Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг

2021-02-16/ #Басбус

Эрт нас баралтад хувь хүний хандлага, итгэл үнэмшил, зан үйлийн олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Гэвч хамгийн нийтлэг асуудал болж буй нь удаан хугацаагаар суух явдал юм. Удаан хугацааг сууж өнгөрөөх нь ажлын онцлог, компьтерийн хэрэглээ нэмэгдсэнтэй шууд холбоотой. Бид энэ удаа өдөрт суух хугацаа болон эрт нас барах эрсдэлийн холбоо хамаарлын талаарх баримт, сэргийлэх аргуудын талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Урт наслахыг хүсвэл өдөрт 8-аас бага цаг суу

Та наслалтаа уртасгахын тулд дасгал хөдөлгөөний идэвхээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ суух цагаа багасгах шаардлагатай. Учир нь та долоо хоногт 5 цагаас дээш хугацаагаар идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийсэн ч өдөрт 8 – 12 цаг сууж ажиллаж байгаа бол таны наслалтад нөлөөлөх асуудал болно. Тухайлбал, Австрали улсад 222, 497 хүнд хийсэн судалгааны дүн өдөрт 11-ээс дээш цаг суугаа ажил хийх нь эрт нас барах эрсдэлийг 1.4 дахин нэмэгдүүлж болохыг харуулж байна. Тиймээс тодорхой хэмжээнд спортоор хичээллэдэг эсвэл фитнест явдаг байсан ч өдөрт сууж буй цагаа тогтмол хянаж багасгах арга хэмжээ авах хэрэгтэй.

Өдөрт 4-өөс дээш цаг суудаг бол долоо хоногт 5-аас дээш цаг идэвхтэй хөдөлгөөн хий

2019 онд 267,119 хүн хамруулсан судалгааны дүнгээр өдөрт 8 цагаас дээш суудлын ажил хийдэг байх нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь харагдаж байна. Тус судалгааны дүнгээр тогтмол идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж байх нь нас баралтын эрсдэлийг тодорхой хэмжээнд багасгадаг гэдгийг тогтоожээ. Тухайлбал, дасгал хөдөлгөөн огт хийдэггүй, өдөрт 4-өөс дээш цаг суух нь нас барах эрсдэлийг 1.3 дахин нэмэгдүүлдэг бол харин дасгал хөдөлгөөн хийдэг бүлэгт энэ эрсдэл ажиглагдаагүй байна. Мөн өдөрт 11 цагаас дээш суудаг хүмүүс дасгал хөдөлгөөн хийдэггүй байх нь нас барах эрсдэлийг 1.7 дахин нэмэгдүүлэх магадлалтай.

Удаан хугацаанд суух нь бүх өвчлөлийн шалтгаант нас баралтын эрсдэл болдог

Удаан хугацаагаар суух нь биеийн жингийн илүүдэл, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг өвчлөлийн шалтгааны улмаас үүдсэн нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Жишээлбэл, эрүүл хүмүүстэй харьцуулахад чихрийн шижин, зүрхний судасны эмгэгтэй хүмүүс өдөрт дунджаар 11-ээс дээш цаг суухад нас барах магадлал 1.42 дахин нэмэгддэг байна.

Ажилдаа дугуй эсвэл алхаж явах нь суух цагийг багасгах хамгийн үр дүнтэй арга

Судлаачид өдөрт суух цагт ажлын байр, тээвэр, телевиз үзэх гэх мэт цагуудыг багтаж байгааг онцлон тэмдэглэжээ. Та ажилдаа  алхаж явах эсвэл гэртээ суугаа байдалд удаан байхаас татгалзах хэрэгтэй.

30 минут тутам завсарлага авч хөдөлгөөн хий

АНУ-д хийгдсэн судалгаанд хамрагдсан 8000 хүнээс нэг удаад 30 минутаас бага суудаг бүлэгт эрт нас барах эрсдэл хамгийн бага үнэлэгджээ. Та ажлын байран дээр болон гэртээ, тээврийн хэрэгслээр зорчихдоо суугаа байдалд 30 минутаас илүү хугацааг өнгөрөөхгүй байхыг хичээгээрэй.

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/udaan-suuh-eruul-mend-edoctor.webp 608 1080 eDoctor https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png eDoctor2021-02-16 15:31:392023-03-20 15:42:49Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Насжилтад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс Хэрхэн 70 нас хүртлээ өөрийн шүдээ хадгалах...
Scroll to top