Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Суулгалт

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Өдөрт хоёр ба түүнээс олон удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ. Суулгалтыг үүсэх шалтгаанаас нь хамаараад халдварын гаралтай болон халдварын бус гаралтай гэж ангилна.

Халдварын гаралтай суулгалт нь гэдэсний цочмог халдвараар үүсгэгдэх ба тэдгээрийн гол үүсгэгч нь вирус, шимэгч байна.  Харин халдварын бус гаралтай суулгалт нь гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой юм.

Шалтгаан

Гэдэсний шүүрэл ихсэх – зарим төрлийн нян болон цөсний хүчил, өөхний хүчил, туулгах эм, гэдэсний салст бүрхүүлийн үрэвслийн улмаас гэдэсний шүүрэл ихсэж суулгах

Гэдэсний хөндийн осмос даралт ихсэх – хоолны шимэгдэлт буурах, нойр булчирхайн ферментийн дутагдал, цөсний хүчлийн дутагдал гэдэсний шимэгдэх талбай багассаны улмаас суулгах

Гэдэсний хөдөлгөөн алдагдал – бүдүүн гэдэс цочролын хам шинж, чихрийн шижин, даавар эмийн үйлчлэл, гэдэсний агуулагдахууны дамжуулалт удаашрах зэрэг гэдэсний гилгэр булчин гэмтсэний улмаас суулгах

Үрэвслийн шингэн ихсэх- гэдэсний үрэвсэл / кроны өвчин / хурц халдварт өвчин / шигелл, сальмонелл шимэгч, вирусийн халдвар/ гэдэсний архаг өвчний үрэвслийн шингэн ихсэж суулгах

Шинж тэмдэг

  • Нарийн гэдэсний эмгэгийн үед: Суулгалтын тоо цөөн, хэмжээ их, боловсроогүй хоол хүнс агуулсан байх бөгөөд бодисын солилцооны хямрал үүснэ.
  • Бүдүүн гэдэсний эмгэгийн үед: олон удаа, дүлэлт ихтэй, цусны хольц, залхагтай байна.
  • Гэдэсний халдварт суулгалтын үед: халуурна, толгой өвдөнө, хоолонд дургүй болох, бөөлжих, бие зарайх, булчингаар өвдөх шинж тэмдэг илэрнэ.

Оношилгоо

  • Шалтгаан тодорхойлох зорилгоор өтгөний нянгийн шинжилгээ
  • 3 хоногийн өтгөнд өөх тосны хэмжээ тодорхойлно
  • Нарийн гэдэсний рентген шинжилгээ
  • Дурангийн шинжилгээ
  • Шаардлагатай тохиолдолд хэвлийн хэт авиан шинжилгээ, компьютер томографын шинжилгээнүүд хийнэ.

Эмчилгээ

Гэдэсний шүүрэл ихэссэн тохиолдолд шингэн сэлбэх ба цөсний хүчил болон хорт нэгдлийг татах зорилгоор холестирамин, гэдэсний шүүрэл дарангуйлагч эмийг хэрэглэнэ.

Гэдэсний осмос даралт ихэссэн тохиолдолд нян устгах бэлдмэл, шимэгдэлт сайжруулах эмийг хэрэглэнэ.

Гэдэсний хөдөлгөөний алдагдалтай холбоотой бол хоол боловсруулах замын хөдөлгөөнийг зохицуулах, суулгалтын эсрэг бэлдмэл эмчилгээнд тусгана.

Үрэвслийн шалтгаантай бол үрсэвлэийн эсрэг бэлдмэл, бактерийн гаралтай биологийн бэлдмэл / пробиотик/  өвчний явцад тохируулж хэрэглэнэ.

Гэдэсний халдварын шалтгаантай бол үүсгэгчийг тодорхойлж үүсгэгчийн эсрэг эмчилгээ хийнэ.

Суулгалтын бүх тохиолдолд шингэн алддаг тул шингэн сэлбэх ус давсны солилцоо, хүчил шүлтийн тэнцвэржүүлэх, хордлого тайлах эмчилгээ нь үндсэн эмчилгээ байна.

Шингэх сэлбэх эмчилгээнд уухаар бол шингэн сэлбэх давсны уусмал / хорсол/ , судсаар шингэн сэлбэх бол кристалл уусмал  /рингер / сонгон хэрэглэнэ.

Хордлого тайлах эмчилгээ нь бие махбод хоргүйжүүлэх хямарсан эд эрхтнийг үйл ажиллагааг сэргээх зорилготой.

 

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Ивэрхий Сонсгол муудах
Scroll to top