Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Насжилтад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс

2021-02-16/ #Басбус

Дэлхий дахинд судлаачид хүн амын насжилт, түүнд нөлөөлөх хувь хүний болон нийгмийн хүчин зүйлсийг судалсаар байна. Хорт хавдар, зүрхний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тогтмол бясалгал хийх, их хэмжээгээр идэхгүй байх, зөв хүнтэй гэрлэх, гэртээ амьтан тэжээх, хөдөө орон нутагт амьдрах зэрэг нь урт наслалтад эерэг нөлөө үзүүлдэг.

Хүн амын насжилт ба түүнд нөлөөлөгч хүчин зүйлс:

Хүн амын насжилтад эерэг болон сөрөг нөлөө үзүүлэх олон хүчин зүйл бий. Дараах графикт насжилтад хамгийн сайн нөлөө үзүүлэх хүчин зүйлсээс эхлэн хамгийн сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлсийг хүн амын насжилтад хэдэн жил нэмэх эсвэл буурулах боломжтойг үнэлэн харуулжээ.

Уг графикаас харахад насжилтад хамгийн өндөр эерэг нөлөөтэй хүчин зүйлс нь хавдраас сэргийлэх, эмэгтэйчүүдтэй цагийг өнгөрүүдэх, амьдралын эрүүл хэв маяг зэрэг хүчин зүйлс байгаа бол шинжлэх ухааны нотолгоо сайн эерэг хүчин зүйлс нь амьдралын эрүүл хэв маяг, эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн зэрэг байна.

Харин нөгөө талаас насжилтад хамгийн сөрөг нөлөөтэй хүчин зүйлс нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах, таргалалт зэрэг байгаа нь шинжлэх ухаанаар нотлогджээ.

Ингээд зарим хүчин зүйлсийн талаар бяцхан зөвлөмж хүргэе:

Хорт хавдраас сэргийлэх

Хүн төрсөн цагаасаа эхлэн хавдар үүсгэгч хүчин зүйлсийн өртөлтөөс сэргийлэхэд наслалт 15 жилээр уртсах боломжтой гэж судлаачид үзэж байна.

Бясалгал хийх

Та иог, тай-чи зэрэг тайвшруулах дасгалыг тогтмол хийснээр наслалтаа 12 хүртэлх жилээр нэмэгдүүлэх боломжтой. Өндөр настай хүмүүс иог хийх нь олон төрлийн өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлдэг байна. Нийт 2000 хүн хамруулсан судалгааны дүнгээр өдөр бүр тайвшруулах дасгал хийдэг ахмадууд ижил насныхантай харьцуулахад зүрхний шигдээсийн эрсдэл 87 хувиар бага, хавдрын эрсдэл 55 хувиар бага байжээ.

Харин хэт их махны хэрэглээ, 7 цагаас их унтах, 8 цагаас илүү сууж ажиллах, таргалалт, тамхи татах, согтууруулах удаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь наслалтыг богиносгодог байна. Тухайлбал,

Удаан  хугацаагаар суух

Дасгал хөдөлгөөн идэвхтэй хийдэг байсан ч өдөрт 8 – 12 цаг суух нь наслалтыг бууруулахад нөлөөлдөг байна. Өдөрт 4 цаг суудаг хүнтэй харьцуулахад нас баралтын түвшин 4-8 цаг суухад 3.96 %, 8-11  цаг суухад 28.0 %, 11+ цаг суухад 68.6% -иар нэмэгддэг байна.

Их унтах

Судлаачид 6 жилийн турш өдөрт дунджаар 8-аас дээш цаг унтахад нас барах магадлал 13-15 хувиар нэмэгддэг гэж үзжээ. Мөн шөнө багадаа таван цаг унтдаг байх нь нас баралтын эрсдэлийг бууруулдаг байна.

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/nasjilt.jpg 557 1080 eDoctor https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png eDoctor2021-02-16 15:12:062023-03-20 15:42:51Насжилтад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Хэрхэн өөрт тохирсон арьс арчилгааг бүрдүүлэх... Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгд...
Scroll to top