, савандаж гараа угааж байх
  • Хоол хийхдээ гараа угаах
  • Түүхий хоол идэхгүй байх
  • Түүхий махыг бусад хүнснээс тусад нь хадгалах
  • Шүүрхий хоол хийхгүй байх
  • Найдвартай үйлдвэрт хийгдээгүй бүтээгдэхүүн идэхгүй байх

Эмчилгээ

Хэрэв хоолны хордлогын шинж тэмдэг, зовиурууд 48 цагийн дотор зогсохгүй бол эмчид хандахыг зөвлөнө. Хоолны хордлогын үеэр шингэн нөхөх эмчилгээг түлхүү хийх ба, антибиотик хэрэглэж нян бактерийг устгадаг. Харин гэрийн нөхцөлд,

  • Хэдэн цагийн турш хоол идэхээ зогсоож, зөвхөн ус ууна
  • Хоросол найруулж ууна /нэг халбага давс, дөрвөн халбага элсэн чихрийг 1л усанд найруулж өдрийн турш бага багаар ууна/
  • Хоол идэж эхлэхдээ шөл, бантан идэх
  • Гүйлгэлт зогстол өөх тостой хоол, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

 

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Бөөлжих, Гүйлгэх, Дотор муухайрах, Суулгах, Халуурах, Хэвлийгээр базлах, Хэвлийгээр өвдөх

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Хахах үед үзүүлэх анхны тусламж Хөлдөлт
Scroll to top