Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Шээс задгайрах

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Зөвлөгөө

Энгийн үед бие засдагаас илүү ойр ойрхон давтамжтай бие засах хүсэл төрөхийг, эсвэл найтаах, чанга ярих үед шээс дусагнахыг шээс задгайрах гэдэг. Хэвийн хэмжээгээр эсвэл бага хэмжээтэй бие засч болох бөгөөд шөнөдөө ойр ойрхон бие засах нь ажиглагдана.

Шалтгаан

Шээсний замын эрхтнүүдэд бөөр шээсний зам, шээсний сүв, давсаг зэрэг орох бөгөөд аль нэгэн эрхтэнд өөрчлөлт орсноос үүдэн шээс задгайрах өвчин тусч болно.Үүнд:

  • Шээсний хэмжээ ихсэх
  • Давсагны мэдрэлд өөрчлөлт орох
  • Давсаг гэмтэх
  • Бактерийн халдвар авах
  • Хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа бол
  • Шээсний хэмжээг ихэсгэдэг эм тариа хэрэглэж байх
  • Нас ахих (хунигч булчин сулрах)
  • Олон төрсөн эмэгтэйчүүд
  • Төрөлтийн дараа (6сар хүртэлх хугацаанд түр зуурын шээсзадгайралт)
  • Сэтгэлзүйн тогтворгүй байдал
  • Түрүү булчирхайн үрэвсэл
  • Бөөрний чулуу
  • Бөөрний үйл ажиллагаанд асуудал учрах
  • Чихрийн шижин
  • Алкоголь их хэмжээгээр хэрэглэх
  • Давсагны үрэвсэл
  • Бөөрний халдвар
  • Давсаг хэт их ажиллах
  • Жирэмслэлт
  • Умайн үрэвсэл зэрэг орно.

Шинж тэмдэг

  • Бие засахад өвдөлт мэдрэгдэх, эвгүй байх
  • Огцом биезасах
  • Бие засахад хүндрэлтэй байх
  • Шээсээ барьж дийлэхгүй байх
  • Хэвийн бус өнгөтэй шээс гарах
  • Ханиаж найтаах, чанга ярих, инээхэд дусагнах зэрэг шинж тэмдэг ажиглагдана.

Зөвлөгөө

Хэвлий дээр иллэг хийх

Хэвлий дээр гараа байрлуулж дотогшоо дугуйрах байдлаар 5 минут иллэг хийнэ. Дараа нь дотогшоо дугуйрах байдлаар 5 минут хийнэ. Энэ дасгалыг орой бүр унтахаасаа өмнө хийж байвал давсагны үйл ажиллагаа хэвийн болдог.

Аарцгийн булчинг чангалах дасгал 

Хэвлийн доод хэсэг болон аарцгийн хөндийн булчинг чангалах дасгал хийнэ. Хоёр хөлөө нугалан дээшээ харж хэвтэн өгзгийг өргөх маягаар өдөрт 2-3 удаа нэг удаад 5 минутаас багагүй хугацаагаар хийнэ.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Бие засахад өвдөх, Бие засахад хүндрэлтэй байх, Шээсээ барьж чадахгүй байх

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Түрүү булчирхайн үрэвсэл Цавины ивэрхий
Scroll to top