Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Хэлбэр Шинж тэмдэг Оношилгоо Эмчилгээ

ADHD (attention deficit hyperactivity disorder) буюу анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг нь хэт идэвхтэй хөдөлгөөн болон цочмог зан авирын шинжээр илрэх сэтгэцийн эмгэг юм.  Дэлхийн нийт насанд хүрсэн хүн амын 2.5%, хүүхдүүдийн 8.4% нь уг эмгэгээр оношлогдсон байдаг.

Зарим үед анхаарал төвлөрөхгүй, хэт их эрч хүчтэй хэр нь гэнэт ядарсан мэт санагдах үе хүн бүрд тохиолддог ч анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй хүмүүсийн хувьд энэхүү давтаж, үргэлжлэх хугацаа зэрэг нь өндөр байдаг. Иймд, уг эмгэгээр оношлогдсон хүний хувийн амьдралд багагүй хүндрэлүүд тулгардаг.

Шалтгаан

ADHD нь хэдийгээр түгээмэл тохиолддог эмгэг хэдий ч судлаачид одоо ч нарийн шалтгааныг тодорхойлж чадаагүй байна. Хийгдсэн судалгааны үр дүн дээр үндэслэн харахад энэхүү эмгэг нь мэдрэлийн болон генетикийн холбоо хамааралтай гэж үздэг. Түүнчлэн эмгэг үүсэхэд нөлөөлөх хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлсон байна. Тодруулбал,

  • Дофамин дааврын үйлдвэрлэлт багасах (тус даавар нь мэдрэмж, хөдөлгөөн зэргийн хариуцдаг ба тархины нэг эсээс нөгөө рүү мэдээлэл дамжуулах үүрэгтэй)
  • Тархины бор бодис бага байх (тархины бор бодис нь хэл яриа, өөрийгөө хянах чадвар, шийдвэр гаргалт, булчингаа хянах чадвар)

Хэлбэр

Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг нь гурван төрөлд хуваагдана.

Анхаарал сулрал давамгайлсан ADHD

Энэ төрлийн ADHD-тэй хүмүүс нь аливааг хийж дуусгах, зааварчилгааг дагах, анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байна. Судлаачдын үзэж байгаагаар энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүд оношлогдож чадахгүй байдаг талтай аж. Охидод илүү давамгайлан тохиолдох хандлагатай.

Цочмог авир – Хэт хөдөлгөөнтөл давамгайлсан ADHD

Энэ төрлийн ADHD-тэй хүмүүс тайван сууж чаддаггүй. Ихэвчлэн сандарч тэвдсэн байдалтай, огцом цочмог хөдөлгөөнтэй байдаг. Энгийн хүнтэй харьцуулахад мөн л анхаарлаа аливаа нэг зүйлд төвлөрүүлэхэд асуудалтай тулгардаг байна.

Хосолсон шинжит ADHD

Энэ төрөл нь хамгийн түгээмэл тохиолдох бөгөөд дээрх хоёр төрлийн шинж тэмдгийн хосолмол байдлаар илэрнэ.

Эмчлэх арга барил дээрх төрлүүдээс хамааран харилцан адилгүй байдаг. Цаг хугацааны явцад төрөл, байдал нь өөрчлөгдөх магадлалтай тул эдгээр үеүдэд эмчилгээ заслаа ч даган өөрчлөх хэрэгтэй болно.

Шинж тэмдэг

  • Анхаарал төвлөрүүлэхэд хэт хүндрэлтэй
  • Мартамхай
  • Шалтгаангүйгээр хэт сандардаг
  • Амархан сатаардаг
  • Тогтвортой сууж чаддаггүй
  • Яриа таслах, өөр хүний хийж буй үйлдлийг дундаас нь таслах

Оношилгоо

Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэгийн оношилгоо хүүхэд болон насанд хүрэгчдэд харилцан адилгүй байна.

Хэрэв хүүхдэд ADHD-ын 6 болон түүнээс дээш шинж тэмдэг дор хаяж зургаан сарын туршид илэрч байгаа бол хүүхдийн эмч, хүүхдийн сэтгэцийн эмч зэрэг мэргэжилтнүүд нарийн үзлэг хийж, асуумжийг авснаар оношийг тодорхойлно. Эдгээр шинж тэмдгүүд нь хүүхдийн өдөр тутмын амьдралд саад учруулж, үеийн хүүхдүүдийн ердийн хөгжлийн түвшинтэй нийцэхгүй байх хандлагатай.

Насанд хүрэгчдэд ADHD сэжиглэгдэж байгаа тохиолдолд ихэвчлэн шинж тэмдгүүд хүүхэд насанд илэрч эхэлсэн байдаг. Иймд, нарийн мэргэжлийн эмч нар тухайн хүний аав ээжтэй, ойрын хүмүүстэй ярилцаж асуумж авах, сэтгэцийн болон сэтгэл зүйн сорил зэрэг аргуудыг ашиглан оношийг тодорхойлох боломжтой. Гэвч насанд хүрэгчдэд анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэгийг оношлоход төдийлөн амаргүй байдаг аж.

Аль аль тохиолдолд шаардлагатай тохиолдолд нарийн багажийн оношилгоонд хамруулна.

Эмчилгээ

Эмчилгээнд зан төлөвийн сэтгэл засал болон эмийн эмчилгээ багтана. Зан төлөвийн сэтгэл заслаар дамжуулан өдөр тутмын үйлдэл, цаашлаад өвчтөний амьдралын явцад ADHD хэрхэн нөлөө үзүүлж болох талаарх мэдлэгтэй болж болно. Харин эмийн эмчилгээ нь тархинд байх химийн бодисуудыг хэвийн хэмжээнд байлгахад тустай.

Зарим энгийн дадлууд нь АDHD-г даван туулахад нөлөө үзүүлээд зогсохгүй урьдчилан сэргийлэхэд ач тустай байна. Тодруулбал:

  • Витамин, эрдэс бодисоор баялаг, тэнцвэртэй хооллох
  • Өдөр бүр идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх
  • Чанартай нойр авах
  • Дэлгэцийн цагийг багасгах
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Амархан сатаардаг, Анхаарал төвлөрүүлэхэд хүндрэлтэй, Тогтвортой сууж чаддаггүй

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Зөөлөн яр Архаг холецистит
Scroll to top