Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Монгол хүний дундаж наслалт

2022-11-30/ #Басбус

2021 оны байдлаар эмэгтэй хүний дундаж наслалт 76.5 бол эрэгтэй хүний дундаж наслалт 67.5 жил байна. Өөрөөр хэлбэл иргэдийн дундаж наслалтын зөрүү 9.4 жил байгаа юм.

Хэдийгээр Монгол Улс хөгжиж буй орон ч сүүлийн 30 жилийн тоон мэдээллээс харвал наслалтын зөрүү эрс нэмэгдсэн буюу 5-аас 10 руу дөхөж явна. Дэлхийн дунджаас даруй 2 дахин их. Нас баралтыг насны бүлгийн эзлэх хувиар харвал нас барсан эмэгтэйчүүдийн 34.8% нь, эмэгтэйчүүдийн 72.6% нь тэтгэврийн насандаа нас барсан байна. Нөгөө талаасаа эрэгтэйчүүдийн 21.3% нь хөдөлмөрийн насандаа амь насаа алдсан буюу энэ нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад 2.8 дахин илүү үзүүлэлт юм.

Монгол Улсад сүүлийн 10 жилийн дунджаар 16.8 мянган нас баралтын тохиолдол бүртгэгдсэнээс 60.4 хувь нь эрэгтэйчүүд, 39.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд шалтгаанаар авч үзвэл зүрх судасны тогтолцооны өвчин (31.2%), хавдар (21.3%), осол гэмтэл, гаднын шалтгаант (15.2%) зонхилж байна.

Нас баралтын тэргүүлэх шалтгаанууд

  • Зүрх судасны шалтгаант нас баралт – 31.2%
  • Хавдар – 21.3%
  • Осол гэмтэл гаднын шалтгаант – 15.2%
  • Хоол боловсруулах тогтолцооны эмгэг
  • Амьсгалын тогтолцооны эмгэгийн шалтгаант нас баралт байгаа нь тэргүүлэх 5 шалтгаан болж байна.
Шалтгаан Тайлбар
Зүрх судасны шалтгаант  Хүн амын нас баралтын нэгдүгээр шалтгаан болох зүрх судасны тогтолцооны өвчний улмаас нас барсан хүмүүсийн 58.3% нь эрэгтэйчүүд, 41.7% нь эмэгтэйчүүд байгаа юм
Хорт хавдрын шалтгаант Хорт хавдраас шалтгаалсан нас баралтын 56% нь эрэгтэй, 44% нь эмэгтэй хүмүүс байгаа буюу эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.2 дахин их байна.
Осол гэмтэл, гаднын шалтгаант Осол гэмтэл гаднын шалтгаант нас баралт нь нийт хүн амын нас баралтын 15.2%-ийг эзэлж байна. Зам тээврийн осол, амиа хорлолт, үйлдвэрлэлийн осол, бусдад хорлогдсон, бусад осол, тодорхой бус гэсэн шалтгаанууд байгаа ба эдгээр бүх хэлбэрт эрэгтэй хүмүүсийн нас баралт эмэгтэйгээс харьцангуй их байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн зам тээврийн осолд өртөж амь насаа алдах явдал эмэгтэйчүүдээс 3.8 дахин их байгаа юм.

Өнгөрөгч онд амиа егүүтгэн нас барсан тохиолдлын тоо 483 болсон. Энэ нь 10 000 хүн амд харьцуулахад 1.5 байгаа ба сүүлийн 10 жилийн дунджаас 19, өмнөх онтой харьцуулахад 32 тохиолдлоор тус тус нэмэгдсэн байна.

Хоол боловсруулах тогтолцооны шалтгаант Хүн амын нас баралтын дөрөвдүгээр шалтгаан болох хоол боловсруулах тогтолцооны өвчний улмаас нас барсан хүмүүсийн 59.8% эрэгтэйчүүд, 40.2% нь эмэгтэйчүүд байна.
Амьсгалын тогтолцооны шалтгаант 2021 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралтын 965 тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаас 284, өнгөрсөн оны мөн үеэс 371 тохиолдлоор тус тус нэмэгдсэн байна. Амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралтын 57.4% нь эрэгтэй, 42.6% нь эмэгтэйчүүд байгаа юм.

Дээр дурдагдсан шалтгааны дийлэнх нь эрт оношлох, эмчлүүлэх боломжтой өвчлөлтэй холбоотой байна. Сүүлийн 20 гаруй жилийн туршид хүн амын дунд амьдралын хэв маяг ихээхэн өөрчлөгдсөн нь ч үүнд ихээр нөлөөлж байгаа болов уу.  Үүний зэрэгцээ иргэдийн эрүүл мэндийн суурь мэдлэг, эрүүл мэнддээ анхаарах байдал зэрэг нь өвчний явцыг даамжирахад багагүй нөлөө үзүүлдэг нь нууц биш.

Хэдийгээр өнөө цагт цахим орчин хөгжлийн шинэ түвшинд очсон ч эх хэл дээрх эрүүл мэндийн баталгаатай эх сурвалжтай мэдээлэл хомс байгаа юм. Та өөрийн эрүүл мэндийн суурь мэдлэгээ нэмэгдүүлж, баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авахыг зөвлөе. Харин бидний зүгээс энэхүү үйлд багахан ч болов хувь нэмэр оруулах хүслээр иргэдийн дунд түгээмэл тохиолдох өвчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөмжийг мэргэжлийн эмч нартай хамтран бэлтгэн хүргэсээр байна.

Өөрийн эрүүл мэнд, чанартай амьдралыг эрхэмлэн шинж тэмдэг, зовуурь илэрсэн цагт л эмнэлэгт ханддаг хуучинсаг үзлийг халж, тогтмол үзлэг оношилгоонд хамрагдаж хэвшихийг мөн уриалж байна.

PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Хэрэв танд ямар нэгэн зовуурь илэрч байгаа бол мэргэжлийн эмчид хандаж шаардлагатай үйлчилгээг авахыг зөвлөж байна. 

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/dundaj-naslalt.png 630 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2022-11-30 17:05:122023-03-20 15:28:56Монгол хүний дундаж наслалт

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Тогтмол үзлэг оношилгоонд хамрагдах 5 шалтгаан

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг... Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан
Scroll to top