Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Уушги тоосжих

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Урьдчилан сэргийлэлт Оношилгоо Эмчилгээ

Ажлын онцлог буюу ялангуяа үйлдвэрлэлийн орчинд ажилладаг хүмүүс зарим төрлийн тоос тоосонцроор удаан хугацаанд амьсгалсны улмаас уушги гэмтэж үрэвсэн уушги тоосжих өвчинг үүсгэдэг.

Тоос тоосонцор ихтэй орчинд удаан байснаар уушги тэдгээрийг өөрөөсөө зайлуулж дийлэхээ байх бөгөөд  жилээс жилд хуримтлагдан уушгийг үрэвсүүлж, эдүүд нь сорвижиж эхэлдэг байна.

Амьсгалж буй тоосонцроос нь шалтгаалан хэд хэдэн хэлбэрт ангилдаг байна. Үүнээс хамгийн элбэг тохиолддог нь нүүрсний тоосонцроор амьсгалснаас үүсдэг Хар уушги буюу уурхайчдын уушги юм. Мөн дараах хэлбэрүүдтэй

Бор уушги – Даавуу болон бусад мяндаслаг материалтай ажилладаг хүмүүст үүсдэг. Жишээ нь: Оёдолчин, эсгүүрчин гэх мэт
Диацетал – Попкорныг амт оруулдаг нунтаг амтлагчийн тоосонцроор үүсгэгдэг. Үүнийг эрдэнэ шишийн уушги гэж нэрлэдэг

Шалтгаан

  • Шууд тоосонцортой харьцдаг ажил эрхлэх
  • Тамхи татах
  • Тоосонцрын өндөр түвшинд ямар ч хамгаалалтгүйгээр удаан байх

Тоосонцортой нөхцөлд ажилладаг бол 3-5 жилийн дараа тоосжих өвчний эхний үе шат эхэлж, 2-3 жилийн дараа хоёрдугаар шатандаа ордог.

Шинж тэмдэг

Шинж тэмдэг нь өвчний явцаас шалтгаалан харилцан адилгүй илэрнэ. Уурхайчдын уушгины үед зовиур шаналгаа илрэхгүй байж болох ч рентген шинжилгээгээр оношлогдоно.

Ихэвчлэн амьсгалахад хэцүү буюу бэрхшээлтэй байх шинж илэрнэ.

  • Ханиах
  • Их хэмжээгээр цэр гарах
  • Амьсгал давхцах

Хүндрэл

Уушги тоосжих өвчин нь оношлогдолгүй удаан явснаар доорх хүндрэлүүдийг үүсгэдэг. Үүнд:

  • Амьсгалын дутагдлын хүнд хэлбэр
  • Уушгины хавдар
  • Сүрьеэ
  • Уушгины дотоод даралтаас үүдсэн зүрхний дутагдал

Урьдчилан сэргийлэлт

  • Нүүрсний уурхайчид 3-5 жил тутамд цээжээ гэрэлд харуулж байх шаардлагатай. (Уушги тоосжих өвчин нь эдгэрдэггүй тул өвчлөхөөсөө өмнө сэргийлэх нь маш чухал)
  • Тоос тортогтой харьцсан тохиолдолд заавал угаалга цэвэрлэгээ хийж занших
  • Хувцасны тоосыг гөвж унагаж байх хэрэгтэй.
  • Тоосонцортой ажилладаг бол маск зүүж сурах
  • Хооллох ундлах, эм уухын өмнө заавал гар нүүрээ угааж хэвших
  • Биеийн дархлааг сайжруулах
  • Шаардлагатай гэж үзвэл хөдөлмөрийн нөхцөлийг солих.

Оношилгоо

Хэрэв танд уушгины өвчний зовиурууд илэрч байгаа бол мөн та нүүрс шилэн хөвөн цахиур зэрэгтэй ажиллаж байсан эсвэл ажилладаг бол дараах шинжилгээг хийлгэх хэрэгтэй.

  • Уушгины эмчийн үзлэг
  • Рентген
  • Компьютер томографид уушгины дэлбэн, завсрын эдийн өвчин бий эсэхийг тодруулах
  • Уушгины үйл ажиллагаа, цусан дах хүчилтөрөгчийн хэмжээг тогтоох
  • Уушгины эдийн шинжилгээ

Эмчилгээ

Уушги тоосжих өвчин нь эдгэрдэггүй бөгөөд нэгэнт өвчилсөн бол цаг алдалгүй эмчилгээ хийлгэж хяналтад авах шаардлагатай.

  • Тамхи татахаа болих
  • Тоос тоосонцортой газраар явахгүй байх, ажиллахгүй байхыг хичээх. Ажиллах тохиолдолд амны хаалт зүүх
  • Тогтмол цэвэр агаарт гарах
  • Гуурсан хоолой тэлэгч эм хэрэглэх

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Амьсгаадах, Амьсгал давхцах, Уушги тоосжих, Ханиалгах, Цэр гарах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Уушгины сүрьеэ Залгиурын үрэвсэл
Scroll to top