Сонсгол муудах
Сонсгол муудах нь тодорхой шалтгааны улмаас сонсголын чадвараа бүрэн, бүрэн бусаар алдах эмгэг юм. Сонгсголын чадвар алдагдах нь нийгмийн харилцаанд оролцоход ихээр саад болж нийгмээс өөрийгөө тусгаарлах болон сэтгэл гутралд хүргэх магадлалтай. Өвчин эмгэг, гэмтлийн үр дүнд сонсгол буурах шинж илрэхээс гадна ихэнх хүмүүсийн нас ахих тусам сонсгол нь мууддаг. Сонсгол муудах нь мөн төрөлхийн шалтгаантай байж болох бөгөөд 1 000 хүүхэд тутмын 2 нь тодорхой хэмжээгээр сонсголын гажигтай төрдөг.
Хэлбэрүүд
Сонсгол муудахыг дотор нь дамжуулах замын ба мэдрэхүйн мэдрэлийн гэж хоёр хуваадаг. Дамжуулах замын сонсгол муудалт нь дуу чимээг доторх чих рүү дамжуулах үүрэгтэй гадна болон дунд чихний эмгэгийн үед илрэх бөгөөд ихэвчлэн тур зуурын шинжтэй байдаг. Харин мэдрэхүйн мэдрэлийн хэлбэрийн сонсгол бууралтын үед илүү тогтвортой хэлбэрээр илэрдэг. Дун, сонсгол-тэнцвэрийн мэдрэлийн эмгэг болон сонсголын үйл ажиллагаанд оролцогч тархины тодорхой хэсгийн эмгэгүүд нь сонсгол муудалтын шалтгаан болдог.
Дамжуулах замын сонсгол буурах. Дамжуулах замын сонсгол буурах эмгэг үүсгэх хамгийн түгээмэл шалтгаан бол хүүхдэд халдварын гаралтай дунд чихний архаг үрэвслийн дараагаар дунд чихний архаг үрэвслийн дараагаар дунд чих нь шүүрлийн шингэнээр дүүрэх юм. Харин насанд хүрэгчдэд чихний сувгийн бөглөрлөөс болж тохиолддог. Үүнээс гадна хэнгэрэг цоорох, агаарын даралтын гэнэтийн өөрчлөлтөөс шалтгаалан үүсэж болно. Ховор тохиолдолд отосклерозоос болж дунд чихний жижиг яснуудын аль нэг нь хөдөлгөөнгүй болж, дуу дохиог дамжуулах үүргээ алдсанаас үүдэлтэй байдаг.
Мэдрэхүйн мэдрэлийн сонсгол буурах эмгэг. Энэ төрлийн сонсгол буурах эмгэг нь насжилттай холбоотой, ихэвчлэн 70-аас дээш насны хүмүүст дунгийн сөнөрлөөс болж тохиолддог. Үүнээс гадна хэт их дуу чимээнээс үүдэлтэй дунгийн гэмтэл, Меньерийн өвчний үед үүсэж болно. Ховор тохиолдолд тархины тодорхой хэсэг болон сонсголын мэдрэлийг хавдар дарж гэмтээсэнтэй холбоотой байдаг. Гентамицин зэрэг антибиотикууд, цисплатин зэрэг хими эмчилгээний төлөөлөгчид нь дотор чихэнд хортой нөлөө үзүүлж сонсгол буурах эмгэгт хүргэдэг.
Авч болох арга хэмжээ
Эмч отоскопи багажаар чихийг үзэж шинжилнэ. Сонсгол муудалтын хэлбэр, түвшинг үнэлэхийн тулд сонсголын сорилыг хийж гүйцэтгэнэ. Хэрвээ сонсгол-тэнцвэрийн мэдрэлийн хавдар гэж сэжиглэж байгаа тохиолдолд СРТ-ийн шинжилгээг төлөвлөж мэдрэлийг үзнэ. Мэдрэхүйн мэдрэлийн сонсгол буурах шинжээр илэрдэг боловч, сонсголын аппарат зүүх нь тус болж болно. Мэдрэхүйн мэдрэлийн хэлбэрийн дүлийрэл бүхий хүнд тохиолдолд мэс заслын аргаар дунгийн хэсэгт жижиг электродууд суулгаж өгдөг.